Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын софт теннис өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн өрсөлдөөнөөр эхэллээ. Энэ өдрийн эхний тоглолтыг манай хөвгүүд Индонезийн эсрэг хийж, 2:1-ээр хожигдсон.
Манай багаас ганцаарчилсан тоглолтод өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт спортын мастер Батаагийн Мөнхтулга ялалт байгууллаа. Тэрбээр "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт А.Бхагтиг хожиж шуугиулсан юм. Улмаар хоёрдугаар тойрогтоо манай залуус Азийн наадмын аварга Японы багт 3:0-ээр хожигдсон. Охидын хувьд эхний тойрогт Энэтхэгт 3:0-ээр ялагджээ. Мөн дөнгөж саяхан БНХАУ-ын бүсгүйчүүдтэй тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, 2:1-ээр ялагдал хүлээлээ.
Софт теннисний төрлийг манай улсаас Олон улсын шүүгч Болдын Батаа дэнсэлж байна.
Гэрэл зургуудыг Э.Харцага