“Романтик”, томоохон төслүүд хөрөнгө оруулалтаа өөрөө олоод ирэх нь
Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зургаан хувийн хүүтэй орон сууцын хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгох, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
2024-09-03
Х.ХАНГАЙСАЙХАН: Аянга зайлуулагч нь хүн төрөлхтний нээсэн хамгийн үр дүнтэй сэргийлэх хэрэгсэл
Усархаг аадар бороо орж, аянга буух үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй билээ. Үүнд хүн, мал өртөх тохиолдол ч цөөнгүй гарсан. Үүнтэй холбогдуулан газар зүйн ухааны доктор Х.Хангайсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа үүлний судалгаагаар докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Х.Хангайсайхан нь Украины Одесса хотын Ус, цаг уурын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимд нислэгийн цаг уур, радиолокацийн цаг уур, цаг агаарын үзэгдэл, процесст нөлөөлөх физик үндэс, цаг уурын багажийн хэмжилт зэрэг сэдвээр хичээл зааж байсан, арвин туршлагатай нэгэн юм.
2024-09-02
“Bravo circus-5” тоглолттой
Хүүхэд, багачуудын хэдийн хүсэн хүлээдэг болсон “Bravo circus-5” эхлэх нь. Энэ удаагийн тоглолтод дэлхийн циркийн олимп гэгддэг Монте Карлогийн наадмын алт, мөнгөн цомын эзэн Бруно Тонигийн нэн ховор цагаан, ягаан, шар 11 бар үзүүлбэр үзүүлэх юм байна.
2024-09-02
Нүсэр биш, төсөр нээлт боллоо
Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил өчигдөр эхэллээ. Эл өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Үндсэн хууль” сэдэвт цахим хичээл заасан юм. Төрийн тэргүүн есдүгээр сарын 1-нд сурагчдад зориулан хичээл заадаг нь уламжлал болжээ. Энэ удаагийн онцлог нь “Харандааны адал явдал” гэх нэвтрүүлэгтэй төстэй байдлаар зохиомжилсон нь юм. Үндсэн хуулийг хэдэн удаа шинэчилсэн тухай, түүний ач тус, яагаад хуулиа дагаж мөрдөх хэрэгтэйг эл хичээлд тусгажээ.
2024-09-02
Ашиглалтын шаардлага хангахгүй оромжид оюутнуудыг “чихсээр” байна
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, оюутан залуус амьдрах орон байрныхаа эрэлд гарчээ. Түрээсийн байрны үнэ нэг сарынх нь сая төгрөгөөс эхэлж байна. Ингэхдээ эхний гурван сарын түрээсийн төлбөр дээр барьцаа нэмж авах шаардлага тавьдаг. Ийм хэмжээний мөнгийг нэг дор бэлэн өгөх оюутан тун ховор. Тэдний олонх нь эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулахгүй гэсэндээ зуны амралтаараа ажиллаж, сургалтын төлбөрөө босгодог шүү дээ. Иймд дотуур байр л тэдний гол сонголт болно. Гэтэл дотуур байранд амьдрах хүсэлтэй суралцагч олон байдгаас багталцахгүй хаягдах нь элбэг. Өдгөө их, дээд сургуулийн оюутны дотуур байранд амьдрах суралцагчдыг бүртгэж буй юм.
2024-08-30
Ч.ЦОГОО: Хэт холын зайн гүйлт хүнийг хэн бэ гэдгийг нь сорьдог
Гавьяаныхаа амралтад гарсан ч залуу насны мөрөөдлөө орхилгүй гүйлтийн спортоор тууштай хичээллэж, үеийнхэндээ үлгэрлэж яваа нэгэн бол марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, Соёлын тэргүүний ажилтан Чулууны Цогоо. Тэрбээр тамирчин төдийгүй шаггүй хөгжимчин, яруу найрагч, бэлтгэл офицер хүн юм.
2024-08-29
Цусаа бэлэглэх өдөрлөгтэй
“Улаанбаатар смарт карт” компанийнхан цусаа бэлэглэх 10 дахь удаагийнөдөрлөгөөирэх сарын 3-нд зохион байгуулна. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэсэн хүн бүрд 10 000 төгрөгөөр цэнэглэсэн “Umoney” карт бэлэглэх гэнэ. Эл үйл ажиллагаа нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тухайн өдрийн 09.00-12.30 цагт болох аж.
2024-08-28
Моностойн амны 70 га талбайд нарсан ой бий болгожээ
Монголд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор ойжуулалт, мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үлгэр жишээ ажил хийсэн хүмүүсийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас олон нийтэд танилцуулсаар байна. Үүний дагуу өчигдөр биологийн шинжлэх ухааны доктор, ойн инженер Г.Цэдэндашийг онцлов.
2024-08-27
“Хан хуурын аялгуу” бүтээл дэд байрт шалгарчээ
Хойд хөршийн Томск хотод болсон “Праздник топора 2024” 15 дахь удаагийн олон улсын модон сийлбэрийн тэмцээнд манайхаас улсаа төлөөлж оролцсон долоон уран сийлбэрч гурван төрөлд бүтээл туурвижээ. Тэднээс багийн төрөлд Д.Цэрэнбат, Х.Алтанхүү нар “Хан хуурын аялгуу” бүтээлээр мөнгө, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Энх-Эрдэнэ нар хүрэл медаль гардав.
2024-08-27
Нэг жилд 140 байгаль хамгаалагч амиа алджээ
Байгаль хамгаалагчдын 56 хувь нь л хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулсан, 55 хувь нь амь даатгалд хамрагдаагүй байдаг, 60 гаруй хувь нь цалингаараа амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй гэж “Дэлхийн байгаль хамгаалагчдын тайлан-2024”-т дурдсан байна. Түүнчлэн өнгөрсөн онд 140 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсаны 53 хувь нь Ази тивийнх байж.
2024-08-26