БНАСАУ-ын далбааг мандуулсан үйлдэл шуугиан дэгдээв
Ханжоу хотод өрнөж буй Азийн наадмын нээлтийн ёслолд БНАСАУ-ын Төрийн далбааг өргөсөн нь нэгэн дуулианы эхлэл боллоо. Гэхдээ энэ нь улс төрийн учир шалтгаан бус, сэргээшийн эсрэг хоригтой холбоотой юм. Хойд Солонгосын тамирчид олимп болон паралимпийн наадмаас бусад олон улсын уралдаан, тэмцээнд цагаан тугийн дор оролцох ёстой. Тэгвэл Азийн олимпын зөвлөл үүнээс яагаад эсрэг шийдвэр гаргав. Энэ шийдвэр нь ямар үр дагаварт хүргэж болзошгүй вэ?
2023-09-27
Төмс, хүнсний ногооны 40 хувийг хураажээ
Ургац хураалтын явцыг энэ сарын 25-ны байдлаар гаргаснаа ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Уржигдрын байдлаар 19.2 мянган га-гаас 26 мянган тонн үр тариа, үүнээс 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаан буудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс хураан авсан байна. Мөн 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо, 7.1 мянган га-гаас 15.3 мянган тонн тэжээлийн, 5.7 мянган га-гаас 2.1 мянган тонн тосны ургамал хурааж авсан дүн гарчээ. Улмаар төмсний 39.8, хүнсний ногооны 40.1 хувийг хураагаад буй аж.
2023-09-27
“Улаанбаатар түншлэл-2023”-т 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн ЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-наас эхлэхийг дээрх танхимаас мэдээллээ. 48 дахь удаагийн эл үзэсгэлэнг энэ удаа “Монголд зочлох жил”- ийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Монгол, БНХАУ, ОХУ, Беларусь зэрэг орны 100 гаруй аж ахуйн нэгж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлгэх юм байна. Мөн мэдээллийн технологи, инновац болон банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, бизнесийн зөвлөх үйлчилгээний багууд ч ажиллах гэнэ. “Мишээл экспо”-д зохион байгуулах дээрх арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжлэх аж.
2023-09-26
Ульхан боомтыг чиглэсэн авто замыг ирэх жилдуусгах нь
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт хийж буй бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, агаарын хөлөг зогсох перрон талбай зэргийг барих аж. Ингэснээр “Боинг 737-800”, “Embrear 145” загварын агаарын хөлөг хүлээн авах, хоёр талын оролт, гаралттай, хөөрч, буух зурвастай, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна.
2023-09-26
Увсын Малчин сумд 27 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтжээ
Баруун аймгуудын нутгаар уржигдраас эхлэн цас оржээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр зарим газарт өчигдөр ч цас үргэлжлэн орсон гэнэ. Одоогоор Завхан аймгийн ихэнх, Баян-Өлгийн баруун, Увсын зүүн хэсгийн сумдад цасан бүрхүүл тогтсон аж. Үүнээс Увсын Малчин сумд 27 см-ийн зузаан цас тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Түүнчлэн өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, ялангуяа Хөвсгөл аймагт цас орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас анхааруулжээ. Мөн зарим газарт бороо, цас холилдон орох гэнэ. Түүнчлэн маргаашаас баруун төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж, шуурах төлөв гарсан байна.
2023-09-26
Тархины сааг эмчлэх ризотоми мэс заслыг нутагшуулна
Ризотоми нь хүүхдийн тархины саагийн шалтгаант булчин чангарлын үед нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах мэс заслын эмчилгээ юм байна. Эл эмчилгээг манайд нутагшуулахын тулд Токиогийн Хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн мэдрэлийн мэс заслаар мэргэшсэн профессорын баг ирж, манай улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран тархины саа, саажилт, хөдөлгөөний эмгэгтэй 50 хүүхдэд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийжээ. Мөн яаралтай эмчлэх шаардлагатай зургаан хүүхдэд ризотоми мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Мэс засал амжилттай болж, хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Цаашид манай эмч, мэргэжилтнүүд уг эмчилгээг бие даан хийх гэнэ.
