Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Гал түймрийн улмаас зургаан хүүхэд нас барлаа

26 хүн түлэгдэж, зургаан иргэн угаартсанаас нэг нь эндсэн аж. Бага насны хүүхдүүд чүдэнз, асаагуур зэргээр тоглож байгаад санамсаргүй байдлаар гал алдах тохиолдол цөөнгүй гэнэ. Иймээсгэрийн галлагааны аюулгүй байдлыг хангаж, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гараас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө. 
2023-09-06

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум Ресурс”, “Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын  үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй 10-аас илүү жил үргэлжилжээ. Энэ хооронд нутгийн иргэд хаана хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Эцэст нь нутгийнхан “Монголын төр энэ асуудлаар “хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.
2023-09-06

Ховдчууд өв соёлын наадам, тарвасны баяраа хийнэ 

Энэ сарын 27-28-нд болох наадмын үеэр баруун Монголын олон ястны өв соёл, зан заншил, аж амьдралын онцлогийг сурталчилсан олон төрлийн тэмцээн, уралдаан, үзүүлбэрийг жуулчдад сонирхуулах аж. Мөн тус нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Тарвасны баяр зохион байгуулахаар төлөвлөжээ. Агаарын тээврийн зарим компани есдүгээр сарын 18-25-ны хооронд Улаанбаатар-Ховд чиглэлд хямдрал зарласан нь “Жангар”-ыг үзэх жуулчдад таатай боломж олгож байгааг орон нутгийн удирдлага нь онцолжээ. 
2023-09-05

62.1 сая ам.долларын нүүрс арилжлаа 

Дээрх биржийн долоо хоногийн арилжааны мэдээллээс харахад наймдугаар сарын 21-25-нд “Энержи ресурс”-ийн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар тус бүр 12 800 тонныг 5.1, 13.9, 14.08, 14.4, 14.8, 15.2, 15.4 сая юаниар худалджээ. Мөн эл хугацаанд нэг удаагийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой”-н 128 000 тонн бүтээгдэхүүнийг 15.3 сая ам.доллароор борлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар “Энержи ресурс” компанийн тус бүр 12 800 тонн нүүрсийг 14.72, 14.84 сая юаниар арилжсан гэнэ. 
2023-09-05

Гурван өдрийн дотор ахуйн түймэр зургаа, ой, хээрийнх нэг бүртгэгджээ

Хуурайшилт, түймрийн өндөр эрсдэлтэй үе тохиож буйтай холбогдуулан иргэдийг энэ төрлийн болзошгүй аюулаас сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Хавар, намрын ид хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй ой, хээрийн болон ахуйн гал түймрийн тохиолдол эрс нэмэгддэг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 19 удаа бүртгэгджээ. Хашааныхаа өвс, хог хаягдлаа шатаах үедээ гал алдсан тохиолдол үүний дунд цөөнгүй байж. Алба хаагчид галын аюулаас 173 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. 
2023-09-05

Унци алтны ханш 1940 ам.доллартой тэнцлээ

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа баасан гарагт унци алтны спот ханш 1940 “ногоон”-той тэнцсэн юм. Харин ирэх арванхоёрдугаар сард худалдах үнэ нь 1966 ам.долларт хүрчээ. Нью-Йорк дахь бие даасан шинжээч Тай Вонг “Ойрын хугацаанд унци алтны ханш 1920-1960 ам.доллар байна хэмээн таамагласан” гэж өгүүлснийг дээрх агентлаг эш татжээ.
2023-09-04

Тогтвортой хөгжлийн зорилгыг дунд, богино хугацааны бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эрчимжүүлнэ 

Өнгөрсөн долдугаар сарын 10-20-д Тогтвортой хөгжлийн төлөөх Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо болж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ) хэрэгжилтийг үнэлсэн Үндэсний сайн дурын илтгэлээ танил цуулсан. Уг илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас ахлан боловсруулсан бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.
2023-09-04

Гэрчилгээ, зөвшөөрлүүдийг цахимжуулахаа ЗТХЯ-наас мэдэгдэв 

Манай улсын төрийн байгууллагууд тоон гарын үсгийн системд шилжсэн. Тэгвэл иргэд тоон гарын үсэгт бүрэн шилжвэл өөрсдөө тээврийн хэрэгслийн улсын дугаар авах, шилжилт хөдөлгөөнөө хийх боломжтой болох гэнэ. Ташрамд дурдахад, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг солих ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Энэ сард багтаан зам, тээврийн салбарын харьяа, төрийн байгууллагуудын 8000 машины дугаарын дэвсгэр өнгийг солих юм байна. 
2023-09-04

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа 

Амьсгалын замын халдвараас сэргийлэх хамгийн оновчтой энгийн арга нь амны хаалт зүүх болон гарын ариун цэвэр сахих” гэж ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан онцлов. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн гурав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ. Өдгөө томуугийн вирус тархаагүй, харин томуу төст өвчин риновирусээр өвчилсөн тохиолдол цөөнгүй гарчээ. “Ковид-19”-ийн тухайд долоо хоногт дунджаар 6-10 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 
2023-09-04

Багш бэлтгэх, хөгжүүлэх, нийгмийн баталгааг нь хангах тогтоол батлав 

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, багш бэлтгэх, тэдний тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан тогтоол батлав. Үүнд, 
2023-09-04

