Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Эсгий ширмэл урлаач Д.Цэндсүрэнг шилдэг өвлөн уламжлагчаар тодрууллаа

Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолын дагуу шилдэг өвлөн уламжлагчийг жил бүр тодруулдаг. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат иргэн Д.Цэндсүрэнг шалгаруулжээ. Тэрбээр эсгий ширмэл урлалын өв тээгч юм байна. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл нь эсгий ширмэл урлал. Эл урлалыг Д.Цэндсүрэн ээж Д.Долгороосоо өвлөн авсан бөгөөд үндсэн язгуур хэв шинжээр нь 57 жил хадгалж, хөгжүүлж буй аж
2024-02-05

МИАТ-т 15 жил монополчилсон “Нүхт тур” ХХК-ийнхан зууралдсаар буйн учир юу вэ

Засгийн газраас тавьсан Монголд зочлох жил буюу “Go Mongolia” зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд гадаадын зочидтой нүүр тулах байгууллага бол үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК. Төр засгаас тавьж буй зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус компанийнхан тийзийнхээ үнийг хямдруулж, гадаадаас агаарын шинэ хөлөг авах, үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй хоол, хүнсээр үйлчлэх зэргээр үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Гэвч төрийн өмчит тус компанид олон жил “бугшсан” шимэгчлэгчид элдэв саад тотгор учруулсаар иржээ. Үүний хамгийн тод жишээ нь “Нүхт тур” гэх нэртэй, агаарын хөлгийн зорчигчдод олгодог хоолыг нийлүүлж байсан аж ахуйн нэгжийнхний явуулга, хатгаасаар өрнөж байгаа үйл явдлууд гэхэд хилсдэхгүй. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе
2024-02-05

Нийтийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав

УИХ-ын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан олон гишүүнтэй парламентуудын хуралдааны дэг, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нь нэвтрүүлэх шаардлага тулгарч буй. Үүний дагуу УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, өргөдөл, гомдлын цахим систем, хууль тогтоох байгууллагын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллав
2024-02-05

 21 аймгийн 250 сумд өвөлжилт хүндэрчээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 250 сумд зуд болж, өвөлжилт хүндэрснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Зудад өртсөн сумын тоо өнгөрсөн сард 160 гаруй байснаа ийнхүү нэмэгдээд буй юм. Тэр дундаа 14 аймгийн 47 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэжээ. Цас нягтран хатуурч, эсвэл дутуу хайлан, мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болохыг ийнхүү тодорхойлдог аж. Үүний улмаас малын хөлийн арьс зулгарч, өвөлжөө, бууц хөлдөх зэрэг асуудал тулгардаг гэнэ. Ялангуяа Сүхбаатарт өвөлжилт хамгийн хүнд бөгөөд13 сум буюу аймгийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ шилэн зудад өртөөд буй юм байна. Бусад аймаг, сумд цагаан зуд нүүрлэж, цас их орсны улмаас өвөлжилт хүндэрчээ.
2024-02-05

Рашаант сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулжээ

Монгол, Германы Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн 75 сургуульд эко танхим байгуулахад зориулж тавилга, тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өгөөд буй. Тэгвэл энэ ажлын жишиг болгож тус төслөөс Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулж, иж бүрэн тохижуулжээ
2024-02-02

Уран хатгамалчдын бүтээлүүдийг дэлгэлээ

Богд хааны ордон музейгээс жил бүрийн Цагаан сарын өмнө “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Зургаа дахь удаагийн буюу “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилготой уг арга хэмжээг тус музейнхэн “Мандчирын наран” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж буй юм. Үүнд мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, үйлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ
2024-02-02

Б.Ганхуягийн “Чингис хаан” банканд мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор хорих ял нь багассан уу

“Нүүрсний” гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 15-31-ний хооронд ажлын өдрүүдэд хаалттай хэлэлцэж, уржигдар 19.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн хэлэлцүүлгийг явуулж дуусгаад зөвлөлдөн уржигдар үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасан юм
2024-02-02

