Шүд цоорч, хорхойтоогүй л бол амны хөндий эрүүл гэсэн үг биш юм. Амны хөндийн эрүүл ахуйд анхаарах ёстой эрхтнүүдийн бол буйл. Шүдээ хайрладаг л бол буйлаа ч бас анхаарах шаардлагатай. Иймээс та бүхэн буйлны үрэвслийн шалтгаан болон түүнтэй тэмцэх арга замын талаар мэдээлэл хүргэе.
Буйлны үрэвсэл нь шүдэнд удаан хугацаанд хураагдсан өнгөрөөс болж үүсдэг. Өнгөр нь наалдамхай материал, бактери, шүлс, хоолны үлдэгдлээс тогтдог ба шүдний гадаргуу дээр үүссэнийг хэлнэ. Хэрэв шүдний өнгөрийг цэвэрлэхгүй бол энэ нь хатуу үлдэгдэл болон хувирдаг ба бид үүнийг шүдний чулуу гэдэг. Эдгээр нь шүдний ёроол хэсэгт ихэвчлэн байрладаг. Өнгөр ба шүдний чулуу нь буйлыг үрэвсүүлж бас өвчлүүлдэг. Тэдгээрээс гардаг хорт бодисууд нь буйлыг өвчлүүлж, хөөлгөж улмаар зөөллөдөг. Буйлыг гэмтээх нь буйлны үрэвсэлд хүргэдэг. Үүнд: Хэт хүчтэй үрж угаах, буруу угаах гэх мэт орж болно.
Буйл үрэвсэх гол шалтгаанууд нь:
1. Ерөнхий биеийн өвчлөл
2. Амны хөндийн эрүүл мэндийг муу хянах
3. Жирэмслэлт (дааврын өөрчлөлт нь буйлны мэдрэг чанарыг ихэсгэдэг)
4. Чихрийн шижин өвчний хяналтгүй байдал
Үүнээс гадна шүдний эгнээний гажиг, шүдний буруу байрлал, амны хөндийн аппарат, зэмсгүүдийн суурилуулалтын технологи зөрчигдсөн, хиймэл шүдэлбэрийн тагнай ба шүдний титэмнүүд зөв хийгдээгүйгээс буйлны үрэвсэл үүсэх магадлалыг ихэсгэдэг.
Эм бэлдмэлүүдийг буруу хэрэглэснээс буйл үрэвсэх нь байдаг. Жишээ нь уналт, таталтын үед хэрэглэдэг фенитоин, жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэлүүд, тугалга, бисмутын хольцтой эмүүд гэх мэт.
Буйлны үрэвсэл нь өсвөр насны үед буюу шилжилтийн насны үед эхэлдэг ба энэ нь дааврын өөрчлөлтөөс улбаатай ба эмчид хандан зөвлөгөө авч эмчлүүлээгүйгээс энэ нь үргэлжилж насанд хүрэхэд нь ч байж байдаг. Буйлны үрэвслийн шинж тэмдгүүд :
- Цус гардаг буйл (сойзоор угаахад)
- Буйлны өнгө - тод улаан ба улаан
- Хүрэхэд зөөлөрсөн, хөндүүртэй буйл
- Хавдсан буйл
- Буйлны гадаргуу гялтганасан шинжтэй харагддаг.
Буйлны үрэвслийг тогтоохдоо дээрх шинж тэмдгийг байгаа эсэхийг шалгана.
Рентген зургаар түүшин сэртэнгийн хэмжээг авснаар үрэвсэл нь цааш шүдний тулгуур эдүүдэд халдварласан үгүйг тодорхойлно. Буйлны үрэвслийг эмчлэх гол зорилго нь үрэвслийг намдаах явдал юм.
Шүдийг маш сайн цэвэрлэх :
- Шүдний өнгөр болон чулууг зайлуулах
- Цаашид хэрхэн зөв угаах, арчлах талаар эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг чанд сахих
- Бактерийн эсрэг амны уусмалуудыг зөв хэрэглэх
- Шүдний утасыг зөв хэрэглэж сурах
Бусад дээр дурьдсан буйл үрэвсүүлэх шалтгааныг арилган буйлыг эмчлэн эдгээнэ. Эрүүл буйл нь ягаан өнгөтэй, хатуу, нягт байдаг. Танд зөвлөхөд мэргэжлийн эмчийн зөвөлгөөг авч амны хөндийн эрүүл мэндийг сахих нь таныг маш олон өвчнөөс хамгаална.
Хэрэв буйлны үрэвсэл, цоорхой шүдээ эмчлүүлэхгүй удаан явбал хөхний хавдрын суурь болох өндөр магадлалтай талаар Шведийн эрдэмтэд нотолсон. Тиймээс та өөрийн шүдээ зөв, арчилж хамгаалаарай.