Хилэнц
Махбодь: Ус
Эзэн гариг: Плутон
Бэлгэ тэмдэг: Хилэнц,
пирамид, хохимой
Өнгө: Үлбар шар, хүрэн улаан,
шар, улаан
Чулуу: Шүр, рубин, сарны
чулуу, болор, топаз
Төмөрлөг: Төмөр, ган
Сайн өдөр: Мягмар
Муу өдөр: Даваа, Баасан
Азын тоо: 4, 5, 8, 9, 10, 11, 21,
100, 666
Зан байдал
Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг. Тэд агуу амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордныхон нарийн зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч. Түүнд бэрхшээл гэж байхгүй. Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэдэг. Амьдралыг ойлгох ойлголт нь гүн, далд. Хатуу хэрцгий, шооч, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс.
Эрчимтэй ба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг. Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалийнхай, эсрэг хүйстэндээ татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах дуртай. Маргаанд ялах ёстой гэж үздэг. Хайрын мэдрэмж, түргэн зан хоёр нь түүний гол чанар.
Тэр аюултай эрч хүчтэй, дайчин. Мөн зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгаршгүй авиртай байдаг. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн ч хорсолтой зан авирыг бий болгодог. Эд өөрийгөө сайн хянадаг. Онцлох тэмдэг гэвэл ховсдож байгаа юм шиг хурц нүд. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан шил зүүдэг. Хилэнц бол төрөлхийн тэмцэгч. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Тиймээс энэ ордны хүмүүстэй сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдах ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ. Хилэнцийг өдөх хэрэггүй, түүнийг гомдоовол хэзээ ч уучлахгүй. Үүрд өс санаж үлддэг. Дор нь өшөөгөө авч чадахгүй бол тохиромжтой үеийг хүлээнэ. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг. Түүний амьдрал амаргүй. Энгийн шаардлага л түүнд шүүмжлэл, сүрдүүлэг шиг санагддаг тул бусдад итгэдэггүй. Зожиг, сэрэмжтэй байдаг нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог.
Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар. Үнэ цэнээ сайн мэддэг, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь юу ч өөрчлөхгүй. Ер нь хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй. Ер нь иймэрхүү хандлага түүнд нөлөөлдөггүй. Олны саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал, садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Эрх чөлөөгөө бүхнээс дээр тавьдаг.
Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл чин сэтгэлийнх гэдэгт итгэж болно. Тэднээс ямар нэгэн зүйл дээр санал, бодлоо хэлээч гэвэл “нүцгэн” үнэнийг хэлнэ. Харамсалтай нь үнэн үг тэр болгон таатай санагддаггүй шүү дээ. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юу хүсч байгаагаа сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг.
Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу. Аливаа зүйлийн сул талыг дор нь олдог. Албадлагад туйлын дургүй, үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцэх болно. Хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэр тэвчдэггүй. Хүмүүстэй харилцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг. Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг.
Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэтгэж, сайнаар ярьдаг. Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц айх нь ховор, зоригтой, аймшиггүй, үнэнч, сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй. Амжилтанд хүрэх бүхий л чадвар, эрч хүч, чадал, гялалзсан ухаан түүнд бий. Гэхдээ өөрийн уур уцаар, хэт хүнд тачаалаасаа болж олон дайсантай болдог. Хилэнцүүд гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.
ХИЛЭНЦ-ЭРЭГТЭЙ
Хилэнц нь хайр дурлал, найз нөхөрлөл, улс төр, ажил, хоол унд, хүүхдүүд, төрөл төрөгсөд гээд юм бүхэнд тэвчээргүй ханддаг. Хурц, оргилуун тачаалаас айдаг, хэт их сэтгэл хөдлөлд дургүй бол энэ ордны хүмүүсээс хол байсан нь дээр.
