Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ганцхан хоногийн дотор 100 000 гаруй мал хорогдлоо
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас энэ сарын 14-нд гаргасан. Учир нь энэ сарын 10-ны байдлаар манай орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, талаас илүү хувь нь зудад өртсөн байв. Гэтэл энэ сарын 16-наас цаг агаар дахин муудсанаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрлээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-19
Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин бий болж, шар усны үер болох эрсдэл үүссэнийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Тэр дундаа Сэлбэ гол дагуух газрууд шар усны үерт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа. Тус голын халиа нь даландаа тулж, зарим хэсгээрээ давж хөлджээ. Тиймээс эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд голын мөсийг гаргаж, зөөх ажлыг эхлүүлсэн байна
2024-02-16
“Voice kids” шоу нэвтрүүлгийг ирэх ням гарагт эхлүүлэх нь
Дэлхийн алдартай “Voice” нэвтрүүлгийг Нидерландын продюсер Жонде Мол 2010 онд санаачлан анх олны хүртээл болгожээ. Түүнээс хойш олон орон албан ёсоор эрх аван, өөрийн улсад зохион байгуулсан. Үүний дунд Монгол Улс багтсан юм. Тодруулбал, “Монгол HD” телевиз 2018 оноос “Voice of Mongolia”-г олонд хүргэсэн билээ.
2024-02-16
Менделеевийн нэрэмжит шагналын шалгаруулалтыг зарлав
Менделеевийн нэрэмжит шинжлэх ухааны олон улсын шагналын энэ оны шалгаруулалтыг ЮНЕСКО-гоос зарлажээ. Суурь шинжлэх ухааны боловсрол, судалгаа болон олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийг урамшуулах зорилгоор 2021 оноос эл шагналыг олгож эхэлсэн. Уг шагналыг жил бүр хоёр эрдэмтэнд олгож буй юм байна
2024-02-16
Хувийн эмнэлгүүд даатгалаар үйлчлэхгүй бол ЭМДЕГ-т хандаарай
Хувийн хэвшлийн зарим эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулан, иргэдэд хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх ёстой зарим эмнэлэг эл үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Манай сонины нэгэн уншигч өчигдөр “Нэгэн хувийн эмнэлэг даатгалын цахим систем ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар хөнгөлөлттэй үнээр үйлчлэхгүй байна. Ямар учиртай вэ” гэсэн асуултыг бидэнд тавьсан юм
2024-02-16
Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжийг нэмжээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын6-ны 10.00-11.40 цагт авах товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад буй юм. Тэгвэл энэ оны эхний элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг ирэх даваа гаргаас орон даяар эхлүүлэхээр товлосон байна. Шалгалтад оролцогчдыг eyes.eec.mn цахим хуудсаар бүртгэх нь
2024-02-16
Бангладешийн “ТӨМӨР ХАТАГТАЙ”
Дэлхий дахинд энэ оныг “сонгуулийн жил” гэж нэрлээд байна. Өмнөд болон зүүн Өмнөд Азийн исламын шашинтай, 700 сая хүн амтай гурван улсад оны эхний сард сонгууль нь боллоо. Эхнийх нь нэгдүгээрсарын 7-нд Бангладешт, хоёр дахь нь 8-нд Пакистанд, гурав дахь нь 14-нд Индонезид болов
2024-02-16
Цасан нурангид дарагдсан малчныг гурав дахь өдрөө хайж байна
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн Төгрөг хэмээх газарт энэ сарын 12-нд цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас хоёр малчин уулын цасан нурангид дарагдсан. Тус сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын талаарх дуудлагыг хүлээн авснаас зургаан цаг гаруйн дараа 29 настай малчин залууг нурангин доороос эсэн мэнд олж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн юм
2024-02-16
Төрийн томилогдох албан тушаалд жендерийн квотыг хангажээ
Жендерийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, өнгөрсөн оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. Томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн болон агентлаг, яамдын газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квотыг хангасан гэнэ
2024-02-16
Иргэд 18 телевизэд хураамж төлдөг зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөл гаргав
“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн” гэх асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Гэхдээ Цэц УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал гэсэн шалтгаанаар дээрх асуудлыг хэлэлцээгүй талаар иргэн Б.Пүрэв өчигдөр мэдээлсэн юм. Тиймээс нийтийн өргөдлийн petition.parliament.mn цахим хуудсанд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөл гаргасан байна
2024-02-16
Таван бүсэд хамаарах 13 тойрог байгуулав
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг парламентаар баталж, таван бүсэд хамаарах нийт 13 тойрогтой байхаар тусгасан. Ингэхдээ Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах зэрэг зорилтыг үндэслэл болгожээ
2024-02-16
Энэ онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ
ЗТХЯ-наас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлажээ. Төмөр замын салбарт 2.5 сая зорчигч, 45.5 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна гэлээ
2024-02-16
“Монгол Улс авлигаар тоталитар дэглэмтэй орнуудтай зэрэгцлээ”
АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, тус намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Б.Жаргалан “Сар шинийн баяраар ширээ засах зардал 46 хувиар өссөн байна. Мөн хүн амын 27 хувь нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа тухай судалгаа гарчээ. Өргөн хүрээнд судалгаа хийвэл энэ тоо 50 хувь хүрнэ. Орлого буурч, амьжиргааны өртгөө дийлэхээ больж буй учраас насанд хүрсэн хүн амын 87 хувь нь хэрэглээний зээл авч байна гэсэн судалгаа бий
2024-02-16
Өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ
Манай орны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр тэдгээрийн ихэнх нь хүнд мэдрэгдэхээргүй буюу 3.5 магнитудаас бага хүчтэй байж. Харин 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 42 удаа бүртгэгджээ. Хөвсгөлд хоёр, Дорнод аймагт нэг удаа 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь өнгөрсөн жилийн дээд үзүүлэлт болсон аж.
