Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Эмнэлгийн үзлэгт хамрагдахдаа заавал 13А маягт авна 

Үүнд халдварт өвчин, шүд, чих, хамар, хоолой, хавдар, сэтгэц, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, арьс харшил, нүд, хяналтын үзлэг, осол гэмтэл, мэс засал, диализын үзлэг, тусламж, үйлчилгээ багтжээ. Ташрамд дурдахад, 13А маягтыг “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар авч болох аж
2023-08-03

Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлэв

Ойролцоогоор 4.8 сая толгой малд хонины цэцэг өвчний эсрэг вакцин хийхээр төлөвлөснийг дээрх газраас мэдээлсэн. Эл өвчний эсрэг вакциныг төрийн өмчит “Биокомбинат” компанид үйлдвэрлэдэг. Нэгдсэн дархлаажуулалтад ашиглах зорилгоор тус компанийнхан таван сая тун вакцин үйлдвэрлээд буй юм байна. 
2023-08-03

Сяньбигийн түүхэнд байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ

С яньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлагаас түүхэнд урьд хожид байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн доктор, дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг уг малтлагыг хийсэн байна. Тэрбээр анх 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Говил уулын баруун бэлд олон тооны оршуулгын дурсгал байгааг агаарын зургийн аргаар олж тогтоон, бүртгэн баримтжуулсан аж. Улмаар 2021 оноос тус аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр малтлага, судалгааны ажил хийж эхэлснээр Сяньбигийн үеийн дурсгал болохыг тогтоожээ. 
2023-08-02

Хөх цэгцгий жиргэнэ 

“Бөгтөр хөх өвс”, “Зун гээсэн чөдөр”, “Хөх цэгцгий жиргэнэ”, “Гашуун амт, амтлаг үнэр”, “Хоёр үгтэй үг” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, орчуулгын номоо уншигчдын хүртээл болгосон яруу найрагч, орчуулагч Х.Нямхишигийн бүтээлүүдийг “Уран зохиол” буландаа онцолж байна. Урлаг, утга зохиолд шимтэгчид, мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид түүний зохиол бүтээлд өндөр үнэлгээ өгсөөр ирсэн бөгөөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон чансаатай уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлдэг юм. Тэрбээр хамгийн сүүлд “Хөх цэгцгий жиргэнэ” яруу найргийн түүвэр, “Гашуун амт, амтлаг үнэр” өгүүллэг, туужийн түүврээ хэвлүүлсэн билээ. 
2023-08-02

 “Оюутолгой” компани Өвөр Монголоос эрчим хүч авах гэрээгээ шинэчилжээ

“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулав. Тус компани 2023 оны эхний хагаст төлөвлөснөөс илүү буюу 85 404 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Бас 84 415 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь зорилтот дүнгээс мөн давсан гэсэн үг. Эл хугацаанд гүний уурхай дахь хөндлөн малталтыг 7980 метрээр ахиулжээ. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 
2023-08-02

“Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байна”

Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлж, замын түгжрэл ихэснэ. Үүнтэй холбоотойгоор “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай хуралдааны үеэр танилцуулсан байна. Тус төвийн захирал С.Адъяасүрэн “Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн цөөндөө 336 000 гаруй, ихдээ 478 000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ.
2023-08-02

Олон улсын хүүхдийн кино наадмын шалгаруулалтыг эхлүүллээ

Гурван хүүхэд нэгдэн баг болж, мэргэжлийн бус камер, гар утас, таблет зэргийг ашиглан гурван минутын хугацаатай кино бүтээн, дээрх наадамд “сойно”. Хүүхдүүдийн бүтээлийг ирэх аравдугаар сарын 6-ны 17.00 цаг хүртэл СУИС-ийн хи­чээлийн I байранд хүлээн авах аж. Үүний дараа Монголоос гурван бүтээлийг шалгаруулан, Азийн олон улсын хүүхдийн кино наадамд оролцуулах юм байна.
2023-08-02

