Хотын татварын 32 тэрбум төгрөгөөр юу хийх вэ
Бид энэ онд 32 тэрбум төгрөгийг хотын албан татварт төлнө. Ийм хэмжээний мөнгөөр бид нийслэлийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэсэн үг юм. Гэсэн ч улаанбаатарчууд төлсөн татварынхаа хэрээр үйлчилгээ авч, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагддаг бил үү. Харин ч хамаг эрхээ хориулж, цагдуулж, аюулгүй орчинд тааваараа амьдрах боломжоо улам л хязгаарлуулсаар байна. Үндсэндээ хотын хэмээх тодотголтой албан татвар бидний амьдралд төдийлөн нэмэр болдоггүй, үр өгөөж нь мэдэгддэггүй гэж хэлж болно. Гэтэл нийслэлийн удирдлага уг татварыг хоёр дахин нэмэх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргаж, энэ сарын 1-нээс мөрдүүлж эхэллээ.
2024-01-09
Дизелийн түлшний 75 000, АИ-92 шатахууны 30 000 тоннын нөөцтэй байжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар дизелийн түлшний 75, АИ-92 шатахууны 30 мянган тоннын нөөцтэй байсныг АМГТГ-аас мэдээлэв. Мөн хойд хөршийн үйлдвэрээс 14 340 тонн АИ-92 бензин ачсан бөгөөд нутаг дэвсгэр дээр нь тээвэрлэж буй гэнэ. Түүнчлэн манай улсын нутаг дэвсгэр дээр 163 вагон АИ-92 тээвэрлэж байгааг дурдлаа. Үүнээс гадна ОХУ-аас 30 060, өмнөд хөршөөс 2520 тонн дизель түлш тээвэрлэн авчирч байгаа төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр 2840 тонныг зөөж буйг мэдээлээд, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн гэв.
2024-01-08
Тэнцвэртэй, олон талт гадаад бодлого хэрэгжүүлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд манай хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, Агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар Монгол, Америкийн хооронд шууд нислэг үйлдэх, худалдаа, бизнес, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээгдэх, зорчигч болон карго тээврийг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх эрх зүйн үндэс бий болов. Цаашлаад эл хэлэлцээрийн хүрээнд АНУ-аас зохих дэмжлэг авч, нислэг үйлдэх чадвар, чадамжийг сайжруулах, аюулгүй байдал, хүний нөөцийн төлөвлөлт, олон улсын стандартад нийцсэн иргэний нисэхийн салбартай болох нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалыг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
2024-01-08
Оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна
Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал өнгөрсөн бямба гарагт мэдээлэл хийж, оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна хэмээн мэдэгдэв. Тэрбээр “2024 он дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн зардалд 12.3 тэрбум төгрөг төсөвлөснийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан” хэмээсэн юм.
2024-01-08
Урт цагааны барилгыг нураахаар түрээслэгчдийг нь албадан гаргажээ
Түрээслэгчдийг албадан нүүлгэхээр НОБГ, нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл иржээ. Цагдаагийн бүрэлдэхүүн барилгыг “бүсэлсэн” байв. Барилга руу ороход эргэн тойрон ундуй сундуй, үүдэнд нь том оврын ачааны 2-3 машин зогсчихсон, түрээслэгчид ачаа бараагаа зөөж байлаа. Барилгын зүүн захын хэсэгт үйлчилгээ эрхлэгчид ачаа бараагаа зөөж байхад алт, мөнгөний дархан “Энэ хэсэг хувийн өмч учраас нураах ёсгүй. Тиймээс манайх нүүхгүй. Ер нь юу болоод буйг ойлгохгүй байна” гэсэн юм.
2024-01-08
“Монголын ипотекийн корпорац ОССК” ам.долларын бондоо шинээр солих санал тавилаа
Гуравдугаарт, эзэмшиж буй бондыг ирэх сарын 7 хүртэл үргэлжлүүлэн “барих” буюу бонд солих саналаас татгалзах гэдгийг дурджээ. Эл бондын санал авах хугацаа энэ сарын 10-нд Монголынхоор 00.00 цагт дуусах аж. Мөн шинээр солих бондын дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 8-нд зарлах гэнэ. 212 сая ам.долларын бондын багаар бодоход 75 хувиас дээш дүнтэйг нь эзэмшигчид өрийн бичиг солих саналын аль нэгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг бондыг солих юм байна. “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн зүгээс уг саналыг өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой аж.
2024-01-05
20 аймгийн 166 сумд өвөлжилт хүндэрчээ
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч өмнөх өдрүүдийнхээс бага зэрэг чангарчээ. Үүний улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэгт цасан бүрхүүлийн зузаан нэмэгдсэн гэнэ. Өчигдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумд 37, Хяргаст 35, Давстад 31 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлт аж. Өвөлжилтийн нөхцөл байдал ийнхүү хүндэрсэнтэй холбоотойгоор УОК-ын Шуурхай штабынхан 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийсэн бөгөөд зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн гэнэ.
