Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Улаан-Уул сумын сурагчдын сурах эрхийг зөрчсөн гэж дүгнэв

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийжээ. Үүний хүрээнд Улаан-Уул сумд хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчиж байгааг илрүүлсэн байна. Тус сумын сургуулийн барилгыг шинэчлэх ажлыг 11 жилийн өмнө буюу 2013 онд эхлүүлсэн аж. Гэсэн ч өдий хүртэл ашиглалтад оруулалгүй “царцаажээ”. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчлөө гэсэн гомдол хүлээн авсны дагуу ХЭҮК-ынхон газар дээр нь ажилласан гэнэ
2024-01-29

Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилжээ. Тэрбээр 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Р.Батрагчаа нь 1999- 2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” дээд сургуульд багш, 2005-2006 онд Их Британийн “Берримен” хуулийн фирмд туслах хуульч, 2007- 2008 “Датамо”, “Кью жи экс Монгол” ХХК-д хуульч, 2008- 2009 онд “Монголиан энд глобал лоёорс”, 2010-2014 онд “Эй энд Эй глобал” хуулийн фирмийн захирал, 2016-2019 онд “Төрийн орон сууцын корпорац” ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон аж
2024-01-29

Шадар сайд С.Амарсайханыг огцруулахыг шаардлаа

“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан цахим өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж, Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ. Тус өргөдөлд “Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу улсынхаа нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд үүнийг нь төр баталгаатай хангах үүрэгтэй. Аливаа улс орон, тэр дундаа нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг эмч, онцгой байдлын ажилтан, цагдаа нарыг хувцас хэрэглэлээр хангах, онцгой нөхцөл байдалд бэлэн байх бүх эрсдэлийг тооцож, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй
2024-01-29

Хий дэлбэрсэн ослын улмаас эмчлүүлж байсан нэг хүн эндэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хий тээвэрлэж явсан автомашин осолдож, улмаар дэлбэрснээс болж олон хүн хохироод буй билээ. Хохирсон иргэдийн төлөөлөл энэ сарын 27-нд мэдээлэл хийв. Тэд “Ослын улмаас амиа алдсан онцгой байдлын алба хаагчдад эмгэнэл илэрхийлье. Манай байрныхан ослын үед хүлээцтэй, зохион байгуулалттайгаар 15-20 минутад гарч амжсан. Гэр бүлийнхнээ гадаа гаргачхаад, өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалсан залуусдаа баярлалаа. Энэхүү харамсалтай явдлын бурууг дэлбэрсэн автомашины жолоочид тохох хэрэггүй
2024-01-29

Үерийн эрсдэлтэй бүсийн ариун цэврийн байгууламжийг сайжруулна

НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ онд үерийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын дэмжлэгээр уг төслийг хэрэгжүүлэх аж. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй газруудад ариун цэврийн байгууламж бий болгон, эрүүл ахуйн байдлыг нь сайжруулах гэнэ
2024-01-29

Б.Махбалын хорих дэглэмийг чангаруулах уу

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн11 жилийн хорих ял эдэлж буй Б.Махбалын ялын дэглэмийг чангаруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж байгаа. Тус хорих ангийн удирдлага Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад суллах захирамж өнгөрсөн есдүгээр сард гаргаж байв.
2024-01-29

Олон улсын тэмээн овогтын жилийг нээнэ

НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ оныг Олон улсын тэмээн овогтын жил хэмээн зарлажээ. Тэмээн овогт амьтад нь 90 гаруй улс орны олон сая өрхийн амьжиргааны тулгуур, соёлын салшгүй хэсэг болдог тул ийнхүү онцлохоор шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Олон улсын тэмээн овогтын жилийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр манай улсад зохион байгуулна
2024-01-26

“Даван туулагч” олон нийтэд хүрэхэд бэлэн боллоо

Маш эмзэг сэдвийн талаар өгүүлэх “Даван туулагч” киног өчигдөр нээлээ. Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд ХНХЯ, ЦЕГ-тай хамтран, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан уг киног бүтээсэн байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн илаарьших үйл явц болон тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэйг эл бүтээлээр харуулахыг зорьсон байна. Киног бүтээгчид хохирогчийн сэтгэл зүйг сэргээн засах, дэмжлэг үзүүлэх гарц гаргалгааг эрэн хайж, бодит байдалд тулгуурлан хийснээрээ онцлогтой гэнэ
2024-01-26

Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хангах вэ

Сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэд хэдэн байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тухайлбал, Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Эл арга хэмжээ ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл өөр хаана, ямар онцлогтой үзэсгэлэн болж буйг хүргэе
2024-01-26

Төсөв хүрэлцээгүйгээс алба хаагчдын хувцас, хэрэглэлийг бүрэн авч чаддаггүй гэв

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт уржигдар гарсан осолтой холбоотойгоор онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэх болсон. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ынхан өчигдөр тайлбар өглөө. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө хангалттай хүрэлцдэггүй учраас алба хаагчдад шаардлагатай хувцас, хэрэглэлийг бүрэн авч чаддаггүйг ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр энэ үеэр хэлсэн юм. Тэрбээр “Алба хаагчдын хувцас, хэрэглэлийг улсын төсөвт тавьсан хөрөнгийн хэмжээгээр авдаг.
2024-01-26

АН: С.Амарсайхан, Г.Ариунбуян нарыг огцруулж, тогтолцоог өөрчлөх ёстой

АН-ын ээлжит “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Н.Одонгуа нар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон ослын дараа нийслэлийн ИТХ яаралтай хуралдаж, гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө батлах, шинэчлэх ёстой. Гэвч өчигдөр болох байсан хуралдааныг хойшлуулсныг Ц.Баатархүү шүүмжилж, “Нийслэлийн ИТХ Засаг даргадаа хяналт тавих үүрэгтэй
2024-01-26