Шарилж устгах ажилд хоригдлууд оролцоно

Ташрамд дурдахад, хоригдол, баривчлагдсан этгээдийн хөдөлмөр эрхлэх харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. Тухайлбал, эл хуулийн 214.6 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэж заасны дагуу дээрх тушаалыг гаргажээ.
2023-08-02

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. “Шинэ Хархорум нь соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байна” гэж үзэл баримтлалд тусгасан аж. Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах эл хотыг ойролцоогоор 500 000 хүн амтай байхаар төлөвлөжээ.
2023-08-02

 Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг хориглолоо 

 Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг өчигдрөөс эхлэн хориглох тушаалыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А.Айдынасхар гаргажээ. Тус газар нь Монголын аялал жуулчлалын голлох бүс нутгуудын нэг. Энэ утгаараа жил бүр жуулчдын хөлд дарагддаг. Ялангуяа аялагчид Алтай Таван богдод тээврийн хэрэгслээр зорчиж буй нь байгалийн цогцолборт газрын эко системд сөргөөр нөлөөлж, олон салаа зам гарган, хөрсний эвдрэл үүсгэх болсон байна. Мөн авто машины хөдөлгөөний нөлөөгөөр тухайн бүс нутаг дахь нэн ховор, ховор ургамлууд устаж, байгалийн унаган төрх нь алдагдах болжээ. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
2023-08-02

Цэцэрлэгийн цахим бүртгэлийг эхлүүлэв

Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хоёроос дээш настай бүх хүүхдийг хамруулах зорилтыг албаныхан тавьж байв. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэг шинээр барих, байр түрээслэх, хувийн хэвшлийнхийг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт хүүхдийг бус, 81 хувийг нь л цэцэрлэгт хамруулж чадсан юм. Энэ жилийн тухайд ч бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилтын дагуу ажиллаж буйгаа албаныхан мэдэгдсэн байна. 
2023-08-02

Японд шүд ургуулах эм бүтээж байна 

Би залуу судлаач байхаасаа үүн дээр ажилласан. Санасандаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Эрдэмтэд уг эмийг төрөлхийн дутуу шүдийг нөхөх зорилгоор бүтээж буй аж. Улс орнуудад явуулсан судалгаагаар хүн амынх нь ойролцоогоор нэг хувьд ийм эмгэг бүртгэгдсэн байдаг гэнэ. Зарим хүний зургаа хүртэлх шүд дутуу байдаг бол огт шүдгүй төрөх нь бас өдрийн од шиг таардаг аж. Шүд дутуу, эсэхийг сүүн шүд унахаас өмнө рентген шинжилгээгээр тогтоодог юм байна. 
2023-08-01

“Чэндү-2021” наадмаас гурван жүдоч хүрэл медаль хүртлээ 

“Чэндү-2021” оюутны спортын зуны универсиад XXXI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчид өчигдөр гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэй 78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэт-Од Литва улсын бөхийг, Д.Номинзул +78 кг-ын жинд Италийн бөхийг ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Нидерландын тамирчныг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медаль авлаа. Ингэснээр Монголын баг универсиадаас нийт дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн тамирчид хэсгийн хоёр дахь тоглолтоо Өмнөд Африкийн багтай хийж, 74:48 харьцаатай ялалт байгуулжээ. 
2023-08-01

Залуу монголч эрдэмтэд манай улсын түүх, соёлыг судална

Жил бүр зохион байгуулдаг тус зуны сургуульд энэ удаа ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг монгол судлалаар тэргүүлэх орны 30 залуу эрдэмтэн оролцож байгаа аж. Судлаачид нүүдлийн соёл иргэншлийн уламжлал, өнөөгийн байдалтай биеэр танилцахаас гадна монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний эрдэмтэн, багш нарын лекцэд хамрагдах юм. 
2023-08-01

Бүх төрлийн тээврээр давхардсан тоогоор 69.9 сая хүн зорчсон байна

Зам, тээврийн салбарын статистикийг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргаснаа салбарын яамнаас өчигдөр танилцууллаа. Агаарын тээврээр дээрх хугацаанд 708 350 зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 384 880-ар өссөн дүн аж. Түүнчлэн эхний хагас жилд агаарын тээврийн 8020 нислэг гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2405 буюу 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс олон улсын нислэг 3905-ыг гүйцэтгэсэн нь 2022 оныхоос 55.5, орон нутгийн 4115 нислэг гүйцэтгэсэн нь 5.8 хувиар илүү дүн болжээ. 
2023-08-01

