Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо “Маршил таун” хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага өнөөдөр 16:00 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо “Маршал таун” хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.