Нийтлэл 71
Мал ахуйтных уу? Тариалан ахуйтных уу?
Цинь төрийн Чиншихуанди НТӨ 259-210 он байлдаанд долоон төрийг хурааж, нэгдсэн бичиг үсэг, жин хэмжүүр, он тоололтой болгожээ. Уг он тооллоор жил нь арван сартай, эхний сар нь арав дахь сараасаа тоолдог байв. Хожим Хан төрийн үед уг он тоолол нь тариалан ахуйн мөчлөгтэй ихээр зөрж, их хэмжээний хохирол эдийн засагт нь гарах болжээ. Ард иргэдийн хүсэлтээр Хан төрийн Уди хуанди өөрийн эрдэмтэд түүний дотор Сыма Цянь-д шинэ он тооллыг бий болгох даалгавар өгжээ. Шинэ хуанлийг нэг жил арван хоёр сартай, нэг дүгээр сараас жилийн он тоолол эхлэх болов. Шинэ он тооллыг Тайчу Ли гээн нэрийдэв.
Хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, мич, тахиа, нохой, гахай, 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлал Хан төрийн өмнө Дунд оронд байсангүй. Манж Чин улсын үеийн судлаач Жао үй赵翼 хэмээгчээс 12 амьтанаар 12 жилийг нэрлэх уламжлал нь эртний мал аж ахуйтнаас гаралтай гэж үзжээ. Дунд орны эрдэмтэн Гуо Мо руо (郭沫若 1892 - 1978) -гийн судалснаар 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлал нь Энэтхэгийн систем байж болох гэжээ. Гуо Мо руо-гийн археологийн судалгааны ажил болох "Ши жи ган"(释支干)-д Хан үндэстэн 12 газрын иш эрхтэн гэдгийг бүтээсэн хэдий ч 12 амьтанаар 12 жилийг төлөөлөх уламжлалтай огтхон ч хамаагүй гэж үзсэн байна.
Тэгэхдээ Сыма Цяний 12 жилийг тоолдог 12 амьтаны нэрийг одоо хүртэл чухам ямар утгатай, юу гэсэн үг болохийг сэргээн уншиж чадаагүй байна. Дунд орны эрдэмтэдээс Хан үгс биш, хари хэлнээс хөрвүүлэгдсэн гадаад үгс шиг байна гэж үздэг. Уг сэргээлтийн ажил нь Дунд орны үе үеийн олон эрдэмтдийн нурууг авсан, махыг идсэн үр дүнгүй үйл болж энэ өдгөө тэд сэргээлтээ зогсоожээ. Сыма Цяни бичгийг сөхөхөөс өмнө 12 жилийн тухай нэгэн баримт дэлгэцгээе!
1989 онд Дунд орны хадны сүг зураг судлаач Gai shan lin (盖山林) гэдэг хүн Өвөр Монголын Улаанцав-ийн дархан Мянган хошуунаас 12 иш амьтаны дүрс бүхий хадны зураг олжээ. Уг зургийн цаг хугацаа нь НТӨ зураг нь хамгийн эртний олдвор болж байна. Уг зураг мал ахуйтаны нутаг дэвсгэрээс олдсон нь чухал”.
Тэгэхээр уг зургыг хэн нэгэн нь НТӨ II-I зууны Сыма Цянаас таван зуугаас дээш жилийн урьд уралжээ. Иймд 12 амьтан нь Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл, тэнгэрийн ордын бичиг”-т орсон нь эргэлзээгүй. Харин тухайн үеийн хүн дуудлагыг мануус ханз бичгээс зөв сэрээж чадах уу гэдэг нь том бэрхшээл. Учир нь хос сувгын хүн хэлний үгийг хөгөөр өгүүлдэг хан хэлний ханз бичиг рүү хөрвүүлээд эргүүлээд хүн бичиг рүү хөрвүүлэхэд уг үг огт танигдахгүй. Дунд орны Хуучин Тан төрийн бичигт гардагТүрэг төр, Уйгур төрийн хаадын нэрс мануусд хачин сонсогддог нь ийм учиртай. Тэдний нэрийг эх хэлрүүгээ сэрээхэд үнэхээр бэрх буюу боломжгүй. Тааж сэрээснээс байгаагаарай байсан нь дээр. Энэ удаа иймэрхүү ажил хийх гэж байна.
Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл, тэнгэрийн ордын бичиг”-т 12 жилийн нэрсийг ингэж тэмдэглэжээ:
摄提格、单阏、执徐、大荒骆、敦牂、叶洽、涒滩、作鄂、阉茂、大渊献、困敦、赤奋若
Уг жилийн нэрсийг нэг нэгээр Зүүн Хан төрийн аялаг, Сүн төрийн аялаг, Миннан аялаг, Гуанжоу аялаг болон Кэ жиа аялгаар дуудлагын сэргээж үзэцгээе. Дунд оронд төр солигдохоор ханзны дуудлага тодорхой хэмжээнд өөрчлөгддөг байжээ. Иймд эдгээр таван дуудлагаар заавал шалгах ёстой. Аль дөхүү дуудлагатайг нь авах нь зөв. Ингээд эхэлцгээе:
1. 摄提格 Зүүн Хан төрийн үеийн<Хан үсэг, утгын тайлбар>-д she(nie) ti(di) ge, Сүн улсын үеийн “Хан үсгийн нийтийн дуудлага”-д gat xiëp/nëp/ dië/dëi/ kak/kräk/, Миннаны аялгуунд liap/siap/ si/te/ ge/giak、hok、lok/, Гуанжоу аялгуунд sip tai gaak, Кэ жиа аялгуунд ngiap ti gak байна.
2. 单阏 Зүүн Хан төрийн үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д дуудлага”-д tan/diën、diënx、diëns/ qën/qriën、qiat、qat/, Миннаны аялгуунд dan/dua/ sian at, Гуанжоу аялгуунд daan/sin/ aat, Кэ жиа аялгуунд daan ? байна.
执徐 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д zhi xu, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д tip zio, Миннаны аялгуунд zip sy, Гуанжоу аялгуунд zap ceoi, Кэ жиа аялгуунд zip ci байна.
4. 大荒骆 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д da huang luo, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д dais/das/ huang/huangs/ lak, Миннаны аялгуунд da/dai dua/ hng/hong/ lok lou, Гуанжоу аялгуунд da/dai dua hng/hong/ lok/lou/, Кэ жиа аялгуунд tai fong lok байна. 大 гэж хятад хэлэнд том гэсэн үг.
5. :敦牂 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д guo zhang, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д toi/tuen duan tuens/ ?, Миннаны аялгуунд dun zong, Гуанжоу аялгуунд deoi/deon/ zong, Кэ жиа аялгуунд dun? байна.
6. 叶洽 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д ye qia, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д yiëp/xiëp gëp/ grëp, Миннаны аялгуунд hiap/iap siap/ hiap, Гуанжоу аялгуунд jip/sip/ haap/ hap [hap/, Кэ жиа аялгуунд yap giap байна.
7. 涒滩 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д tun(yun) tan, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д thuenb than/hanx nans/, Миннаны аялгуунд gun/tun un/ tan/tua/, Гуанжоу аялгуунд tan taan, Кэ жиа аялгуунд? tan байна.
8. 作鄂 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д zuo e, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д tzos/tzas tzak/ ngak, Миннаны аялгуунд zok/zou zue/ ngok, Гуанжоу аялгуунд zok ngok, Кэ жиа аялгуунд zok ngok байна.
9. 阉茂 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д yan mao, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн
дуудлага”-д qriëm/qriëmx/ meus, Миннаны аялгуунд iam miou, Гуанжоу аялгуунд jim mau, Кэ жиа аялгуунд yam miu байна.
