Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн 36 сумд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амийг аварчээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн нас барж, таван хүн гэмтэж, бэртсэн гэнэ. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын, нөгөө нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.