Хилэнцийг анх харахад тайван, яриа хөөрөөтэй хүн шиг санагдана. Ийм тайван, өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүний дотор намдашгүй шуурга дэгддэгт итгэхэд бэрх юм. Хилэнцтэй хамтрах болвол түүний тэвчээргүй зантайг мартаж болохгүй. Аюулгүй байдалдаа анхаарч байхад илүүдэхгүй. Тэд хүнийг хэдэн өдөр байтугай хэдэн жилд мартахааргүй гомдоож чадна.
Эмэгтэй хүний сэтгэл түүний өмнө ил байдаг учир өөрийгөө хамгаалж чадахгүй болдог. Нууцлаг байдал хамгийн хүчтэй хамгаалалт болдог бүсгүй хүнд ч тэд нөлөөлж чаддаг. Хилэнц бусдын сэтгэлийн гүн, нууцад нэвтэрч чаддаг онцлогтой тул иймэрхүү хамгаалалтыг үгүй болгодог байна.
Тиймээс галаас айдаггүй, галыг хянах чадвартай бол та амьдралынхаа турш түүний сэтгэлийг дулаацуулах болно. Харин өөрөө түүн шиг тэсгэлгүй зантай бол бүх юм хэвийн байна, гэхдээ хэт халах хэрэггүй. Хилэнц нь анх танилцсан өдрөөсөө хойш мартагддаггүй хүмүүсийн нэг юм. Тэр аятайхан, хөгжилтэй бас тачаангуй, этгээд гажуу, түүнд эдгээрийн аль аль нь байдаг. Хэн нэгнийг эзэмдэхээр шийдсэн бол эсэргүүцээд нэмэргүй. Тэртээ тэргүй ховсдоно.
Түүний соронзон мэт байдал нь бараг биеэр мэдрэгддэг. Хилэнц эрэгтэй нь агуу тоглогч ба жүжигчин. Тэр гэнэтийн үйлдэл хийдэг. Хамгаас илүү өөрийн эрх чөлөөг үнэлдэг тул эмэгтэй хүний гарт ордоггүй. Хөнжил дотроо р маш сайн, дээр нь ухаанаа болон авьяасаа гаргадаг. Секс нь түүний хувьд спорт гэхэд хилсдэхгүй. Эмэгтэй хүнийг өөртөө татах, байлдан эзэмдэх дуртай. Гэхдээ түүнд “хямдхан” эмэгтэйчүүд сонин биш, өөртэйгээ адил ухаантай, эрх чөлөөтэй, харьяат бус эмэгтэйг эзэмдэх нь түүний хувьд чухал.
Зөвхөн ялалт биш тэмцэх үйл явц түүний дур сонирхлыг татна. Эзэмдэж чадсан эмэгтэйчүүдтэйгээ ёс зүйтэй, шударга харилцдаг, хамтдаа сексийн таашаал авна. Ийм төрлийн эрчүүдийг эр нөхрөөр төсөөлөхөд бэрх. Тэгээд ч тэд эрх чөлөөнөөсөө тийм ч амархан салахгүй. Тиймдээ ч хилэнцүүд дунд гоонь эрс цөөнгүй. Энэ эрэгтэй бол ялагдашгүй хүн. Түүний төлөв тайван байдлын цаана буцламтгай зан бий. Тайван байдлаа удаан хадгалж чадна.
Гэхдээ түүний биеэ тоосон байдлыг нь хөндвөл тэсрэх бодис шиг болно. Дэлбэрэлт болохыг урьдчилан мэдсэн бол холхон байгаарай. Хэрсүү атлаа тэвчээргүй, ухаантай мөртлөө сэтгэлийн хөөрөлтэй эрс тэс зангаараа бусдыг гайхашруулдаг. Их ухаантай тул амьдралын нууцыг сонирхдог мөн энэ нь хамгийн бэрх асуудлуудыг шийдэж чадахад хүргэнэ.