Засгийн газар: Хэн ч байсан асуудлыг шийдэж чадахгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УОК болон бусад холбогдох байгууллагын мэдээллийг сонсож, Баянзүрх дүүргийн нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн замын уулзварт гарсан осол, түүнээс үүдсэн хохирлыг барагдуулах талаар тодорхой шийдвэрүүд гаргасан аж. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. Юуны өмнө ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван аврагчийн ар гэрт мөнгөн тусламж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна
2024-01-26

“ДЦС-4”-ийн ажилчид өөрсдөө тоноглолоо үйлдвэрлэж байна

“ДЦС-4” 1400 гаруй ажиллагсадтай бөгөөд инженер, техникийн 298 ажилтантай аж. Үүнээс 60 орчим хувийг нь 35-45 насныхан эзэлж буй гэнэ. Гэвч 2022 оноос хойш мэргэжилтнүүд ажлаас гарах нь нэмэгджээ. Энэ нь боловсон хүчний хомсдолд орох аюул учруулж болзошгүйг ЭХЯ-наас мэдээлэв. Тэнд 30 гаруй жил ажилласан ахмад мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарахад 35-45 насныхан үргэлжлүүлэн ажиллаж, дараа үеийн залуустаа ажлаа хүлээлгэн өгөх үүрэг хүлээх учиртай. Гэвч ийм нөхцөл үүсээд байгааг “ДЦС-4”-ийн инженер Д.Тулга хэлжээ
2024-01-26

“Осолдсон автомашинд 60 бус, 15.4 тонн хий тээвэрлэж явсан”

Хий тээвэрлэж явсан автомашин нь осолдсон асуудлаар “Дашваанжил” компанийнхан өчигдөр мэдээлэл хийв. Осолдсон тээврийн хэрэгсэл нь энэ сард авсан, шинэ машин байсан гэдгийг тус компанийнхан хэллээ. Мөн хот хооронд дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан гэв. Осолдох үедээ Замын-Үүд рүү хийн түлш хүргэхээр явж байжээ. Тус компанийн ерөнхий захирал Н.Баатаржав “Манай компанийн жолооч 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан. Тэрбээр мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хий тээвэрлэх сургалтад хамрагдсан байсан. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна” хэмээв
2024-01-26

Гандангийн дэнжийн гэр хороолол балгас болжээ

Улаанбаатар хотын төвийн сүүлчийн гэр хороолол нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын айл өрхүүд гэхэд болно. Энэхүү хэсгийн гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, дахин төлөвлөнө гэж холбогдох албаныхан сүүлийн 10 гаруй жил ярьсаар ирсэн ч өнөө хэр үр дүн гарсангүй. Гандан орчмын гэр хороолол харин ч улам навсайсаар байна. Дахин төлөвлөх гэхээр иргэд нь газраа өндрөөр үнэлдэг, тиймээс өөрсдөө ч нүүхгүй, хүнд ч зарахгүй өдий хүрчээ. Гандангийн дэнжийн гэр хорооллын өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-01-26

Йемений босогчдыг Иран чиглүүлж байна

“Хусит” гэх нэр сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээлийн хэрэгслээр хүмүүсийн сонорт хүрээд байх боллоо. Энэ нь Саудын Арабын шашны нөлөөг эсэргүүцэж, 1990-ээд онд бий болсон шийтүүдийн цэрэгжсэн бүлэглэл бөгөөд Йемен улсын газар нутагт байрладаг юм. Уг бүлэглэлийг үүсгэн байгуулж, удирдаж байгаад 2004 онд Йемений армийнхны гарт амиа алдсан Хусейн аль-Хусигийн нэрийг бүлэглэл авч үлдсэн байна. Тэгэхэд Хусейн аль-Хуси Йемений эрх баригчдыг шийтүүдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж Засгийн газрын эсрэг үймээн дэгдээжээ
2024-01-25

Ц.СОЁЛМАА: Торгон дээр зурах нь бясалгал мэт санагддаг

Монголын зураачдын эвлэлийн дэд тэргүүн, зураач Ц.Соёлмаатай ярилцлаа. Тэрбээр “Зүүдний зэрэглээ” анхны бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 26-нд нээх юм. Түүний бүтээлүүд хятад зургийн үндсэн техникүүдийг ашиглан, торгон дээр урласнаараа онцлогтой.
2024-01-25

Соёлын өвийн үндэсний төвийнхөн 165 бүтээлийг сэргээн засварлажээ

Соёлын өвийн үндэсний төвөөс “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг дэлгэсэн байна. Тус байгууллагынхан түүх, соёлын дурсгалт 165 бүтээлийг өнгөрсөн онд сэргээн засварлажээ. Үүнд тус төвийн 14 сэргээн засварлагч оролцсон байна. Сэргээн засварласан бүтээлүүдийн дотор уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17 багтсан байна. Түүнчлэн мод 16, арьс 11, танка 10, цаас долоо, чулуу гурав багтжээ
2024-01-25

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулахад БНСУ-тай хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын (FSS) тэргүүн дэд дарга И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Пак Симүн нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ үеэр хоёр тал хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцохоос гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэрэг, ялангуяа шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг дээрх төрлийн гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, мөрдөн шалгах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна
2024-01-25

Аялал жуулчлалын салбарынхан Хустайд цасны баяр тэмдэглэнэ

Монголын аялал жуулчлалын холбооныхон Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ сарын 26-нд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхны дунд “Эрүүл агаар-туризм тайм” цасны баяр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарынхны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна
2024-01-25