Байршлаас шалтгаалж махны үнэ кг нь 10.500 төгрөгийн зөрүүтэй байв
Өнгөрсөн сарын дөрөв дэх долоо хоногийн байдлаар Улаанбаатарт үхрийн цул мах кг нь дунджаар 17 989, үхрийн ястай мах 15 554 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газраас баасан гарагт мэдээллээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо үхрийн ястай махны үнэ 0.3, үхрийн цул махных 0.4 хувиар хямдарсан дүн аж. Дээрх хугацаанд үхрийн ястай мах “Хар хорин” захад хамгийн хямд буюу 11 500, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр буюу 22 000 төгрөгийн үнэтэй байжээ. Өөрөөр хэлбэл, хаана борлуулж буйгаас хамаарч 10 500 төгрөгийн зөрүүтэй байсан гэсэн үг. Тэгвэл хонины ястай мах “Хар хорин”-д хамгийн хямд буюу кг нь 8800, “Саруул” төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18 000 төгрөгийн ханштай байсан гэнэ.
2023-12-04
Шар хадны эцэст автобусны дулаан буудалтай боллоо
Шар хадны эцэст автобусны дулаан буудалтай болжээ. Ингэснээр иргэд автобус хүлээхдээ өвлийн хүйтэнд даарахгүй байх боломж бүрдэв. Дулаан буудал нь гар утас, “U-money” карт цэнэглэх хэсэгтэй. Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй “Дэмжье” аяны хүрээнд уг дулаан байрыг тохижуулжээ. Жишиг тохижилтыг цаашид 14, 20, 23 дугаар хороонд хийх гэнэ. Автобусны буудлыг тохижуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Улсын комисс энэ сарын 2-нд уг дулаан зогсоолыг хүлээн авсан байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд анх удаа автобусны дулаан буудалтай болсон нь энэ гэнэ.
2023-12-04
Амьтдын асрамжийн газруудад “асаргаа” хэрэгтэй байна
Гэрийн тэжээвэр амьтны асрамжийн газар манай улсад тун цөөн. Энэ талаар сонсоогүй хүн ч байж мэдэх юм. Нөгөө талаар амьтдад яагаад асрамжийн газар хэрэгтэй болов гэдэг асуулт урган гардаг. Гудамжинд хөсөр хаягдсан, автомашины осолд өртөн нүдээ ч аньж чадахгүй тарчлах амьтад замын хажууд олон таардаг. Тэдгээр амьтныг хүлээн авч, асардаг газрууд хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сурвалжиллаа.
2023-12-01
Усны газар “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах уу
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олсон. Энэ нь Эрээн толгойн хүрэн нүүрсний орд юм. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү ордыг ашиглаж эхэлсэн. Гэвч “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэсэн гомдол нутгийн иргэдээс гарсаар байгаа юм.
2023-12-01
Б.ГАНСҮХ: Монгол Улсад 367 хүн ХДХВ-ийн халдвар авсныг илрүүлсэн
-ЭМЯ болон холбогдох бусад байгууллага хамтран “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриатай арга хэмжээг Дорнод аймагт төвлөрүүлэн зохион байгуулж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, ХДХВ, бэлгийн замаар дамжих халдваруудаас сэргийлэх, тархалтыг зогсоох, илрүүлэг шинжилгээг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн санаачилгаар “Харамсахгүйн төлөө хамтдаа” аяныг ирэх оны хоёрдугаар сар хүртэл зохион байгуулна.
2023-12-01
Эрүүл мэндийг дэмжих санг тав дахин “томруулна” гэв үү
Уг нь монгол иргэдээ гадаад руу явуулах бус, дотооддоо зардал чирэгдэл багатайгаар эмчлэх, цаашлаад өвчлөлийг бууруулах замаар эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг хөнгөлөх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл манай улс үүний эсрэг бодлогыг хуулийн түвшинд батлан хэрэгжүүлэхээр парламентаараа хэлэлцэж суугаа нь харамсалтай. Нөгөө талаар хулгай хэдийн нүүрлэсэн сангаа цэгцлээгүй байж эрх мэдлийг нь нэмж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх ёсгүй.
2023-12-01
К.РОНАЛДУГИЙН бишрэм үйлдэл
Тоглолтын хоёр дахь минутад К.Роналду эсрэг багийн торгуулийн талбайд өрсөлдөгчтэйгөө мөргөлдөж унасан байна. Шүүгч тэр даруй торгуулийн цохилт заасан ч португал тоглогч торгуулийн цохилтыг болиулахаар талбайн шүүгчийг ятгаж эхэлсэн байна. Шүүгч түүний хүсэлтийг харгалзан үзээд бичлэг ухрааж үзсэний эцэст үнэхээр алдаа байгаагүй учир шийдвэрээ өөрчилжээ. Сонирхолтой нь, баг нь илт давуу ялаагүй, тоглолтын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй мөчид К.Роналду ийм үйлдэл гаргасан юм. “Персеполис” баг Ираны лигт зургаадугаарт байрт бичигдэж буй ч дутуу тоглолтууддаа хожвол хоёрдугаарт орох боломжтой. Тус баг өнгөрсөн улиралд улсынхаа аваргаар шалгарсан юм.
