Эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдлийг 33 хувиар бууруулна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт Япон Улсын “BS-care” эх баригчдын нийгэмлэгийн эмч нар өнгөрсөн сарын 25-26-нд ажиллажээ. Тус нийгэмлэг нь төрсний дараах хөхний арчилгааны сургалтыг улсдаа 20 000 гаруй удаа зохион байгуулж, сургагч багш бэлтгэсэн туршлагатай аж. “Төрсний дараах хөхний арчилгаа- Хөхөөр хооллолт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад тус эмнэлгийн 25 эмч, эх баригч хамрагдсан байна.
2024-07-01
Өнгөрсөн онд 212 397 хүн мэс засал хийлгэжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 212 397 хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 35 270 нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хагалгааны 22 763-ыг нь дурангийн мэс засал эзэлж буй юм. Харамсалтай нь, мэс засал хийлгэсэн хүмүүсийн 571 нь нас баржээ. Тэдний 28 нь хүүхэд байсан аж.
2024-07-01
“Сэлбэ голын эргийн мод, лаг, шаврыг хөндсөн нь үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна”
Үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийг гамшгаас хамгаалах нэрийдлээр Сэлбэ голын эрэг дагуух бургаснуудыг экскаватороор түрэн булгалж, хядаж байгаад судлаачид ихээхэн бухимдаж байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн биологич Ч.Баярмаа тэргүүтэй судлаачид үүнд шүүмжлэлтэй хандаж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагынхныг экологийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг даруй таслан зогсоохыг шаардаж эхлэв.
2024-07-01
Элсэлтийн шалгалтыг пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ
Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхлүүлнэ. Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жил УИХ-ын сонгуультай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулсан тул элсэлтийн шалгалтыг энэ сарын 4-7-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
2024-07-01
Нутгийн зүүн, баруун хагаст олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох нь
Энэ оны наймдугаар сард манай орны нутгийн зүүн, есдүгээр сард баруун хагаст бороо хур элбэг орох төлөвтэй гэнэ. Иймд малчид, тариаланчид, тээвэрчид, орон нутгийн замд зорчиж, аялал зугаалгаар явж буй иргэдийг гэнэтийн аадар, үер, усны эрсдэлээс сэргийлж, цаг агаарын нарийвчилсан мэдээллийг тухай бүрд сонсож байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.
2024-07-01
Жуулчдад зориулсан хурдан морины уралдааны тасалбар 20-40 мянган төгрөгийн үнэтэй байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхлэхээ олон нийтэд зарласан. Тэгвэл хурдан морины уралдааны жуулчдад зориулсан тасалбарыг үүнээс өмнө борлуулж эхэлсэн талаар аялал жуулчлалын байгууллагууд мэдээлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд болох шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан үзэх тасалбарыг 20, дараа өдөр нь үргэлжлэх их нас, азаргынхыг 30, 12-нд зохион байгуулах даага, соёолонгийнхыг 40 мянган төгрөгөөр борлуулж буй гэнэ. Энэ жил жуулчдад зориулсан суудлыг морины барианы хойд хэсэгт хуваарилжээ
2024-07-01
СЕХ: Төрөөс санхүүжилт авах босгыг есөн нам, эвсэл давлаа
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж, жагсаалтаар УИХ-д суудал авах болзлыг таван нам, эвсэл хангасныг танилцуулав. Тодруулбал, МАН 35, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний эвсэл 5.2, ИЗНН таван хувийн санал авсан байна. Мөн нийт сонгогчийн нэгээс илүү хувийн санал авсан нам, эвслүүд төрөөс санхүүжилт авах эрхтэй. Дээрх таваас гадна Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам, Иргэний хөдөлгөөний нам, БНН буюу нийт есөн нам, эвсэл санхүүжилт авах босгыг давжээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Нэр дэвшигч хууль зөрчсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж, гэм буруутай, эсэхийг нь шүүх эцэслэн тогтооно. Сонгуулийн төв байгууллагад хаягласан гомдол, хүсэлтийг санал хураалтын дүнг танилцуулж эхлэхээс өмнө шийдвэрлэсэн. Санал хураалтын цаг дуусахаас өмнө дараалал үүссэнтэй холбоотой мэдээллийг бидэнд ирүүлээгүй” гэв
2024-07-01
Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер шороонд дарагдаж амиа алджээ
Хэнтий аймгийн Дархан сумын нутагт “Бор- Өндөр”-ийн жоншны орд газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон байдаг. Тэдний уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, геологийн суурь судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Автофорд” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер нь шороонд дарагдаж амиа алджээ.
2024-07-01
Өмнөговь аймгийн харваачдыг хожих баг байсангүй
Сэлэнгэ аймагт болсон “Баянсуудал”-ын тойром харваанд нийслэлийн болон орон нутгийн шагайн харваачид ур чадвараараа өрсөлдлөө. Багийн харваанд Ч.Буянжаргал, Б.Сэдбазар ахлагчтай Өмнөговь аймгийн харваачид эхний хоёр байрт шалгарч, Э.Чулуундорж ахлагчтай Архангайнхан хүрэл медаль зүүв. П.Пүрэвцэрэн ахлагчтай Төв аймгийнхан туршлагатай, шилдэг харваачдаар хүч сэлбэсэн шилдэг багуудтай цэц сорьж, шагналт байр эзэлжээ. Хувийн цуваа харваанд Г.Бат-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн баг бусдыгаа хошуучилсан бол Б.Сэдбазар ахлагчтай Завханы харваачид аман хүзүүдэж, З.Жавхлан ахлагчтай Дорноговийнхон III байр эзэлсэн юм.