2024-01-05
Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг түр хязгаарлалаа
Өмнө нь хэрэгжүүлж байсан Боловсролын тухай хуулийн 43.2.5-т “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэж заасан байв. Үүний дагуу оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчдог байсан юм. Харин уг хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сарын сарын 7-нд батлахдаа дээрх заалтыг хасжээ. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүйд хүрсэн гэж “Улаанбаатар смарт карт” компанийнхан тайлбарласан юм.
2024-01-05
“Баянмонгол” чуулга “Movie swing” тоглолтоо хийнэ
Тус тоглолтоор “Оскар”-ын шагналт болон дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг олон нийтийн сонорт хүргэх нь. Соёлын яамнаас зарлаад буй, гэр бүлийн гишүүдэд зориулсан “Happy january” аяны хүрээнд уг тоглолтыг зохион байгуулах аж. Тус чуулгынхан киноны хөгжмийн тоглолтыг жил бүр хийдэг. Энэ удаад “Оскар”-ын наадмын шагналт киноны хөгжмүүдийг толилуулахаараа өмнөх жилүүдийнхээс ялгаатай юм байна. Мөн монгол киноны хөгжмүүдээс ч тоглох гэнэ. Тоглолтод Н.Наранбаатар, Б.Дэлгэрбаяр, Б.Энхжаргал нарын уран бүтээлч ая дуугаа өргөх аж. Уг тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.
2024-01-04
Монголд мөсний загасчлалын ДАШТ болно
Тэмцээнд 14 багийн 80 гаруй тамирчин өрсөлдөв. Хамгийн том загас барьсан тамирчид олгодог шагналыг “Донпабло” багаас Ө.Ганзориг 811 гр алгана загас барьснаараа хүртсэн байна. Хувийн дүнгээр “Про-40” клубийн Б.Мөнхтөр аварга боллоо. “Хангай” клубийнхнээс Б.Түвшинбаяр энэ удаа удаалж мөнгө, “Дархан”-аас Д.Амгалан хүрэл медалийн эзэн болжээ. Багийн дүнгээр “Дархан”-ыхан тэргүүлж, “Чоно” клубийнхэн удаалан, “Хөх тул”-ынхан III байрт шалгарав.
2024-01-04
Сурагчдад зориулсан цахим сорилын систем нэвтрүүлэх нь
Уг системийг өнөөдөр 09.00 цагаас ажиллуулж эхлэх юм байна. Сурагчид үүнийг ашигласнаар 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хоёр улиралд үзсэн хичээлийн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох боломжтой. Түүнчлэн суралцагчид цахим сорилд хамрагдах үед эцэг, эх, асран хамгаалагчид нь хяналт тавьж, хамтран оролцохыг дээрх төвийнхөн зөвлөжээ. Цахим системд одоогоор монгол хэл, математикийн сорилыг багтаагаад буй бөгөөд цаашид бусад хичээлийнхийг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн цаашид улирал бүрийн төгсгөлд тухайн хугацаанд үзсэн хичээлүүдийн сорилыг нэмж оруулах аж. Уг системийг сурагчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
2024-01-04
24 иргэн хүндэт донор болов
Цусаа бэлэглэх үндэсний өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүндэт доноруудаа өчигдөр шагналаа. Мөн цус цуглуулах хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцсон МҮИС, “Этүгэн”, ХААИС, “Ач” анагаах ухааны их сургуулийнханд талархлын бичиг гардуулав. Уг арга хэмжээг Монголын улаан загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан. Монголын улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн онд цус цуглуулах үйл ажиллагааг 150 удаа зохион байгуулжээ. Үүнд идэвхтэй оролцсон Б.Уранзул тус нийгэмлэгийн “Энэрэл” алтан медалийг хүртсэн юм. “Нигүүсэл” алтан медалиар Э.Бат-Өлзий шагнууллаа. Дээрх төвийн “Хүндэт донор” тэмдгийг өчигдөр 24 иргэнд хүртээлээ. Цус цуглуулах үйлсэд идэвхтэй оролцсон Д.Жавзмааг “Алдрын хүндэт” тэмдгээр шагнав. Ташрамд дурдахад, “Хүндэт донор” тэмдгийг 1962 оноос хойш 1789 иргэн авчээ.
2024-01-04
Бригадын генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүсийн командлагчаар шалгарав
Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар Монгол Улсын зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбатыг шалгаруулан томилсноо тус олон улсын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор зарлажээ. Тэрбээр хоёр дахь удаагаа ийм өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож байна. Өмнө нь тэрбээр Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар томилогдон ажиллаж байгаад ирсэн юм.
2024-01-04
Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ
Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээг (baseline credit assessment) CAA2-оос CAA1 болгон дээшлүүлжээ. Энэ нь цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд нөлөөтэй гэв. Дээрх агентлаг нь Хөгжлийн банкны өмнөх оны дөрөвдүгээр улиралд хугацаа нь дуусах хоёр бондын эргэн төлөлтөд учирч болох гүйцэтгэлийн эрсдэлүүдийг тооцоолсны үндсэн дээр өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зээлжих зэрэглэлийг нь бууруулж болзошгүй байдлаар хяналт хийж байсан аж.
