Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит сонгуульт 12 дахь удаагийн их хурал болж, ерөнхийлөгчөөр нь М.Болд сонгогдлоо. Түүний дараа тус холбооны дэд ерөнхийлөгч, зөвлөлийн болон сонгуулийн хяналтын хорооны гишүүдийг сонгон, 2022-2023 оны ажлын болон аудит, санхүүгийн тайланг танилцуулж, ирэх жилийн төсвийг хэлэлцэн батлав. Энэ удаа эрэгтэй дэд ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, эмэгтэйнхээр И.Сарангэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай сонгогдов. Мөн Орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул сонгогдсон юм. Ээлжит их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн байна.