Сангийн сайд Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч төрийн болон хувийн компанийн төлөөллүүдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Нүүрсний үнийн уналт, экспортын бодлогын тодорхойгүй нөхцөл байдлын улмаас худалдан авагчдад багагүй хүндрэл үүссэн талаар уулзалтад оролцогчид танилцуулж, цаашид биржийн арилжааг идэвхжүүлэх боломжийн тухай санал солилцсон байна. Мөн энэ цаг үед Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт чухал ач холбогдолтой учраас хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлуулах тухай ч хөнджээ. Засгийн газар ГашуунсухайтГанцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр нүүрсний экспортын хил нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгааг Сангийн сайд онцлоод цаашид Шивээхүрэн-Сэхээ, ХангиМандал болон бусад экспортын боомтыг төмөр замаар холбох боломж ч бүрдэнэ гэдгийг тодотгосон аж.