Гэхдээ түүний үнэн чанар нь түүний мэдрэхүй юм. Тансаг, тав тухтай байдал зарим хилэнцэд хэрэггүй, харин зарим хилэнцэд хэрэгтэй. Хоол, согтууруулах ундаа, хар тамхи гээд аливаа зүйлийг хэтрүүлэх хандлагатай. Мэдээж хайр дурлал, секст ч энэ хандлага нь ажиглагддаг. Хайр дурлалын талаар хүүхэд байхаасаа боддог учраас ямагт үүнд бэлэн байдаг.
Хилэнц хайр дурлалдаа ялалт байгуулах ёстой. Үгүй бол тэр сэтгэлээрээ “үхдэг”. Тийм учраас өчүүхэн зүйлд ч ялагдахыг хүсдэггүй. Өөрийгөө сайн хянадаг болохоор түүний сэтгэл гонсгор байгааг барагтаа л бол мэдэхгүй. Тэгэхдээ өрсөлдөгчдөө эдгэшгүй шарх үлдээж чадна. Өөрийн сонгосон эмэгтэйтэй суухаасаа өмнө хэрцгийгээр зовоож чадна. Ер нь зарим хилэнц өвдөг сөхрөн гэрлэх санал тавьдаг ч үүнд нь бүү хууртаарай. Энэ бол зөвхөн өөрийгөө харуулах, ёс зүйг хүндлэх төдий л үйлдэл.
Хэдий тэр нарийн мэдрэхүйтэй, түргэн зантай ч түүний нэр төр өө сэвгүй байх ёстой, тэр завхай, заваан болон инээдтэй, шог зэрэг юм бүхэнд туйлын дургүй. Өөрийнх нь тухай бусад хүмүүс юу ярьж байгаа нь түүнд хамаагүй ч үнэ цэнэтэй, хүндтэй байхыг хүсдэг. Түүний бодол санаа бусадтай зөрж, зорилгод хүрэхэд нь саад болж байвал бүхнийг өөрийнхөөрөө хийнэ. Түүний зорьсон зорилго, эрх чөлөөт оюун санааг хэн ч, юу ч дийлэхгүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд хилэнц нь зорьсон оргилдоо хүрдэг. Бусдад атаархаж, өөрийгөө өрөвдөх нь тун ховор.
Амьдрал түүнд бэлэг өгнө гэж боддоггүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд ямагт бэлэн байдаг. Хилэнц нэг бол маш бүдүүлэг, хэрцгий нэг бол зөөлөн уян, ялдам байж чаддаг. Ямар ч учир шалтгаангүйгээр хэрцгий болж, садист маягийн таашаал аван таныг доромжилж чадна. Олны өмнө таныг эвгүй байдалд оруулж эсвэл бүр элэг доог ч хийж чадна. Энэ нь түүний нэг зугаа юм. Яагаад ингэж байгааг нь ойлгох боломжгүй. Нас ахих тутам түүний хэрцгий зан нэмэгддэг. Тиймээс түүний ойр байдаг зөөлөн, эмзэг хүмүүс нэлээн зовох болно. Чин сэтгэлийн хөөрлөө бусдад харуулах, яг үнэндээ бодож байгаа зүйлээ хэлэх нь ховор ч зөвхөн дотнын хүнтэйгээ хамт байвал нандин нууцаа хуваалцана. Түүнтэй гэрлэсэн бүсгүй аюулгүй байдлыг мэдрэнэ, магадгүй түүнтэй байхад амар байх ч энэ үед нэлээд зовсон, бас шархдаж амжсан байна.