10. 大渊献 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д da yuan xian, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д dais/das/ quën sa/hians/, Миннаны аялгуунд da/dai dua/ ian hi/hian/, Гуанжоу аялгуунд daai jyun hin, Кэ жиа аялгуунд tai yen hien байна. 大 гэж хятад хэлэнд том гэсэн үг.
11. 困敦 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д kun dun(dui), Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д khuens toi/tuen duan tuens/, Миннаны аялгуунд kun dun, Гуанжоу аялгуунд kwan deoi/deon/, Кэ жиа аялгуунд kun dun байна.
12. 赤奋若Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д chi fen ruo(re), Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д thiëk pions niä/ niäx niak/, Миннаны аялгуунд cia/ciak/zia/ hun la/liok/, Гуанжоу аялгуунд cek/cik/ fan je/joek/, Кэ жиа аялгуунд cak fun yok байна. 赤 гэж хятад хэлэнд улаан гэсэн үг.
Дунд орны үндэсний их сургуулийн профессор Jin Gang тайлбарласнаар 单阏-гийн дуудлага бол туулай, Монгол үг гэж үзжээ.
Профессор Жин ган
1954 оны 1-р сард Өвөр Монголын хүрээ хошуунд төрсөн. Одоо тэр БНХАУ-ын Монгол уран зохиолын гүйцэтгэх захирал, орлогч нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Монгол хэл, соёлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ингээд эхэлж тулай жилийг профессор Жин ган яаж сэрээв гэдгийг судалцгаая.
Хүн бичиг сэргээгч мани анхаарлыг мич жил татав. Бич жилийг хүн бичгээр, хүн хэлээр 732-д онд
бичин гээн тэмдэглэжээ. Энд сонин нь бич биш бичин гэсэн байх юм. Бич мич нэг учир нь Б М зармин. Тэгэхээр Бич, мич болон бичин, мичин гээд дөрвүүлэнгээр нь хайх нь зөв.
Мич: 阉茂 дээрх таван дуудлагаас Сүн улсын үеийн дуудлаганд хэлэлгээрэй, хоёрд дугаар таарч байна. Qriëm гэсэн нь юу гэсэн үг вэ? Крам буюу карам мич жил нь хар мич жил болж болно. Үүнийг сэрээчлээ гэж хэлэхэд бэрх боловч үгүй гэж батлах хүн үгүй болов уу. Энд ханзны дуудлага дээр бүгд ажиллаж байна.
Дараагийн сонирхол татсан нь тахиа жил. Хүн бичигт тахиаг
буюу ТАКИГО гээн бичжээ. Сыма Цяни манай хадан бичгээс 900 орчим жилийн өмнө уг номоо бичжээ. Тэгэхээр такиго мөн такигон (тахиан) жил гэж хоёр хувилбараар хайцгаая. Дунд орны уг бичлэгийн 大渊献таван аялаг нь тавуулаа ТА-Да гээн эхэлж байгаа нь найдвар төрүүлж байна. Энэ дотроо Кэ жиа аялга “tai yen hien” дөхүү харагдаж байна. Үүнийг баталжлаа гээн хэлэхэд үнэхээр бэрх. Гэвч үүнийг үгүйсгэх нэгэн нь хэн билээ?
