Төсөв дээр “хагарвал” Засаг дээр ч “хагарна”
Санаачлаад, шургуулаад, хулгайлаад байгаа заалт чинь “Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас хүргүүлээд байхад байнгын хорооны санал хураалтаар дэмжихгүй “унагаачхаад” тэр чигээр нь УИХ руу “аваад явчихдаг”, шөнөжин хэлэлцэж батална гээд улайраад сууж байдаг УИХ хэзээ хууль мөрдөж эхлэх вэ. Хууль тогтоомжийн тухай хуулиа тоодоггүй хууль тогтоогчидтой хэн, хэзээ, ямар хариуцлага тооцох вэ?
2024-08-26
73 настай эмэгтэй живсний улмаас эндлээ
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голд нэг эмэгтэй живсэн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт уржигдар 09.50 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 73 настай эмэгтэйн цогцсыг 10.10 цагт уснаас гаргажээ. Алба хаагчид эмэгтэйн цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
2024-08-23
ПАРИСЫН 2024 ОНЫ ОЛИМПЫН ДҮГНЭЛТ БА СУРГАМЖ
Парисын 2024 оны олимпын тухай: Францын Парис хотноо зуны олимпын XXXIII наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд спортын 32 төрлөөр, 329 зай, жин, ангиллаар болж дэлхийн 206 орны 10,714 тамирчид оролцлоо.
2024-08-23
Хүүхдүүдийг ирэх аравдугаар сард хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулна
Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд умайн хүзүүний хавдраас сэргийлэх хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хамруулахаар болсон билээ. Дархлаажуулалтыг ирэх аравдугаар сараас эхлүүлэх гэнэ.
2024-08-23
Наймдугаар сарын шүлгүүд
Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, профессор Ч.Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төржээ. “Гүн ухааны яруу найраг туурвигч” хэмээн уран зохиолд шимтэгсдэд үнэлэгддэг тэрбээр уран бүтээлүүдээрээ таван цуврал боть ном гаргаад буй юм. Тодруулбал, 2018 онд “Амьдралын төгөл” хэмээх анхны номоо уншигчдын хүртээл болгожээ. Түүнээс хойш “Амьдралын төлөөс” (2020), “Амьдралын төөрөг” (2021), “Амьдралын төвөргөөн” (2023), “Амьдралын аялгуу” (2024) гэсэн яруу найргийн номоо хэвлүүлсэн байна. Түүний бүтээлүүд мөн орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлэгдэж, гадаад хэлт уншигчдад хүрснээрээ онцлогтой. Мөн үндэсний монгол бичгээр болон буриад аялгуугаар ч бүтээлүүдээ эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ удаад бид түүний хараахан хэвлүүлээгүй шинэ шүлгүүдийг нийтэлж байна.
2024-08-22
Зүймэл урлалаар дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээжээ
“Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийнхөн дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зорьж буй. Үүнийхээ хүрээнд “Өлзий хээ” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг Улсын их дэлгүүрт дэлгээд байна.
2024-08-22
Цоохор ирвэсийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулна
Монгол Улс устаж болзошгүй нэн ховор ангилалд тооцогддог цоохор ирвэсийн тоо толгойгоороо дэлхийд БНХАУ-ын дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Өдгөө манай улсад 800-1000 орчим цоохор ирвэс бий аж. Энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувьтай тэнцэж буй юм.
2024-08-22
Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байна гэв
Малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуулийн дотуур байр хамгийн чухалд тооцогддог. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 512 дотуур байранд 36 029 хүүхэд амьдарсан байна. Тэдний 78 хувь буюу 28 122 нь малчин өрхийн хүүхэд байжээ. Дотуур байранд 673 багш, 3475 албан хаагч ажилласан гэнэ. Аймгуудын сургуулийн 27.2, нийслэлд 5.9 хувь нь дотуур байртай аж. Харин сум, багийн сургуулиуд бүгд дотуур байртай байна.
2024-08-21
Аюулт үзэгдлийн улмаас долоо хоногт долоон хүн энджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 40 тохиолдлоор буурсан үзүүлэлт аж.
2024-08-20