Хутаг-Өндөр сумд хүчтэй аадар, мөндөр орсноос Уньт баг цахилгаангүй болжээ 

Уржигдар буюу энэ сарын 2-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг, Сахарын рашаан орчимд цаг агаарын аюулт үзэгдэл болжээ. Цаг хэртэй үргэлжлэн орсон мөндөр, хүчтэй аадрын улмаас трансформатор унаж, тэр хавийн амралтын газар, айлууд цахилгаангүй болсон байна. Хүчтэй, том хэмжээний мөндөр орох үед гадуур зорчих аргагүй, удаан явбал гэмтэх эрсдэлтэй байсныг орон нутгийн зарим иргэн хэллээ. 
2023-09-04

 ББСБ-уудад тавих шаардлагыг нэмэгдүүлэв

СЗХ-ны ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх дээрх үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор Итгэлцлийн үйлчилгээний журам шинэчлэн баталсныг баасан гарагт мэдээллээ. Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдаг онцлогтой.
2023-09-04

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Эдгээр компаниас болоод байгаль орчин, тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд, сум, орон нутгийн засаг захиргаа нь тэмцсээр ирсэн. Тэд өөрсдөө төр захиргааны байгууллагууд, шүүхэд ханддаг. Нутгаасаа сонгогдсон гишүүдэд ч дуулгадаг. Гээд хэн ч тоож сонсдоггүй байгаа юм.
2023-09-04

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх нь 

Энэхүү суурь судалгааны тусламжтайгаар манай орны цаг уур, агро экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж, үйл ажиллагаандаа тусгах гэнэ. Уг төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуй бий болгох бөгөөд үүнд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлэх нь.
2023-09-01

Өвөлжилтийн бэлтгэл ажил 84.6 хувьтай байна 

Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-09-01

Орон нутаг дахь МСҮТ-үүдийг нэгтгэж эхлэв

Мэргэжлийн боловсролд 22 000, их, дээд сургуульд 25 000 оюутан элсэх дүн гарсан байна. Эдгээр дүн ирэх сарын 15-нд эцсийн байдлаар баталгаажих ажээ. Энэ жил дээд болон мэргэжлийн боловсролын хүрээнд 65 их сургуулийг олон улсын стандартад нийцүүлэн эрэмбэлэх юм. Мөн аймгийн төвүүд дэх МСҮТ-ийн үйл ажиллагааг нэгтгэх зэрэг ажил хэрэгжүүлж буйг БШУЯ-наас онцоллоо. Хичээлийн жилийн зорилго нь хамтын оролцоо, үр дүнд суурилж, цэцэрлэг, сургууль бүрийн менежментийг сайжруулах замаар сургалтын чанарт ахиц гаргах аж. 
2023-09-01

Самрын нөөц дундарчээ 

Үр дүнд нь “Хуш моддын 70 хувь нь мунадуулж гэмтсэн” гэсэн халаглам тооцоо гарав. “Хөвсгөл далай ээж” нийгэмлэг, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунмаа БОАЖЯ-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтан орон нутагт ажилласныхаа дараа өнгөрсөн оны сүүлчээр ийнхүү мэдээлж байв. Тиймээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгүүлэх нөөцийн хэмжээг экосистемийн даац, тухайн бүс нутаг дахь ойн сэргэн ургах чадвартай уялдуулан тогтооход анхаарах шаардлагатай болж байна. 
2023-09-01

Хараагүйчүүдийн МСҮТ-ийн байрыг түрээслэх саналыг эсэргүүцэв 

Үүнийг хэрэгжүүлэх боломжгүйг дээрххолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчин мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодруулахад “МанайхолбооныдэргэдМСҮТ-ийнхоёр л байр байдаг. Үүний нэгийг дотуур байр, нөгөөг ньсургалтын зориулалтаар ашигладаг. Хэрэв 141 дүгээр сургуульд хоёр байрныхаа нэгийг түрээслүүлбэл 20-30 хүн мэргэжил эзэмших боломжоо алдана. НИТХ төрийн өмчит газар гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажлын байрнаас булааж болохгүй” гэв. 
2023-08-31

Эгч, дүүс II байрт жагсав 

Тэрбээр хосын төрөлд дүү Ч.Мартын хамт тоглон, II байрт жагсав. Түүнчлэн Камбож улсын Пномпень хотод Азийн аварга шалгаруулах 14 хүртэлх насныхны тэмцээн ирэх сарын 4-нд эхлэх нь. Тав хоног үргэлжлэх эл тэмцээнд оролцсон өсвөрийн теннисчдэд Азийн теннисний холбооны чансааны оноогоо ахиулан, өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд өрсөлдөх боломж бүрдэх юм. Мөн амжилт гаргасан нь “Флорида-2023”, ирэх жилийн нэгдүгээр сард болох Олон улсын теннисний холбооны бүс нутгийн багийн тэмцээн, Австралид зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн элит тамирчдын тэмцээнд оролцох эрх авах нь. 
2023-08-31

Хүүхэд үрчлэх асуудалд хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй

УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалд Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг оруулсан гэх өөдрөг мэдээллээр нийтлэлээ эхлүүлье. “Зорьсондоо” баг эл хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, олон нийтэд зөв, цэгцтэй мэдээлэл олгох зорилго тавин, цуврал нийтлэл бэлтгэж буй. Энэ удаа бид хүүхэд үрчлэх нэрийн ард халхлагдсан далд бизнес, хууль бус асуудал, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.
2023-08-31