2023-11-30
“Сүхбаатар” киноны Янжмаа 100 нас хүрлээ
Ингээд би эхийг нь эргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж орж гарч явахад минь Ө.Рэнцэнноров маань миний сэтгэлийг хүлээн авч сэтгэл нийлэн 1943 онд гэр бүл болж, өрх гэрээ төвхнүүлж билээ. Энэ бид хоёр Сүх-Очир, Дашдулам (Ардын жүжигчин) хоёроосоо охин, хүүг нь үрчлэн авч, өсгөн бойжуулж, сэтгэлээ дэвтээх үр хүүхэдтэй болцгоосон” гэж бичсэн байдаг.
2023-11-30
Гал зогсоох эцсийн хугацаа 10 хоног байх нь
Гал зогсоохоор тохиролцсон эхний хугацааг сунгаж болох бөгөөд барьцааны 10 хүнийг суллахад энэ хугацааг нэг өдрөөр уртасгана гэж Израилын Ерөнхий сайдын Тамгын газар мэдээлж байлаа. Түүнчлэн хулгайлагдсан бүх хүнээ буцааж автал, ХАМАС-ыг устгах хүртэл, Газын зурвасын зүгээс Израилд ямар нэг аюул занал учруулахаа байтал Засгийн газар, арми, аюулгүй байдлын хүч нь дайнаа үргэлжлүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна.
2023-11-30
“Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагын үүднээс Засгийн газрын хяналтад дахин авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. Онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг ажиллуулахаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас томилов. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан, төсөвт гурван их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ онцоллоо.
2023-11-30
Ойн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан программ нэвтрүүлэх нь
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, БОАЖЯ, Ойн газар зэрэг байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан “EarthRanger” программыг хортон шавж устгах ажлын үр дүнг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглахаар хамтран хөгжүүлж байна. Энэ нь тухайн газар нутгийг хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, хуваалцах, дүн шинжилгээ хийх чадвартай, хиймэл оюун ухаанд суурилсан систем аж. Дээрх байгууллагууд үүнийг боловсронгуй болгож, ойн хөнөөлт шавжийн тархалт, өвчний судалгаа, тэмцлийн ажлыг цаг тухай бүрд дамжуулдаг, үр дүнг нь нэгтгэж, хяналт шинжилгээ хийдэг болгохоор зорьж байгаа гэнэ.
2023-11-30
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурсан гэв
Уг индексийг 2012 оноос хойш жил бүр гаргаж буй бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), “Транспэрэнси интернэшнл”, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн тооцдог гэнэ. Ингэхдээ эрсдэлийг тодорхой аргачлалаар тооцдог бөгөөд дэлхийн дундаж 5.31 гэж үнэлэгджээ. Манай улсын хувьд индексийн үзүүлэлт 2021 онд 6.09, өнгөрсөн жил 5.86, энэ онд тав болсон байна. 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон үед Базел индексийн 20 дугаарт жагссан бол энэ жил эрсдэлийн үзүүлэлт буурч, 152 улсаас 83 дугаарт бичигджээ.
2023-11-30
Хүүхдийн мэс заслын эмчилгээнд хоёр шинэ технологи нэвтрүүлжээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн энэ онд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд шинээр хоёр төрлийн эмчилгээ, технологийг амжилттай нэвтрүүлжээ. Үүний нэг нь цөсний ерөнхий сувгийн төрөлхийн эмгэгтэй хүүхдэд дурангийн аргаар мэс засал анх хийсэн нь аж. Мөн улаан хоолой нь төрөлхийн битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийсэн байна. Эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, мэс засал амжилттай болсон гэх үр дүн гарчээ. Ингэснээр цаашид эдгээр эмчилгээг тогтмол хийх боломж бүрдүүлжээ. Шинэ технологийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий болон Цээжний мэс заслын, Нярайн эмгэг судлалын, Нярайн эрчимт эмчилгээний зэрэг долоон тасгийн эмч, мэргэжилтнүүд хамтран нэвтрүүлсэн аж.