Түүний хэрцгий занг тэсвэрлэж чадахгүй нь гэж хэлээд нэмэргүй. Ийм үед “Би чамайг бариагүй шүү дээ” гэж хэлнэ. Түүний хувиа хичээсэн занд дасахад цаг хугацаа хэрэгтэй. Хилэнц маш хартай, сэрдэмтгий, өөр эрэгтэй рүү өчүүхэн анхаарал хандуулбал тантай хэрүүл үүсгэнэ. Бүсгүйтэйгээ яг өмч мэт хандана. Түүний хажууд сээтэгнэхгүй байсан нь дээр учир нь тэр үүнийг чинь өршөөхгүй. Харин түүнийг хардах талаар бодохын ч хэрэггүй. Хэчнээн уйлж, гомдоллосон ч тэр тоохгүй. Хилэнц эрэгтэй бүсгүйчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Эмэгтэйчүүд түүнийг сэтгэл татам бүр дур булаам гэж үнэлдэг. Харин тэр эмэгтэй хүний талаас гаргаж байгаа энэхүү онцгой анхаарлыг эсэргүүцэж чаддаг. Магадгүй энэ нь таныг тайтгаруулна. Тэр бол их өндөр шаардлагатай эцэг. Дуулгаваргүй болон залхуу занг тэвчихгүй. Хүүхдүүд нь бие даасан, ажилсаг, нэр төрөө боддог, өөрийн эрхэм чанараа мэдэрдэг, өөрийгөө үнэлдэг хүмүүс болж өснө. Эхнэр түүнд аливаа зүйлийг албадан тулгахыг тэр зөвшөөрөхгүй.
Хэдий тэр гэр бүлдээ хайртай ч аминч болон зөрүүд хэвээрээ л үлдэнэ. Харин өөрийг нь ойлгож байгаа эхнэртэйгээ уян ялдам, халамжтай, зөвхөн номонд гардаг шиг романтик хайрыг мэдрүүлнэ. Ийм эрэгтэйтэй амьдрах бүсгүй их зоригтой байх ёстой. Хөл дээрээ чанга зогсоорой.
ХИЛЭНЦ-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нууцлагдмал, гоо үзэсгэлэнтэй, сэтгэл болон дур булаасан, бардам, өөртөө маш итгэлтэй хүн юм. Төгс эмэгтэй гэж өөрийгөө үнэлдэг, ингэж бодох үндэслэл ч бий. Дотоод ухамсартаа “Эр хүн болохгүй яаваа, тэгвэл илүү их боломжтой байх байлаа” гэж бодно. Гэхдээ энэхүү бодлоо өөрөөсөө ч нуудаг. Хилэнц эмэгтэйчүүд ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, хөл гар нь хүчтэй, том нүүртэй байдаг. Тэр захирах, эрх дархтай байх дуртай бөгөөд хүчтэй зан араншинтай.
Дотроо хоёр янз байх нь бий. Эхнийх нь нууцлагдмал, оюун ухаан болон номхотгошгүй эрч хүч нь хилэнцийн эрэгтэйтэй төстэй. Энэ эмэгтэйгийн шаардлагыг хангах эр хүн ховор. Ийм эмэгтэйд ихэвчлэн сул дорой, шийдэмгий бус эрчүүд татагддаг. Нэгэнт ийм эрийг сонгосон бол нөхөртөө тушаал дэвшихэд нь туслана. Нөгөө хэсэг нь үнэхээр үйлийн үргүй эмэгтэй байдаг. Сээтэгнүүр, хэрүүлд дуртай, шуналтай. Тэр эрч хүчтэй, ухаантай, үзсгэлэнтэй.
Ийм эмэгтэй их аюултай, өөрийг нь хайрлаж байгаа хүмүүсдээ муу, таагүй явдлууд авчирдаг. Эрчүүд түүний төлөө бүр галзуурах нь холгүй байдаг. Ийм эмэгтэй эр хүнийг ядуурал, үхэлд ч хүргэж чадна. Үйлийн үргүй тачаал нь өөрийг нь ч хөнөөх нь их байдаг. Тэд оньсого мэт, догшин, халуун байдаг. Тачаал нь хязгааргүй. Тэр ямагт сексийн таашаал авахыг тэмүүлнэ. Дотроо буцалж байгаа тачаалаа хянахыг хичээдэг.
