Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд зам, тээврийн осолд өртөж, 24 нь нас барж, 95 нь тахир дутуу болсон аж. Орон нутгийн замд осолдсон хүүхдүүд ихэвчлэн зориулалтын суудалд сууж, хамгаалах бүс зүүгээгүй байдаг. Харин нийслэлийн замд осолдож буй нь хөдөлгөөнд харгалзах хүнгүй, ганцаараа оролцсоноос болсныг холбогдох албанаас мэдээлэв.
Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж буй тул эцэг, эх, багш нарыг хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ноос хойших 30 хоногийн тайланд улсын хэмжээнд 11 хүүхэд ослоор амиа алдаж, 18 хүүхэд гэмтэж байжээ. Тэд нийслэлийн замд осолдсон бөгөөд олонх нь хөдөлгөөнд ганцаараа оролцсон аж.
Бэлтгэсэн: Г.Сарнай