FLO кино форум өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсад боллоо. Тэр үеэр “Амжилтын эзэн” олон улсын шагналыг “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд олгожээ.
Гавьяат жүжигчин У.Уранчимэг шагналаа гардаж авсан бөгөөд “Холливуд, Болливудын алдартнууд чуулсан томоохон чуулганд Монгол Улсынхаа төлөөлөл болон оролцох нь нэр төрийн хэрэг байлаа” гэсэн юм.
Тэрбээр тус киноны зохиолыг бичиж, найруулсан билээ.