Танихгүй хүнтэй нэлээн хүйтэн харилцдаг, гаднаа тун тайван байдаг. Энэхүү буцалсан дур тачаал нь зөвхөн хайр дурлалд биш харин бас түүний ажил амьдралд нь байдаг. Түүнд олон сайн чанарууд байдаг ч эн тэнцүү муу муухай чанарууд бий. Амьдралдаа их юм үзнэ. Тэгэхдээ хов жив түүнээс холуур өнгөрдөг. Тэр ямар нэгэн байдлаар ихэнх эмэгтэйчүүдээс дээр үлддэг. Нууц хадгалж чаддаг ба бусдын нууцыг мэдэх дуртай. Харин өөрийнхөө нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй. Хэний ч өмнө нүглээ ярихгүй, түүний сэтгэлийн нууц нь долоон тангарагын цаана байгаа. Хүч чадалтай гэж боддог хүндээ үнэнч байна. Бусадтай ёс зүй хадгалан харилцдаг нь түүнийг хааяа хөндий хүйтэн болгодог. Тэр ихээхэн тэсвэр хатуужилтай.
Энэ чанарууд нь сэтгэлийн дарамттай байдлыг мөн архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхийг даван туулахад нь туслана. Гэр бүлтэй ч өөр нэгэнд сэтгэл алдарсан үедээ хайрласаар л байна. Энэ тухай бусад хүмүүс юу ярих нь түүнд хамаагүй. Ийм харилцааг гэрлэлтээс илүү сайн, илүү үнэн шударга гэж боддог. Уян ялдам эхнэр, эх гэсэн дүрд тохирохгүй, өөрийнхөөрөө л амьдардаг. Гэртээ зөвхөн таньтай хамт байхдаа нүд рүү чинь эгцлэн харж, бодож байгаагаа шууд хэлж, бүр зодоонд хүргэх хэрүүл үүсгэж ч чадна. Гэхдээ хүний хажууд таныг ямагт өмгөөлж хамгаална.
Хэдий тэр өөрөө хүчтэй ч эрчүүдийг толгойлоход нь зөвшөөрдөг, зорилгодоо хүрэхэд нь тусладаг. Түүнийхээ төлөө ажил албаа ч золиослоно, юм бүхэнд нь тэвчээртэй туслана. Гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Амттай хоол хийдэг. Эмх замбараатай байдалд дуртай, их цэвэрлэгээ нь түүний хувьд баяр л гэсэн үг. Тэр их сэжигч, хартай. Болгоомжтой байгаарай. Харин танд шалтгаан байсан ч түүнд сэжиглэсэн зүйлээ хэлэх хэрэггүй. Шалтгаан ч байх болно, учир нь тэр эрчүүдтэй учир ургуулахдаа гарамгай. Хардалтаа дарж, түүнээс юу ч битгий асуу, тэртээ тэргүй тэр танд юү ч хэлэхгүй. Хилэнц эмэгтэй ийм л байдаг юм. Түүнийг байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрчлөх боломжгүй. Үүнтэй эвлэр эсвэл түүнээс яв. Гэхдээ хэдий та явсан ч таньд үлдээсэн шарх амьдралын чинь турш байна. Тийм учраас түүний зан араншинд нь дасахыг хичээ. Ямар нэгэн юмын талаар хэлэлцэж байхад хилэнц эмэгтэй дуугүй байж, өөрийн бодлоо огцом илэрхийлэхгүй байж чаддаггүй. Амаа барьж мөн дуугаа чангаруулахгүй байж чаддаггүй. Бусдын үзэл бодлыг сонсох дургүй нь түүний нэг муу чанар.
