Монголын гогийн холбоо өсвөр үеийн тоглогчдын ур чадварыг ахиулан, урам зориг өгөх, туршлага солилцох зорилгоор залуучуудын УАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг. “Заяа трэйвэл” ХХК-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 26 хүртэлх насны 28 тамирчин оюунаа сорин өрсөлдлөө. Макмахон системээр таван өрөг тоглосон гогийн шилдгүүдээс Х.Амарбаясгалан түрүүлж, алтан медаль, аваргын цом гардсан юм. Түүний ард жагссан тоглогчдоос Б.Этүгэн II, Э.Гүен III байр эзэллээ.