Элсэн цөлд амьдардаг нэгэн төрлийн сохор номинд хорт хавдар эсэргүүцэх эс байдгийг эрдэмтэд илрүүлсэн байна. Туршилтад оруулсан сохор номингууд хорт хавдрыг эсэргүүцэх онцгой чадвар үзүүлжээ. Ердөө 35-40 грамм жинтэй, газар доогуур сүрэглэн амьдардаг энэ амьтныг үсгүй болохоор нь нүцгэн сохор номин хэмээн нэрлэдэг.
“Нүцгэн үүд” жирийн сохор номингоос арав дахин урт насалдаг бөгөөд арьс нь өвдөлт мэдэрдэггүй гэнэ. Мөн тэд зүрхний шигдээс, тархи ны гэмтлийг эмчлэх онцгой төрлийн эс биедээ тээдэг нь тогтоогдсон байна. Иймд эрдэмтэд нүцгэн сохор номингийн генийн бүтэц, бодисын солилцоо хэрхэн явагддагийг нарийвчлан судлахаар болжээ.
Ц.МАРАЛ