Байнга өөрийнхөө бодлыг тулгадаг. Ямар ч маргаанд дийлэхийг хүсдэг, сүүлийн үгийг тэр л хэлэх ёстой. Мөн тэр бас өс хонзонтой, нэг удаа худлаа ярьвал хариуд нь нэлээн хэдэн удаа худлаа ярина. Хэрүүлийн дараа унтахдаа түүнийг үнсээгүй бол таныг сарын хугацаанд ч үнсэхгүй. Энэ байдлаа шударга гэж үзнэ. Хэдий ийм ч түүнд зориулсан сайхан сэтгэлийг мартахгүй, хариу барина. Хилэнцүүд мөнгөний тал дээр амжилттай байдаг ч түүний зан нь тааварлашгүй, нэг бол мөнгөө хураадаг, үгүй бол аймшгийн үрлэгэн. Ганцхан үгээр хэлэхэд тэр мөнгөнд дуртай.
Эрх дарх, алдар нэрд их дуртай учраас ийм байхаас ч өөр аргагүй. Түүний бардам зан нь ядуу зүдүү амьдрахыг зөвшөөрөхгүй. Мөнгө байхгүй үед тэр аз жаргалгүй болдог. Материаллаг байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулна. Хилэнц эхнэрүүд нөхөртөө үнэхээр хайртай бол үнэнч, түүний хувьд эр нөхрийн аз жаргал бүхнээс илүү. Хайр дурлалын төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн. Харин эр нөхөргүй хилэнц эмэгтэй нас өтлөх тусам жинхэнэ шулам болон хувирдаг.
Бусад ордтой тохирох нь
Хонь, хилэнцийн хооронд таталцал байдаг ч хоёулаа түргэн зантай тул ихэвчлэн
зөрчилдөнө.
Үхэртэй зан байдлаараа адилхан, эцсийн дүнд олон асуудал үүснэ. Гэхдээ энэ хоёрын
хүүхдүүд царайлаг, авьяастай төрдөг.
Ихэртэй бие, сэтгэлээрээ таардаг. Харин хилэнц өмчөрхөг зангаа дарж, ихэр нь
тууштай байх хэрэгтэй.
Түүнд хамгийн тохиромжтой ордууд бол мэлхий, охин, матар, загас.
Мэлхийтэй урт удаан, аз жаргалтай холбоо үүснэ учир нь мэлхий хилэнцэд хэрэгтэй
халуун, дулаан, дотно уур амьсгал үүсгэж чаддаг.
Арслан ч хилэнцийг их татна, хоорондоо биеийн зохицол ч байна, гэхдээ эдний
холбоо ихэвчлэн бүтэлгүй төгсгөлтэй байдаг.
Охинтой гэрлэвэл урт удаан, аз жаргалтай байж, бие биеэ дэмнэн амьдардаг.
Жинлүүртэй хамтран ажиллавал илүү дээр, гэрлэхийг зөвлөхгүй. Учир нь жинлүүр
түүний хувьд хөнгөн санагдана. Ийм хамтрагч хилэнцэд тохирохгүй, жинлүүрт ч түүний
хэт оргилуун зан нь таалагдахгүй.
Нумтай маш сайн тохирдог. Бие биеэ хүндэлдэг. Бат бөх нөхөрлөл ба хамтын ажил
байж болно.
Матартай амархан зохицдог. Сонирхол, хөдөлмөрч зан, биеэ тоосон байдал зэрэг
нь адилхан тул нийлнэ.
Загастай байвал бүх талаараа сайн байна. Гэхдээ хилэнц илүү эелдэг байх хэрэгтэй,
загасныхан их мэдрэмтгий байдаг.
Хэдий бумба хүйтэн ч хамтдаа аз жаргалтай байж чадна.
Энэ ордонд төрсөн алдартнууд
Мариа - Антуанеиа, Шиллер, Паганини, Ломоносов, Достоевский, Тургенев, Клод
Моне, Роден, Пикассо, Рузвельт, Р. Кеннеди, Вивьен Ли.