2023-09-26
Эрдэс баялгийн салбараас 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ
Эхний найман сарын байдлаар эрдэс баялгийн салбараас төсөвт 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.71 их наядаар буюу 2.1 дахин өссөн үзүүлэлт болов. Тодруулбал, үүний 4.96 их наядыг нь (32.5 хувь) уул уурхай, олборлох, 200 тэрбумыг нь (1.3) газрын тосны салбар, 21.8 тэрбумыг нь (0.1) тусгай зөвшөөрлийн төлбөр, 33.5 тэрбумыг нь (0.2) бусад орлого бүрдүүлсэн гэнэ.
2023-09-26
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын удирдлагад өргөн мэдүүллээ. Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж, тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улс цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй олон бэрхшээлийг даван туулж буй. Иймд Төвбанкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, зургаа буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна.
2023-09-26
Тонн зэсийн үнэ 8161 ам.доллар болж хямдрав
Ам.долларын ханш чангарч, нөөц нь нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ хямдарлаа. Голлох валютуудтай харьцах ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс сүүлийн 10 долоо хоног дараалан өсөөд буй юм. Нөгөөтээгүүр, Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц 2022 оны тавдугаар сараас хойших өндөр түвшинд хүрсэн тухай “Reuters” уламжлав. АНУ-ын Төвбанк цаашид бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ хэмээн зах зээлд оролцогчдын олонх нь таамаглаж буй нь дээрх металлын ханшид мөн нөлөөлжээ. Баасан гарагт тонн зэсийн үнэ 8161.6 “ногоон”-той тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд бараг сүүлийн дөрвөн сарынхаа доод түвшинд хүрчээ.
2023-09-25
Дэлхийн допингийн эсрэг байгууллага манай улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа
Үүний талаар Д.Амарбаясгалан “Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2023 оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, ажиглалтын жагсаалтад орууллаа. Манай улс тэдгээр дүрмийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтойгоо нотолж чадсан. Үүсээд байгаа асуудлыг цаашид яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно” хэмээн мэдээлжээ.
2023-09-25
БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ
БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ. Тэрбээр тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Шэнь Минжуань аж. Хятадын мэдээллийн эх сурвалжуудад дурдсанаар Шэнь Минжуань Бээжингийн их сургуулийг төгссөн, Бүгд Найрамдах Индонез Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр дэд захирал болохоосоо өмнө Азийн газрын Зүүн өмнөд Азийн хэлтсийн даргын алба хашиж байсан аж.
2023-09-25
Унгарт ажилд зуучлахдаа иргэдийг хохироож буйг сэрэмжлүүлэв
Хэрэв тухайн аж ахуйн нэгж жагсаалтад байхгүй бол зуучлагчаас татгалзах эрхтэйг санууллаа. Мөн өндөр цалинтай ажилд зуучлах хуурамч зар байршуулж иргэдийг залилах тохиолдол нэг бус удаа гарч байгаа гэнэ. Иргэд Унгарт очоод ажилд орж чадаагүйгээс хууль бусаар хөдөлмөр эрхлэх, цалингаа авч чадахгүй байх, эрүүл мэндийн даатгалгүйгээс эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүйд хүрэх, өөрийн зардлаар эх орондоо буцах тохиолдол ч нэлээд гарч буй аж. Иймээс Унгарт хөдөлмөр эрхлэхэд зуучилж буй аж ахуйн нэгж, иргэд хууль, эрх зүйн хүрээнд ажиллах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, иргэдэд хэрхэн үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө хүргэх талаарх санал солилцох уулзалтыг дээрх ЭСЯ-наас зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-09-25
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өвөрхангайг мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болгоно
Өвөрхангай аймаг нь Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговьтой хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болдог томоохон суурин. Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Өмнөговь аймагтай, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг байх бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүс бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лаборатори байгуулах нь зүйтэй. Эхний ээлжид таван бүс буюу таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын бодит орлого нэмэгдэнэ гэж үзэн судалгаа хийх болно” хэмээсэн юм.