2023-11-30
Шатахууны тээвэрлэлттэй холбоотой бэрхшээл үүссэн гэв
Манай улсын шатахууны нөөц уржигдрын байдлаар 71 545 тонн болж буурсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Тээвэрлэлттэй холбоотой асуудал үүсээд байгаа” хэмээн өгүүлэв. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Монголд ирсэн бөгөөд шатахууны тээвэрлэлттэй холбоотой асуудлаар түүнтэй холбогдох хүмүүс уулзжээ. Хойд хөршийн зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй, “Роснефть” компани бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгааг дээрх комиссын дарга илэрхийлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Мөн “Өнөөдөр (өчигдөр) 117 вагон түлш, шатахуун хилээр оруулж ирнэ. Маргааш (өнөөдөр) 54 вагон хилээр нэвтрүүлэх талаар танилцуулсан. Өнөөдрөөс ирэх сарын 2-ны хооронд буюу ойрын дөрөв хоногт 350 вагон шатахуун оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудлыг шийднэ гэж үзэж байна” хэмээв.
2023-11-30
Сурагчид дугуйланд хамрагдах нь байтугай номын санд ч сууж чадахгүй байна
Улсынхаа нийслэлд амьдарч буй хэдий ч хотын төв рүү тоотойхон орж, нүд, сэтгэлээ баясгадаг хүүхэд Улаанбаатарт цөөнгүй. Тэдний амьдарч байгаа орчинд нь хүүхэд хөгжлийн болон сургалтын төв, номын сан, тоглоомын талбай, спорт заал гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар өдрийн од шиг ховор. Гэр, сургууль гэсэн ганцхан жимтэй. Энэ жимийг туулж, сургуульдаа ирж, очих нь ч зарим хүүхдэд маш бэрх аж. Өвлийн хүйтэнд гэгээ ороогүй байхад гэрээсээ гарч, нохой шуугиулсаар, мөстсөн гудамжаар халтирч бүдчин, машинд дайруулчихгүйхэн шиг сургуульдаа хүрдэг хүүхэд олон бий.
2023-11-29
Эрчим хүчээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав
Иргэн, айл өрх, албан байгууллага, аж үйлдвэр зэрэг хэрэглэгч бүрт цахилгааны хэмнэлттэй, үр ашигтай, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нийгмийн нөлөөллийн аян эхлүүлснийг ЭХЗХ-ноос мэдээллээ. Эл аяны нээлт өчигдөр “ДЦС-3”-т болсон бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын томоохон байгууллагын төлөөлөл оролцсон юм. Өвлийн улиралд манай улсын цахилгааны хэрэглээ огцом өсөж, 17.00-22.00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй эрсдэлтэй аж. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй гэлээ.
2023-11-29
Хөвсгөлд хөшөө цогцолбор дутаагүй
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг харсан ч, Хөвсгөл нуурын эрэг дагуу 30-хан км авто зам тавих гэж сүүлийн гурван жил гаруйн хугацаанд мунгинаж байгаагаас үзэхэд ч энэ санаачилга бүтэлтэй үр дүн дагуулах, эсэх нь тун эргэлзээтэй. Тэр тусмаа нуурын эрэгдэх байгалийн хад бүхий өвөрмөц тогтоцтой газарт барилга, байгууламж барьсан туршлага бидэнд үгүй билээ.
2023-11-29
“Урд хөршид шинэ төрлийн вирус илрээгүй”
БНХАУ-д уушгины хатгалгаа өвчний тархалт эрс ихсэж, ялангуяа хүүхдүүд өвчлөн, эмнэлгүүдийн ачаалал хэтэрснийг олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн билээ. Манай улстай хил залгаа, монголчууд олноор зорчдог хотуудад уг өвчлөл бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай улс ямар нэгэн арга хэмжээ авч байгаа, эсэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өчигдөр мэдээлэв. Тус төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа “БНХАУ-аас энэ сарын 23-нд шинэ төрлийн вирус илрээгүй, микоплазмын шалтгаант хатгалгааны тархалт ихэссэн гэж ДЭМБ-д мэдээлсэн.
2023-11-29
“БОЛОР ЦОМ“ яруу найргийн наадмын шилдэг шүлгүүд
41 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн наадамд яруу найрагч С.Начин тэргүүлж, “Болор цом”-ын эзнээр шалгарсан юм. Дэд байрыг яруу найрагч Д.Галсансүх, гуравдугаар байрыг Э.Гантулга нар эзэллээ. Тусгай байрт О.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нар шалгарав. Шилдгээр тодорсон яруу найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгүүдийг уншигчдадаа хүргэе.
2023-11-28
Монгол Улс инновацын чадавхаар 132 орноос 68 дугаарт эрэмбэлэгдэв
Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) улс орнуудыг инновацын чадавх, амжилтаар нь үнэлж, жил бүр индекс гаргадаг. Энэ жилийн “Дэлхийн инновацын индекс” (GII)-ийн эхний 10 байрт Швейцар, Швед, Америк, Британи, Сингапур, Финланд, Нидерланд, Герман, Дани, Өмнөд Солонгос улс орсон бол Монгол 132 орноос 68 дугаарт эрэмбэлэгджээ.
2023-11-28