Дэлхийн бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчиллээ. Серби улсын Белград хотод есдүгээр сарын 16-24-нд зохион байгуулах чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүд чансааны эрэмбээр хэсэг ахалж барилдах нь. Манай эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга IV байрт эрэмбэлэгдлээ.
Тэгвэл 74 кг-д О.Сүлдхүү, 92 кг-д Г.Ганхуяг V, 125 кг-д М.Лхагвагэрэл III байрт жагсав. Эмэгтэйчүүдээс 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан III, 53 кг-д Б.Болoртуяа V байрт бичигдсэн байна. Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчдын дотоодын чансааг нэгтгэн, сорилго барилдаанд оролцох жин тус бүрийн эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн бөхийн нэрийг зарлажээ. Сонгон шалгаруулах журмын хүрээнд улсын аварга болсон бөх дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгдсэн тохиолдолд жинд нь сорилго барилдаан явагдахгүй, ДАШТ-д өрсөлдөх эрх шууд олгох нь. Үүний дагуу эрэгтэйчүүдийн УАШТ-ий 57, 65, 125 кг-д түрүүлж, аварга болсон бөх ДАШТ-д шууд оролцоно. УАШТ-д алтан медаль хүртсэн тамирчинд ялагдаж, жиндээ V байр эзэлсэн тамирчныг чансааны тав дахь бөхөөр сонгожээ.