БНТУ-ыг зорьсон цэргийн алба хаагч нар газар орны цагийн байдлаас шалтгаалан тус улсын Хатая хотын Антакая дүүрэгт байрлан ажиллаж байна.
Бие бүрэлдэхүүн одоогоор газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж дуусчээ. Одоо тоног төхөөрөмжүүдээ угсарч байна. Орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагаас хээрийн эмнэлгийн байрандаа тусламж үйлчилгээг эхлүүлэх аж.