2024-02-16
Орон сууцын үнэ 9.3 хувиар өсөв
Улаанбаатар хотод өнгөрсөн сард орон сууцын үнэ 2023 оны мөн үеийнхээс 9.3, өмнөх сарынхаасаа 1.4 хувиар өссөн байна. Эл хугацаанд шинэ орон сууцын ам метр талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болжээ. Хан-Уул дүүрэгт дээрх дүн хамгийн өндөр буюу 4.2, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.64 сая төгрөг байсан аж. Тэгвэл Сүхбаатарт ам метр нь дунджаар 4.15, Чингэлтэйд 3.67, Баянголд 3.61, Баянзүрхэд 3.41 сая байсан гэнэ
2024-02-16
Оюутны универсиад наадам дөрөвдүгээр сард эхэлнэ
Оюутны спортын универсиад VI наадам ирэх дөрөвдүгээр сарын 15-26-нд Улаанбаатар хотод болно. Уг наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургууль, спортын холбоод хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Наадам хоёр үе шаттай. Монголын их, дээд сургууль, коллеж, салбар сургуулийн дунд нэгдсэн зааврын дагуу волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг зуны спортын 10 төрлийн тэмцээнийг энэ сарын 20-ноос эхлэн явуулах аж. Анхан шатны эл тэмцээнээс шалгарсан баг, тамирчдын дунд шигшээ наадмыг дөрөвдүгээр сард нэгдсэн журмаар зохион байгуулах юм байна
2024-02-15
Бөхчүүд Говь-Алтай аймагт сэргэлтийн бэлтгэл хийж байна
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид сэргэлтийн бэлтгэл хийхээр Говь-Алтай аймгийг зорьжээ. Тэгвэл эмэгтэйчүүд Улаанбаатарт бэлтгэлээ базааж эхэлсэн. Шигшээ багийнхан ирэх дөрөвдүгээр сарын 11-16-нд Киргизийн Бишкек хотод насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д хүч сорино. Тус тэмцээний дараа 19-21-нд “Парис-2024” олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх юм
2024-02-15
Эмэгтэйчүүдийн лигийг шинэ системээр зохион байгуулахаар болжээ
Монголын хөл бөмбөгийн холбооны 2023-2024 оны футзалын улирал үргэлжилж байна. Улирлын ээлжит тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг-2024” удахгүй эхлэх нь. Энэ удаагийн лигийг шинэчилсэн системээр зохион байгуулах аж. Тэмцээнд найман клубийн 214 тоглогч оролцохоор бүртгүүлсэн. Лигийн тэмцээн нэг тойргийн систем буюу 28 тоглолт зохион байгуулсны дараа хүснэгтэд эзэлсэн байрлалаар эрэмбэлэгдэн, хасагдах шатны тоглолт өрнүүлэх юм. Хасагдах шатны тоглолтод эзэн, зочин гэсэн хувилбараар цааш шалгарах багийг тодруулна
2024-02-15
Б.Бат-Энэрэл, Ж.Анударь нар аваргаар шалгарав
Итали улсын Фоллоника хотод зохион байгуулсан, олон улсын өсвөр үеийнхний “Cadet European cup-2024” тэмцээнд Монголын жүдочид олон улсын шүүгч T.Энхцэцэгийн удирдлагад улсаа төлөөлж оролцлоо. Тэднээс тэмцээний эхний өдөр “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн бөх Б.Бат-Энэрэл медалийн салхи хагалж, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аварга боллоо
2024-02-15
“Мөнгөн мод”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг бүртгэнэ
Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадмын бүртгэлийг энэ сарын 26-29-нд зохион байгуулахаар болжээ. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу уг наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой. Үүний хүрээнд тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, жүжигчин, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин зэрэг төрөл тус бүрд нэг шилдэг уран бүтээлчийг шалгаруулна
2024-02-15