Элчин сайд Л.Эрдэнэдаваа хоёр жилийн дараа итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Түүнийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ 2021 оны долоодугаар сард хэлэлцэн дэмжиж, аравдугаар сард томилсон ч цар тахлын улмаас тус улсад тогтоосон хоригтой холбоотойгоор итгэмжлэх жуух бичгээ сая өргөн мэдүүлж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй нь энэ
2024-02-02

Өвөл, хаврын уралдааныг хориглосон атлаа аялал жуулчлалын цаглавартаа оруулжээ

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглодог. Гэтэл тун удахгүй буюу Цагаан сарын дараахан “Дүнжингарав” уралдаан зохион байгуулахаар товлосон нь олон хүний шүүмжлэлд өртөөд буй билээ. Учир нь Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан 57 дугаар тогтоолд “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” хэмээн заасан юм. Ийнхүү хориглосноос хойш таван жил өнгөрч, олон нийт ч өвөл, хаврын цагт хүүхдээр хурдан морь унуулж болохгүй гэдгийг хэдийн ойлгочхоод байгаа. Гэтэл дээрх шийдвэрийг уландаа гишгэж, морь болон хүүхдүүдээр наадахыг санаархагчид байсаар
2024-02-02

Ахмад настнуудын хөдөлмөрлөх, хөгжих эрхийг зөрчиж байна

Өндөр настнуудад тулгамдсан дараагийн нэг асуудал нь ялгаварлан гадуурхалт гэж ХЭҮК-ынхон мэдээлэв. Тухайлбал, судалгаанд оролцсон таван ахмад тутмын нэг нь ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Ялангуяа олон нийтийн газар, дэлгүүр, банк, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ гадуурхагддаг гэсэн байна. Түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэхийг хүсдэг ч наснаасаа болоод ялгаварлан гадуурхалтад өртдөг хэмээжээ.
2024-02-02

Зудтай газруудад цас нэмж орохыг анхаарууллаа

Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас өчигдөр танилцууллаа. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ. Харин Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Бусад нутгаар агаарын температур дунджийн орчим байх аж. Энэ сард салхи, шуурга ихтэй байх төлөвтэй гэнэ
2024-02-01

“Reds”-ийнхэн тэргүүлэв

Спорт өрөлтийн олон улсын тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй болдог төрөл нь багийн халз буухиа. Монголд эл тэмцээнийг анх удаа, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Оролцогч олонтой, өрсөлдөөн ихтэй болсон уг тэмцээнд 24 клубийн баг найман хэсэгт хуваагдан, тойргоор тоглож, дөрөв нь аваргын төлөө шалгарсан юм. Үүнээс Ч.Билгүүндорж ахлагчтай “Reds” клубийнхэн тэргүүлэн, шилдгээр тодорч, Г.Арвижих сайхан ахлагчтай “My mind”-ын оролцогчид удаалжээ. Б.Төрболд ахлагчтай “Crystal”-ынхан хүрэл медаль гардав
2024-02-01

КИМ ЖӨН УН: Сөүлийг бид дайснаа гэж үзнэ

Умард Солонгос Үндсэн хуульдаа Өмнөд Солонгосыг “хамгийн гол дайснаа” гэж тусгаснаар харилцаагаа эцэслэн таслахаар шийдэв бололтой. Дайн эхэлсэн тохиолдолд хөршийнхөө газар нутгийг “бүрэн эзлэх” зорилтоо батжуулахаар төлөвлөж буйгаа Ким Жөн Ун ийнхүү мэдэгдэв. Сөүл ч Умардын зүгээс өдөөн хатгавал хариуг нь “хэд дахин хүчтэй” өгөхөө амлалаа
2024-02-01

Авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байна

БОАЖЯ, ЗТХЯ хамтран дэд бүтцийн төлөвлөлтийг хүрээлэн буй орчинд ээлтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад гарц төлөвлөх MNS 6515:2015, Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага MNS 6735:2018 зэрэг стандартыг боловсруулан баталсан. Үүн дээр нэмээд ан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байгааг судлаачид мэдээллээ
2024-02-01