ЭРҮҮЛ МЭНД
Биеийн эсэргүүцэл нь маш сайн. Ихэнхдээ өндөр насладаг. Их тэвчээртэй, амьдралын агуу их нөөцтэй. Тэр бөх, ханхгар том бие бялдар, сайн хөгжсөн эрүү, хүйтэн нүд, өргөн хөмсөг зэргээрээ амархан танигдна. Хүнд хэцүү ажил, уймраа байдал, хорсолтой болон гунигт бодол, аюулд хайхрамжгүй хандах зэрэг нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Гэхдээ өөрийнхөө хүслээр эрүүл мэндээ гайхамшигтай сэргээх чадвартай. Өвдөх нь ховор ч хааяа нэг ноцтой, хүнд өвддөг. Ийм үедээ урт удаан хугацааны амралт авах, эсвэл байнгын хяналт, асаргаа хэрэгтэй. Тэр эрүүл мэндээ хянаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг болохоор эмчээс илүү өөртөө найддаг гэмтэй. Хилэнцийн хоолой, хамар, нуруу, зүрх, цусны эргэлтийн систем, хөл, судас бүдүүрэх зэрэг өвчнөөр өвдөх хандлагатай. Азгүй тохиолдлоос болгоомжлох хэрэгтэй.
Аюулыг тоохгүйгээс болж тэр ихэвчлэн гайд дайруулах нь бий. Гал, тэсрэлт, дэлбэрэлт, түймэр, цацраг зэрэг нь түүнд аюултай.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хилэнц шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит байдаг. Өнгөц харахад энэ нь азтай юм шиг харагддаг. Аливаад гайхалтай амархан амжилт олдог.
Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно. Түүнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын утга учрыг судалдаг гүн ухаантан ч цөөнгүй төрдөг. Энэхүү тэмдэг нь хүч чадлыг бэлгэддэг тул сайн тамирчин болно.
Мөн уянгалаг хоолтойтой тул дуучид болдог.
ХАЙР ДУРЛАЛ, ГЭР БҮЛ
Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй харин агаартай нийцдэг. Хилэнц нь ордуудаас хамгийн тачаангуй, мэдрэмтгий нь юм. Тэгэхдээ тэр хөнгөн хийсвэр харилцаа, сээтэн зэрэгт дургүй. Дотно харилцаа бүртээ бие, сэтгэлээ бүрэн зориулдаг. Хайр дурлалд одтой гэдгээ мэддэг, сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд ихэнхдээ амжилт олдог.
Худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул оновчтой сонголт хийдэг. Иймээс ч гэрлэлт нь аз жаргалтай байдаг. Харин бүтэлгүйтвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болдог. Ихээхэн эрх дархтай, өмчирхөг, дураараа туйлдаг. Бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай, үүнээс болж харилцааны тал дээр багагүй асуудалтай байдаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог. Уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд дутагддаг. Нэр төрд хязгааргүй дуртай учир үр хүүхдээ ч бахархахаар хүн болгож хүмүүжүүлнэ. Хүүхдүүдээ ч ийм занд сургана. Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй.
Ийм боломжгүй бол гэртээ аквариум тавих хэрэгтэй. Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз болно. Сүүдэр талдаа амьдрахыг илүү эрхэмлэдэг. Хэдий хамгийн идэвхтэй, эрч хүчтэй орд боловч амрах үедээ хүнгүй, чимээгүй газрыг илүүд үзнэ. Бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар усны хажууд байвал илүү сайн.
Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай. Нөгөөтэйгүүр, эрсдэлтэй, эр зориг шаардсан спортод дуртай. Зурхайчид энэ ордны хүүхдийг төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь өөд болдог, эсвэл төрснөөс нэг жилийн дараа өөд болдог гэж тэмдэглэсэн байдаг аж. Харин хилэнцийн ордны хүн өөд болвол жилийн дараа эсвэл өөд болохоос жилийн өмнө бүл нэмдэг. Ийм тохиолдол 95 хувийн магадлалтай гэнэ.