2024-01-03
Сэлбэ голын халиа гурав хоногт 2-5 см-ээр нэмэгдлээ
Мөн өнгөрсөн онд бороо их орж, гол үерлэсэн нь ч үүнд нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, хур бороо их орсноос үүдэн хөрсөн дэх усны түвшин нэмэгдсэн нь өвлийн цагт халиа үүсэх эрсдэл үүсгэжээ. Түүнчлэн ойрын үед цаг агаар дулаарч буйгаас Дарь-Эхийн эцэс орчмоос мөс хайлан, дээрх гол руу цутгах эрсдэл өндөр аж. “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Сэлбэ голын ус далангаасаа халихаас нь өмнө шаардлагатай арга хэмжээг тогтмол авч буйгаа мэдээлэв. Тиймээс иргэдийн эд хөрөнгөд хохирол учрахгүй гэж албаныхан нь хэллээ.
2024-01-03
“Тамирын жавар-2024” мөсний баярыг энэ сарын 12-14-нд зохион байгуулна
Түүнчлэн “Winterland international DJ party” зохион байгуулах аж. Үүнд БНСУ-аас дижей Potaito, Yesong нар ирж, оролцох нь. Уг шоунд оролцоход тасалбар авах шаардлагатай. Харин бусад үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй. “Тамирын жавар”-ыг зорин очсоноор мөсний шагайн, сур харваагаар сургагч багш нарын тусламжтайгаар наадах, “Хангайн хасар” монгол банхар нохойны үзэсгэлэн, өвлийн үндэсний хувцас шалгаруулалтад оролцох боломжтой. Уг мөсний баярыг “ARA complex”-т зохион байгуулах нь. Энэ нь аймгийн төвөөсөө 2.5 км зайтай аж.
2024-01-03
Ашиглалтад оруулаад нэг жил ч болоогүй спорт заал тараа таниулав уу
“Эрдмийн эхлэл” нь Увс аймаг дахь хувийн хэвшлийн ганц сургууль аж. Тус сургуулийнхан өөрсдийн хөрөнгөөр спорт заалаа барьж, ашиглалтад оруулсан гэнэ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сургуулийн захиргаанаас өчигдөр “Спорт заалны татуурга тасарсан тул бид 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас заалны үйл ажиллагааг зогсоосон. Аюулгүй байдлын үүднээс заалны дээвэр нураах ажлыг эхлүүлсэн болно. Одоогоор карказ нийлүүлсэн компани, угсарсан байгууллагатай холбогдож арга хэмжээ авч байна” гэсэн мэдэгдэл гаргаад, спорт заалны барилга чанаргүйгээс болж нурсан нь ташаа хэмээн мэдээлсэн юм. Өдгөө спорт заалыг засах ажлыг үргэлжлүүлж буй бөгөөд хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй гэв.
2024-01-03
Засгийн газар тусгай сангуудаа “шилэн” болгосонгүй
“Засгийн газрын тусгай сангуудад хяналт тавих учиртай. Сангийн үйл ажиллагааг нээлттэй байх шаардлагатай. Түүнээс биш сангууд үйл ажиллагаа явуулж байгааг буруутгахгүй, байх нь зөв. Тусгай сангийн зээлийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь хөшигний цаана өрнөдөг байсныг ил болголоо”. Энэ бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өнгөрсөн тавдугаар сард хэлсэн үг. Тэрбээр Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгох нэрийдлээр, бас “Ерөнхий сайдын даалгаврын дагуу” хэмээх сүржин тодотголтойгоор өдөр бүр хэвлэлийн хурал зарлаж, үүрэгт ажлаа хийж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдэхдээ ингэж хэлсэн хэрэг. Үүнээс хойш хэдийн хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэсэн ч тусгай сангуудын “хөшиг” хаалттай хэвээрээ, нээлттэй болгосон гэх мэдээллүүд нь нүд хуурах төдий л байна.
2024-01-03
Байгаль-бидний эзэн
1953 онд болсон тэр авиралт өрсөлдөөн бий болгож, олон хүн тэдний араас явжээ. Энэ онд гэхэд авирах улирал эхэлсэн эхний арав хоногт Эверестийн 8849 метр өндөр оргилд 500 хүн гарсан байх юм. Эверестийн оргилд ийм олон хүн богино хугацаанд гарсан нь өнөө цагийн технологийн шинэ боломж, холбоо харилцааны хөгжил дэвшилтэй яалт ч үгүй холбоотой юм. Тэгвэл Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нарын үед орчин үеийн ямар нэг төхөөрөмж, сансрын холбооны утас гэж байсангүй. Британийн энэ багийн амжилтын тухай мэдээ Непалаас гурав хоногийн дараа Лондонд хүрсэн гээд бод.
2023-12-28