Баруун аймгуудад хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийн явцтай танилцлаа

Дээрх ажлын хэсэг Завхан, Увс аймагт долдугаар сарын 30-31-нд ажиллаж, БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “10 аймагт дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажил, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа сум, суурин газрын цахилгаан хангамж, шугам сүлжээ, дэд станцыг шинэчлэх төслийн хүрээнд хийж байгаа ажлын явцын талаар тодруулжээ. Тухайлбал, Завханы Отгон, Цагаанхайрхан, Тосонцэнгэл сумд “Дооно ойгон” ХХК-ийн гүйцэтгэж буй төслийн барилга угсралтын ажлын явцтай танилцсан байна. Мөн Увсын Зүүнхангай сумд “Оточ-Эрчим” ХХК-ийн гүйцэтгэж байгаа төслийн барилга угсралтын ажлын явцыг тодруулж, үүнийг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компаниудад өгөв. 
2023-08-01

ХӨСҮТ олон улсын чанарын менежментийн стандартыг хангажээ 

Манай эмнэлгийн үзүүлэлт анх 49 хувьтай байсан. Харин өнгөрсөн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулснаар үзүүлэлтээ өсгөж чадлаа. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр бид үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор, аюулгүй орчинд үзүүлэх боломж бүрдлээ. Мөн аливаа эрсдэл, боломжоо төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн суурь бий болгож байна” гэв. 
2023-08-01

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод хуванцар сав хүлээн авах нь 

Баруунтуруун, Эмээлт, Түргэний гүүр, Налайх-Тэрэлжийн шалган нэвтрүүлэх товчоонд энэ сарыг дуустал ундаа, усны хуванцар савыг иргэдээс хүлээн авна. Хуванцар дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэрийн хэн уг ажлыг зохион байгуулах аж. Тус компанийнхан “Бид өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд аялагч иргэдээс хуванцар савыг нь туршилтын шугамаар авна. Энэ жилээс орон сууцын СӨХ-той хамтран хүмүүсээс хуванцар сав цуглуулах боломжийг судалсан. Хэрэв энэ удаагийн ажил үр дүнд хүрвэл цаашид өргөн хүрээнд, тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэлээ. 
2023-08-01

Эко жорлонгийн үнэ 3.9-4 сая төгрөг 

Энэхүү технологийг ашигласнаар аялал жуулчлалын салбар дахь ариун цэврийн стандартыг сайжруулах юм. Мөн уул уурхайн кэмпүүдийн цахилгаан, усны хэрэглээг хэмнэх боломжтой ажээ. Уг жорлонг Улаанбаатар хотын айл өрхөд суурилуулснаар хөрсний бохирдлыг шийдэж, хүн амын эрүүл мэндэд ээлтэй байх гэнэ. 
2023-08-01

“Монголын нууц товчоо”-ны англи хэлээрх орчуулгыг хэвлэжээ 

Монголч эрдэмтэн К.Этвуд өмнө нь “Young Mongols and Vigilantes in Inner Mongolia’s Interregnum Decades, 1911- 1931” хэмээх нэртэй, ар монголчууд өвөр монголчуудыг тусгаар улсдаа нэгтгэхээр тэмцсэн түүхийг өгүүлсэн ном бүтээж байв. Мөн “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь бичиг” зэрэг бүтээл гаргажээ. “Penguin books” хэвлэлийн газар нь дэлхийн шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдгээрээ алдартай. “Монголын нууц товчоо”-г дэлхийн олон хэлээр хэвлэсэн байдаг. Энэ удаагийн англи хэлээрх шинэ орчуулгын бүтээл нь судлаач, эрдэмтдээс гадна олон нийтэд зориулсан гэдгээрээ онцлог аж. 
2023-07-31