Даатгалын багц хуулийг хаврын чуулганаар өргөн барих нь

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд “Манай улсад даатгалын зах зээлийн хөгжил сул. Уг зах зээлийн идэвхжлийг хоёр үзүүлэлтээр үнэлдэг. Нэгдүгээрт, нийт даатгалын хураамжийн дотоодын зах зээлд эзлэх хувийг хардаг. Олон улсад энэ үзүүлэлт 7-8 хувь байдаг бол манайд нэг ч хүрэхгүй байна. Хоёрдугаарт, даатгалын нэг хүнд ногдох мөнгөн дүн Монголд олон улсын үзүүлэлтээс 7-8 дахин доогуур байгаа юм
2024-02-01

Дугаарын хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдэв

Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Улаанбаатарт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас мөрдөж эхэлсэн. Уг зохицуулалтын хугацаа өчигдрөөр дууссан юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал асуулгыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн сарын 29-нд эхлүүлж, гурав хоног үргэлжлүүллээ. Санал асуулгыг өчигдөр 17.00 цагт хаасан бөгөөд 7899 иргэн оролцсоноос 55 хувь нь дугаарын хязгаарлалтын хугацааг сунгахыг дэмжсэнгүй. Үлдсэн 45 хувь нь хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь хязгаарлалтгүйгээр зорчихыг хүссэн байна
2024-02-01

Амьтдын эрхийг хамгаалах хуультай болсон ч хүнлэг бус хандлага нь өөрчлөгдсөнгүй

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өнгөрсөн арын 11-нд аргасан Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжид эзэнгүй буюу тэнэмэл нохой, муурыг түр асрах төв байгуулахаар тусгасан юм. Манай улс анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсны дагуу ийнхүү нийслэлийн хэмжээнд зургаан байршилд асрах төв байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрладаг, хуучнаар хар үнэгний аж ахуйн байранд ийм төв нээснээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээд буй. Уг төвийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-01

Галд өртсөн таван машин, 72 айл даатгалтай байжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт болсон ослын үеэр олон иргэний байр, машин шатсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийт таван машин даатгалтай байсан. Эдгээрийн гурав нь бүрэн даатгалтай. Суудлын хоёр жижиг тэрэгний даатгалд тус бүр 15 сая төгрөг шилжүүлсэн. Мөн “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын машины даатгалд 130 сая төгрөг төлөх шийдвэр гараад байна. “Санни”, “Эдү апартмент” орон сууцын галт өртсөн айлуудын 127 нь ипотекийн зээлтэй ч 72 нь л даатгалтай гэсэн мэдээлэл ирүүлсэн
2024-02-01

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль сүүний фермтэй болов

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль сүүний фермтэй болж, энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлаас ажиллуулж эхэлсэн байна. Уг фермээс сурагчдад зориулж нэмэлт бодисгүй, цэвэр, органик бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн аж. Энэ нь Францын мон биллиард үүлдрийн үнээний сүүг Японы Хоккайдо мужийн “Шинмүра” фермийн аргын дагуу боловсруулж буйгаараа онцлогтой. Ингэхдээ Израилын AFIMILK компанийн тоног төхөөрөмж ашиглаж буй гэнэ
2024-01-31

“Netflix”-ийн цувралд монгол уран бүтээлчийн дууг 30 секунд эгшиглүүлжээ

“Netflix” платформын “Outer Banks” цувралын хоёрдугаар хэсгийн тавдугаар ангид монгол уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг албан ёсны эрхтэйгээр 30 секунд эгшиглүүлжээ. Монгол уран бүтээлчийн дууг бүтээлдээ оруулахын тулд “Netflix” компаниас Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн аж. “Outer Banks” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээсэн, Америкийн өсвөр насныхны адал явдлын талаар өгүүлдэг, нууцлаг, драм төрлийн бүтээл юм
2024-01-31