Дараагийн сонирхол татсан нь морь жил. Морь гэдэг үг нь Кидан үг учир Хүн төрийн үед төв дуудлага нь агт буюу ат байсан байх ёстой. Хадан бичигт
-ат гээн оржээ. Тэгэхээр агт жилийг ат жил эсвэл атан жил гээн дуудна. Мөн тан гэж дуудаж болно. Урдаа эгшигтэй эгшиггүй дуудах нь энэ өдгөө хүн хэл зүй тогтол, мөн бичгийн систем. Шага (шагай)-ашык, луу-улуу, сү-үс гэх мэт олон жишээ байна. Тэгэхээр агт, ат, атан, тан гэсэн хувилбараар хайцгаая:
Агт: 涒滩 Зүүн Хан улсын үеийн<Хятад үсэг, утгын тайлбар>-д tun(yun) tan, Сүн улсын үеийн “Хятад үсгийн нийтийн дуудлага”-д thuenb than/hanx nans/, Миннаны аялгуунд gun/tun un/ tan/tua/, Гуанжоу аялгуунд tan taan, Кэ жиа аялгуунд? tan байна. Энд Зүүн Хан, Миннан, Гуанжоу, Кэ жиа аялганд тан гэж оржээ. Энэ бол маш сайн үзүүлэлт. Харин жилийн тодотголыг олоход бэрх байгаа тул үүгээр дуусгая.
Дүгнэлт: Энэ өдгөө монголчууд бидэн 12 жил манайх гээн дотроо хичнээн өгүүлээд дэлхийд батлах баримт хаана байна? Дунд орны түүхчид өөрийн түүхэндээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй ханддаг тул хамгийн эртний од гариг ухааныг манай мал ахуйтан дээдсийн маань өв гэж дэлхийд тунхаглах боломж манууст нээгдлээ. Хэрэв БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгч, БНХАУ-ын шинжлэх ухаан, технологи Их сургуулийн анхны Захирал, Зөвлөлтийн Академийн Шинжлэх ухааны академийн гадаадын академич Гуо Мо руо 郭沫若 (1892 – 1978) уг 12 жилийг өөрийн дээдсийх гээн гүрдсэн бол юу алдсанаа энэ өдгөө монголчууд эс мэдэх байсан байх. Мал ахуйтны соёл 2500 жилийн урьд тариалан ахуйтны соёлоос хол илүү хөгжилтэй байжээ гэдгийн нэг нь жишээ энэ болно. Энэ өдгөө 12 жилээ өөрийнх болгох бодлого манай төрд байна уу? Өөрийн нутаг оронд буй бичгийн соёлыг монгол хүн цагаан цаас шиг эхнээс нь өөрийн системээр уншин сэрээсэн тул, энэ өдгөө Билгэ хаан, Гол тээхэн, Тонуйкук, Шинэ Могой усны бичээс нь хүн хэлээр, хүн бичгээр, манай Түрэг, Уйгур төрийн үед урласан мануусын эхсээс манууст болон мануусын хойчисд үлдээсэн түүхэн бүтээл гэдгийг хэний ч өмнө мануус баталж чадна. Өнөөдөр манай түүхийн салбарынханы гамшиг нь өөрсдийн нутаг усанд байгаа, өөрсдийн дээдсийн эх сурвалжуудыг харийхнаар судлуулсанд оршино. Тэд өөрсдийгөө дэлхийн эрдэмтдийг монголд авчирлаа, харийн эрдмийг монголд нутагшууллаа гээн хөөрж сагсуурна. Зөв нь өөрийн нутагт буй эх сурвалжуудаа өөрсдөө судлан ухааныг нь олж, дараа нь харьд буй эх сурвалжуудыг харьд нь судлаж, өөрийн эрдмээ харьд нутагшуулахад оршино. Харийн эх сурвалжийг харийхнаас илүү мэдэх нь манай үндэсний аюулгүй байдалд чухал. Дэлхийн эрдэмтэд монголыг эзэгнэх нь зөв үү, Монгол эрдэмтэд дэлхийд байр сууриа олох нь зөв үү? Дэлхийн эрдэмтэд Монголыг эзлэнэ гэдэг нь өнөөгийн болон маргаашийн монголчууд өөрийн өвөг дээдсийн билгээ ухаанд хөтлөгдөж амьдрахаа больж харийн сургаальд дөрлөгдөнө гэсэн утга. Үүнээс болж өвөг дээдсийн минь үлдээсэн уул усны маань лус савдаг мануусыг орхивол яах билээ???
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн