ОХУ-аас Хятад руу чиглэсэн “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ажлыг 2024 онд эхлүүлнэ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ мэдэгдсэнийг Financial Times мэдээлжээ.
““Сибирийн хүч -2" төслийн техник-эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон бөгөөд 2024 онд барилгын ажил эхэлнэ" гэж Оюун-Эрдэнэ хэлснийг тус хэвлэлд иш татсан байна.
Ингэхдээ Ерөнхий сайд Монголоор дамжин БНХАУ-д хөх түлш нийлүүлэх эцсийн чиглэл одоогоор яригдсаар байгааг хэлжээ.
Энд сануулахад, өмнө нь "Алтай" гэж нэрлэгдэж байсан "Сибирийн хүч-2" гол хийн хоолой нь Сибирь болон Хятадын баруун хэсэгт орших Шинжаан Уйгурын өөртөө засах орны (ШУӨЗО) хийн ордуудын хооронд тавигдах юм. Хоолойн төлөвлөсөн урт нь 6700 орчим км бөгөөд үүний 2700 км нь манай нутаг дэвсгэрээр өнгөрөх ёстой. Уг хоолой ШУӨЗО-нд Хятадын “Дорно ба Өрнөд” хийн хоолойтой холбогдож, түүгээр дамжин Шанхай руу цэнхэр түлш нийлүүлнэ гэж үзэж байгаа.