Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Британийн хааны гэр бүлээс төлбөр нэхнэ

Ажиллах хүч худалдсаныхнь төлөө Британий хааны гэр бүлээс Карибын тэнгисийн сав газрын орнууд төлбөр нэхэхээр төлөвлөжбайна. Түүгээр ч барахгүй ажиллах хүч худалдах, хүмүүсийг тариалангийн талбайд мөлжлөгийн журмаар албадан хөдөлмөрлүүлэхэд гүйцэтгэсэн түүхэн үүргийнх нь төлөө даатгалын “Lloyd’s of London” компанийн болон Английн сүм, хийдүүдээс бас төлбөр шаардах аж. Ажиллах хүч худалдах үйл ажиллагаатай түүхэн холбоо сүлбээтэй байгууллагуудадэнэ он дуусахаас өмнө албан ёсоор бичиг илгээх ньзүйтэй гэжҮндэсний төлбөр хариуцсан комисс үзжээ.
2023-09-19

Эрчим хүчний оргил ачаалал 1089 МВт-д хүрэв 

Манай улсын эрчим хүчний системийн хамгийн өндөр ачаалал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өндөртөө энэ сарын 17-ны 21.00 цагт 1089 МВт-д хүрснийг ЭХЗХ-ноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 127 МВт-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Судалгаанаас харахад айл өрхүүд халаалтад хэрэглэж буй дулааны эрчим хүчнийхээ 50 хүртэлх хувийг цонхоороо алддаг байна. Иймээс хуучин цонхнуудаа хоёроос гурван давхар шилтэй вакумаар солин дулааны алдагдлаа бууруулах нь үр ашигтайг дээрх хорооноос сануулав. 
2023-09-19

Автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг киоск машинаар авах боломж бүрдлээ 

Үүний дагуу киоск машинд суурилуулсан төрийн үйлчилгээний ХУР системд 650 гаруй мэдээлэл эргэлдэж буйн нэг нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний цахим хувилбар юм. Киоск машинаар дамжуулан Авто тээврийн үндэсний төвд уг мэдээллийг шилжүүлдэг болсноор төрийн үйлчилгээний ачаалал буурч, иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах боломж бүрдэж байгаа” гэлээ. Мөн эл үйлчилгээг цахимжуулснаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхээс өөр зүйлд нэвтрүүлсэн анхны тохиолдол болж байгаа юм. Киоск машиныг “Да хүрээ”, Төв шуудан, Нисэхийн тойрог, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв болон Улаанбаатар их дэлгүүр зэрэг 10 байршилд тавихаар шийдвэрлэжээ. 
2023-09-19

Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн, орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Эмнэлгийн хуучин барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэнэ. 
2023-09-19

“Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно” 

Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр мэдэгдэл гаргалаа. Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан мэргэжлийн алдаа гаргаж, донорын ар гэрийнхэнд дутуу мэдээлэл өгсөн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй билээ. Улмаар эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан хүний эд, эрхтнийг наймаалдаг байж ч болзошгүй гэсэн хардлага газар аваад байгаа юм. Нийгэмд үүсээд буй эл асуудалтай холбоотойгоор ЭМЯ-наас дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлснийг салбарын сайд дурдлаа. Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нарийн хяналт доор, 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах боломжгүйг онцлов. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй холбоотой эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохоо илэрхийллээ.
2023-09-19

Ганц цэвэрлэх байгууламж барих гэж дөрвөн жил зүтгээд ч барсангүй 

 Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барьж эхэлснээс хойш хэдийн дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. 2019 оны хоёрдугаар сарын 28-нд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг байгууламжийн шавыг тавьж байлаа. Тэгэхэд албаныхан “Нийслэлчүүдийн хувьд энэ бол түүхэн бүтээн байгуулалт” хэмээн сүржигнэж байв. Бас 35 сард буюу гурван жил орчмын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг танилцуулсан юм. Гэтэл заасан хугацаанаас нь даруй нэг жил өнгөрчихөөд буй ч барьж дуусаагүй л байна. Хүлээж цөхөрсөн иргэд “Төр оролцсон бүхэн дампуурдаг. Төв цэвэрлэх байгууламж, газрын тосны үйлдвэр, Дархан-Уулын зам зэрэг дуусдаггүй ажил, биелдэггүй амлалтуудын нэг боллоо” гэж шүүмжлэх болсон билээ. 
2023-09-19

 Төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно 

Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр тус арга хэмжээнд оролцож буй. Энэ жилийн санал шүүмжлэлийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудын, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах дээд түвшний уулзалт болох аж. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм байна. Мөн энэ үеэр хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сүрьеэгийн талаар уулзалт зохион байгуулах гэнэ. 
2023-09-19

13 оюутныг Франц улсад сургана 

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр “Бид өнөө жил Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр улсын хооронд зорчих тээврийг хялбаршуулан, илүү олон оюутанд сургалт, судалгаагаа үргэлжлүүлэх бололцоог олгож, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг улам хөгжүүлж хамтран ажиллана. Бид Франц улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно” хэмээн дурдаж байв. 
2023-09-18

Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг хэлэлцэнэ 

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар ээлжит чуулган Саудын Арабт болж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэх, эсэхийг шийдвэрлэх аж. Монгол орны нутаг дэвсгэр дэх буган чулуун хөшөөнүүд нь хүрлийн цаг үед төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн гайхамшигт дурсгалуудын нэгт тооцогддог билээ. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн угсаа гарваль, нийгэм, аж ахуй, соёл, овог, аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон мэдээллийг агуулдаг өв гэдгээрээ онцлогтой. Одоогоор судлан тогтоосноор хэдэн зуун килограммаас дөрвөн тонн хүртэлх жинтэй буган чулуун хөшөөнүүд Монгол орны нутаг дэвсгэрээс олджээ.
2023-09-18

“Ойрын 10 жил нь шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он байна” 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар тэд ярилцав. Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Манай улс Куба улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид, Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй. 
2023-09-18

Долоон дүүргийн 492 цэгт сайжруулсан түлш борлуулж байна 

Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийт 655 цэг ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд үлдсэн 163-ыг нь ирэх сарын 1-нээс үе шаттайгаар нээх аж. Одоогоор хотын хэмжээнд 98 агуулахад 100 000, үйлдвэрийн талбайд 18 000 гаруй тонн түлш нөөцөлжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 000 гаруй айл сайжруулсан түлш хэрэглэх нь. Дээрх компани 600 000 орчим тонн түлш үйлдвэрлэх бөгөөд энэ нь айлуудын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэнэ. Гэр хорооллын айлууд яндангаа хөөлж, пийшин, зуухаа цэвэрлэн, угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө ажиллуулан, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг дээрх компанийнхан анхааруулсан юм. 
2023-09-18

 Нийт шүүгчийн чуулганыг товложээ 

Шүүхийн тухай хуулийн 20.1-т бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Үүний дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг энэ сарын 28-29-нд зохион байгуулах нь. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсож, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах аж.
2023-09-18

Нэг нэхэмжлэлээ гурван шатны шүүхээр хоёр шийдүүлж санасандаа хүрсэн “Монгол ураниум ресурс”-ийн эзэд хэн бэ

Тэд 2018 онд “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол ураниум ресурс” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, “Монгол ураниум ресурс” ХХК-ийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг цацраг идэвхт бодисын биш, ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг мөн АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг гаргасан. 
2023-09-18

Дэлхийн хүн дэргэд “буусан” онцгой үдэш

“Амьдрахуй”, “Вэн тосгон”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг дархалж, дэлхий дахинаа сая сая уншигчтай болсон энэ цаг үеийн онцгой авьяастан. Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал хүртсэн цор ганц ази зохиолч. Нэрт найруулагч Жан Имоүтэй хоршин Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир”-ийг эх орондоо авчирсан уран бүтээлч. Тиймийн тул Үй Хуатай уулзана гэдэг хаа газрын уншигчдын хувьд ховор тохиол, гойд үйл явдал билээ. Манай улсын нэгэн алдартай уран бүтээлч эрхэм хүртэл “Өчигдөрхөн тэртээ хол санагдаж асан их хүн өнөөдөр өөдөөс хараад сууж байгаа нь их хувь тохиол” хэмээн сүрдсэн, бахадсан өнгө аястай өгүүлсэн. Сүрдэхээс ч, бахдахаас ч яах билээ, тэр чинь Үй Хуа шүү дээ. 
2023-09-18

