Аймгаа 16 жил удирдаад УИХ-д хоёронтоо заларсан Ж.Батжаргал
Төв аймгийг хамгийн олон жил удирдаж байгаад төрийн түшээ болсон хүн бол Ж.Батжаргал. Тус аймгийн иргэд түүнд хоёр дахь удаагаа итгэл үзүүлэн УИХ-ын гишүүнээр сонгосон нь магадгүй уугуул нутгаа сайтар удирдсаных нь “шагнал” ч байж мэдэх юм. 1986 онд Зуунмодын II дунд сургуулийг төгсөж, МУИС-д банкны эдийн засагч мэргэжлээр суралцсан тэрбээр зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үед Баян-Өнжүүл сумын ХААН банкнаас ажлын гараагаа эхэлжээ. Төрийн улс төрийн албан тушаалыг анхан шатнаас нь хашсан нэгэн аж.
2025-01-13
УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан.
2025-01-08
“Төрийн өмчит компани ашиггүй ажилладаг гэх ойлголтыг хална”
Төрийн өмчийн 120 гаруй компанийг 70 болгон цөөлөхөөр төлөвлөжээ. Ямар шалтгаанаар татан буулгаж, нэгтгэхийг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх юм байна. Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй аж.
2025-01-08
Нарансэвстэйн боомт байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд 33 мянган хүн гарын үсэг зурав
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” цахим хуудсанд олон нийтийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анхзаяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмжжээ. Тодруулбал, хуульд заасан хугацаанд хангалттай буюу 41-өөр илүү гарын үсэг цуглуулсан байна.
2025-01-07
Уяач, “уурхайчин” гишүүн Д.Батбаяр
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2024-12-30
Татварын ерөнхий хуулийн 13.4 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар хүчингүй болголоо
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд гишүүдийн 56.3 хувь нь оролцож, есөн асуудал хэлэлцэхээр тогтов. УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоон, нэгдсэн хуралдаанд мэдээлсэн юм. Төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэх, эсэхийг нэгбүрчлэн санал хурааж, шийдвэрлэв.
2024-12-27
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх хуулийн төслөө эргүүлэн татав
Жагсаал үргэлжлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, хуулийн төслөө эргүүлэн татахаа мэдэгдэв. Олон нийтийн шүүмжлэлийн улмаас ийм шийдэлд хүрснээ гишүүн П.Сайнзориг хэлсэн. Тэрбээр “Олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөөгүйгээс бухимдал үүсгэсэндээ уучлалт хүсье. Ажиллах хүчний хомсдолыг шийдэх өөр ямар гарц байгааг судална. Мөн монгол залуусаа ажлын байраар хангахын тулд шаардлагатай ур чадваруудыг богино хугацаанд хэрхэн эзэмшүүлэхийг судалж, арга зам эрэлхийлье гэж бодож байна. Үүнээс гадна хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.
2024-12-24
Сөрөг хүчнийг сульдаах тактик
Ингээд сөрөг хүчний хоёр намыг уусгаж авснаар Л.Оюун-Эрдэнэ хүссэн бүхнээ зүтгүүлэх боломж бүрдсэн юм. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн анхны хувилбар бол үүний баталгаа. Хамтарчихсан, нэг бодлого, төлөвлөгөөтэй болсон учраас АН-ынхан, Засгийн газрын эсрэг юу ч дуугарч чадахаа байсан. Үргүй зардал ихтэй төсвийн талаар тус намын ганц хоёр гишүүн л дуугарч, шүүмжилснээс хэтэрсэнгүй. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл бол дараах жишээ нь.
2024-12-23
Ир нь гээгдээд эргэн ирсэн ИЗНН-ын дарга Б.Батбаатар
Энэ удаа хорин жилийн өмнөх яг тэр мэдрэмжээрээ Б.Батбаатар “МАН ч, АН ч нэр хүнд тааруу байна. Сонгогчид шинэ хүчнийг хүсэж байгаа” гэж тооцоолоод ИЗНН-ын даргаар өнгөрсөн жилээс эхлэн ажиллав. Улмаар тус намын даргын хувиар МАН, АН-аас бусад 35 намд хандан УИХ-ын 2024 оны сонгуульд нэгдэж оролцох санал тавьсан ч бүтээгүй.
2024-12-23
Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ
Улаанбаатарын агаарын бохирдол хэрээс хэтэрснийг иргэд байнга шүүмжилж буй ч албаныхан тоохгүй байсаар өдий хүрсэн. Нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн нь ойлгомжтой тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямартай ч нэг алхам хийе гэж тооцсон бололтой
2024-12-17