2023-09-25
Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ
Төслийн зүгээс 2022 онд хоёр сургуулийн нийт 2406 сурагчид шүдний үзлэг хийхэд өвчлөл 90.8 хувьтай байжээ. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 11-15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хоёр сургуулийн 1-12 дугаар ангийн 2141 сурагчид үзлэг хийхэд шүдний цооролтын тархац 95 хувьтай байсан аж. Иймд “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки уг төслийн хүрээг тэлж, нийслэлийн хэмжээнд өргөжүүлэх, илүү олон сургуульд хэрэгжүүлэх хүсэлтээ уулзалтын үеэр илэрхийллээ.
2023-09-22
Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форум болов
Форумыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойр орших далайд гарцтай хот. Манай улсын экспорт, импортын дийлэнх ачаа тээвэр тусбоомтоор дамжин өнгөрдөг. Тиймээс Улаанбаатар, Тяньжин хот нь олон улсын ачаа тээвэр, худалдаа, технологи, боловсрол, соёл зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой. Энэ удаагийн форумаар талууд хооронд байгуулах гэрээ, санамж бичгүүд Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн олон асуудлын шийдлийг хөгжүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашид Улаанбаатар, Тяньжин хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ утга, агуулгаар өргөжин бэхэжнэ гэж бодож байна” хэмээв.
2023-09-22
Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармаг руу явуулдаг гурван чиглэлийн нийтийн тээврийг энэ сарын 19-нөөс эхлэн 06.00 цагт үйлчилгээнд гаргадаг болжээ. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Үүнд дараах гурван чиглэлийг хамруулжээ.
2023-09-22
Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна
Аливаа хотын хөгжил нь иргэд, оршин суугчдад чиглэж, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн байх ёстой. Хүн төвтэй хотын хөгжлийн түлхүүр нь олон улсын жишигт нийцсэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Хотын стандарт гэдэг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ. Тус стандартыг мөрдсөнөөр иргэдийн амьдралын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ орчны ая тухтай, эрүүл, аюулгүй байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Мөн улс орны эдийн засаг, нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх юм.
2023-09-22
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулна
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45 529 тэмээ тоолуулсны 17 457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой гэнэ. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Тиймээс аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахаар төлөвлөж, уг ажилд Ерөнхий сайдаас дэмжлэг хүсжээ. Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж буй аж. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.
2023-09-22
Өвлийн бэлтгэл 87 хувьтай байна
Түүнчлэн орон сууцын хорооллуудын дунд найман байршилд 3.6 км хос шугамд засвар, шинэчлэл хийхээр төлөвлөснөөс одоогоор 93 хувийг нь хэрэгжүүлж дуусжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд ирэх өвөл, хавар нийслэлд давс 6235, бодис 6056 тонныг нөөцлөх шаардлагатай гэнэ. Үүнээс одоогоор бодис 1296, давс 3250 тонныг нөөцөлжээ. Улаанбаатар хотод ирэх өвөл халиа, тошин үүсэхээс сэргийлэх, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх нь чухал гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сануулсан. Нийслэлийн гэр хорооллын айлуудын хэрэгцээнд энэ өвөл 600 000 орчим тонн түлш шаардлагатай. “Тавантолгой” түлш компанийнхан одоогоор 100 000 гаруй тонн түлш нөөцөлжээ.
2023-09-22
Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 80 хувийг ахицтай хэрэгжүүлж байна
Эдгээр зорилгын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Манай улсын хувьд нийт 17 зорилгоос 15-ынх нь буюу 80 хувийн хэрэгжилт ахицтай, нэгийнх нь буурсан үнэлгээ авсан байна. Түүнчлэн энэ онд Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болжээ. Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дуулгасан. Мөн 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо хийх санал дэвшүүлээд, дэмжихийг уриалсан юм.
2023-09-22