2000 нохой, муурын үржлийг хязгаарлах нь 

Нийт 2000 нохой, муурыг мэс ажиллаварт хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд 400 гаруй амьтны үржлийг хязгаарлаад байна. Маргаашаас Хан-Уул дүүрэгт ажиллана. Дандаа эзэнтэй нохой, муурт мэс ажиллавар хийж буй. Эзнийх нь хүсэлт, зөвшөөрлийг харгалзана гэсэн үг. Гэрийн тэжээвэр амьтны үржил хязгаарлах мал эмнэлгийн үйлчилгээг оны сүүлч хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл үзүүлнэ” гэсэн юм. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ийм ажил зохион байгуулах эрхийг “Анд клиник” амьтны эмнэлэг авчээ. Харин бусад дүүргийг хариуцах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил өдгөө үргэлжилж буй гэнэ. 
2023-09-15

Хөрсний ус шавхахдаа хууль, журам мөрдөхийг анхаарууллаа 

Хот, суурин газарт хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаар ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэх журамтай. Гэтэл барилгын компаниуд гэрээ, зөвшөөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж, усны нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх нь олширчээ. Иймд барилгын компаниудад хууль, журмаа мөрдөж ажиллахыг дээрх газраас анхаарууллаа. Мөн үүнд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудад энэ төрлийн зөрчлийг бууруулахад дорвитой анхаарч ажиллахыг үүрэг болгож, мэдэгдэл хүргүүлэв. 
2023-09-15

Гадаад өр 792.9 сая ам.доллароор өсжээ 

Харин бусад салбарын гадаад өр 993.5, Төвбанкных 494.1 сая ам.доллароор буурсан байна. Нийт гадаад өрийн 13.8 (40.7 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, найман (23.6) тэрбум нь Засгийн газрынх, хоёр (5.9) тэрбум нь Төвбанкных, 1.7 (тав) тэрбум нь Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.4 (24.7) тэрбум нь бусад салбарынх аж. Эргэн сануулахад, манай улсын гадаад өр 2020 ны эхний хагас жилд 30.85, дараа жил нь 32.98, өмнөх ны мөн үед 32.99 тэрбум ам.доллар байв. 
2023-09-15

Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр” 

-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.
2023-09-15

Зүрхний хэм алдалтыг хөлдөөх аргаар анагаах эмчилгээ нэвтрүүлэв

Бас эмчлүүлэгчид илрэх зовуурь, хүндрэл бага, 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой аж. Тухайлбал, нээлттэй мэс засал хийдэггүй, судсан дотуур нарийн гуурс гүйлгэн, зүрхний хэм алдаад байгаа хэсгийг хөлдөөдөг юм байна. Хөлдөөх аблаци эмчилгээ нь өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатайг УГТЭ-ийнхэн хэлж байлаа. Монгол Улсад шинээр нэвтрүүлж байгаа эмчилгээг тодорхой хэмжээний судалгаа хийсний дараа үр дүнг нь үнэлснээр эрүүл мэндийн даатгалд хамруулах, эсэхийг шийддэг аж. 
2023-09-15

Цэцэрлэгийн багшаа бэлтгэж, тогтоож хүчрэхгүй байна 

...Хууль, журмаараа болих, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүнийг цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах учиртай. Харин туслах багшид тавьдаг гол шалгуур нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 18 кредитийн буюу 20-30 хоногийн чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх. Гэвч өдгөө ажиллах хүчний хомсдол нүүрлэснээс эл шалгуур босгыг чинээнд нь тултал намсгаад байна...
2023-09-15