2024-06-27
Эгч дүүс Францыг зорих нь
Олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эмэгтэйчүүдийн ангилалд Б.Энххүслэн, эрэгтэйчүүдийнхэд Б.Энхтамир оролцоно. Олон улсын усанд сэлэлтийн холбооноос Монголд олимпын хоёр эрх олгож, өрсөлдөх тамирчдыг баталгаажуулсан байна. Амжилтынхаа чансаагаар хамгийн өндөр оноотой сэлэгчдийг оролцуулах дүрмийг баримтлан сонгоход Б.Энххүслэн жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл түүний дүү Б.Энхтамир усанд сэлэлтийн тэмцээнээс цуглуулсан оноогоороо болзол хангаснаар Францад хөл тавих нь.
2024-06-27
Монголын сонсогч нар тагнуул төрөлд түрүүлсэн байна
ОХУ-ын Кострома хотод жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээнд таван улсын цэргийн алба хаагчид тагнуул, тактик буудлага, буухиа гүйлтийн төрөлд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорьжээ. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдаас ОХУ- ын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн сонсогч, дэд ахлагч Б.Эрдэнэбаатар, Э.Буджав нар тагнуулын төрөлд тэргүүлж, шилдгээр шалгарав
2024-06-27
Манай хоёр буудагч тэргүүн байрт шалгарчээ
Филиппинд болсон практик буудлагын “1st мaster сup” олон улсын тэмцээний стандарт ангилалд 33 тамирчин онч сорьж, манай улсаас спортын мастер У.Тэмүүлэн түрүүлж, продакшт ангилалд Э.Өнөрбаяр удаалжээ. Эмэгтэй буудагчдаас мөн продакшт ангилалд Г.Эгшиглэн таван тамирчинтай өрсөлдөн тэргүүн байрт шалгарсан байна.
2024-06-27
Г.Гантулга, Л.Болд нар аваргаар тодров
Тайландын Бангкок хотод зохион байгуулсан жиү жицүгийн дэлхийн чансааны оноо олгох “Thailand grand prix-2024” тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Тэднээс насанд хүрэгчдийн 94 кг-ын жинд “JET sharing Mongolia” клубийн тамирчин Г.Гантулга аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Кусайнов Рамазаныг буулган авч түрүүлэв.
2024-06-27
Д.ЭНХЗУЛ: Нарны шил тогтмол зүүх нь болор цайрахаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам
Нүд нь хүний хамгийн чухал, бас эмзэг эрхтэн. Нүдний эрүүл ахуйн ойлголтгүйн улмаас гэмтээсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн эмчлэх гэж оролддог хүн цөөнгүй. Гэтэл энэ нь цаашлаад торлог бүрхэвч гэмтэх, болор цайрах, нүдний даралт ихсэх зэрэг сөрөг үр дагавартай юм байна. Тиймээс дээрх нүдний өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйлс болон түүнээс сэргийлэх арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Д.Энхзултай ярилцлаа. Тэрбээр Ази, Номхон далайн Нүдний эмч нарын академиас нүд судлалын олон улсын шагнал хүртэж байсан юм.
2024-06-27
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 786 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 786 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нь315, зөрчлийнх нь 471 байсан гэнэ. Нийт гомдлын 608-ыг нь шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 178 мэдээллийг өдгөө шалгаж буй аж. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдлын 65.8 хувь нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон юм.
2024-06-27
Үндэсний аудитын газраас явцын тайланг мэдээлээгүй гэв
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагуудаас УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглаж буй үйл явцынхаа талаар мэдээллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 21-нд сонгуулийн тойргууд руу ачигдахад бэлэн болсон санал тоолох төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонгож турших боломжийг улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд олгосон. Үүнд оролцсон тухайгаа “МИДАС” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал танилцуулав. Ямар нэгэн зөрчил, сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд хяналтын тооллогыг тухайн санал авах байрны камерт ойрхон хийх саналтай буйгаа уламжиллаа.
2024-06-27
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр 7.2 сая ам метр талбайг ариутгав
Ойрын өдрүүдэд их хэмжээний аадар бороо орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй. Үерийн гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, гудамж талбай бохирдсоны улмаас олон төрлийн халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор ус их тогтсон орон сууц, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, иргэд ихээр зорчдог зах, худалдааны төв болон хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй гэнэ. Одоогоор таван аж ахуйн нэгж 7.2 сая ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
2024-06-27
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай байна
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадмын бэлтгэл ажлын талаар өчигдөр мэдээлэв. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд” зэрэг долоон бүлэгтэйгээр найруулж буй аж. Ингэхдээ хүн төрөлхтний үүслийг хадны сүг зураг болон бусад дурсгалуудыг ашиглан энтертайнмент, мюзикл хэлбэрээр наадамчдад хүргэхээр бэлтгэж байгаагаа найруулагч Ц.Батнайрамдал онцоллоо
2024-06-27
Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэд энэ удаагийн сонгуулиар хамгийн түрүүнд сонголтоо хийж, саналаа өгсөн. Тэгвэл өнөөдөр 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөө илэрхийлж, хүсэлт гаргасан 16 352 иргэн улс төрийн сонголтоо хийх нь. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй болсон, Дайчилгааны тухай хуульд зааснаар нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд, мөн захиргааны журмаар албадан эмчлүүлж буй болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой юм
2024-06-27