“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулсан, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг өчигдөр боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй эл өдөрлөгийн хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд багачуудад сурталчлан таниулахаас гадна нохойтой албан хаагчдын үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулав
2024-05-31
“Азийн дуу хоолой” пянзыг “Чингис хаан” музейд заллаа
Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Юнител” компанитай хамтран “Азийн дуу хоолой” хэмээх пянзыг өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд хүлээлгэн өглөө. Тэрбээр “Монголын соёлын биет болон биет бус өвийн мөрийг судалж, олон нийтэд мэдээлдэг, заримыг нь эргүүлэн авчирдаг аялалаараа амжилт бүтээл багагүй билээ.
2024-05-31
Тоглолтын үеэр өндөр үнэтэй бүтээгдэхүүн “шахах”-аа больё
Энэ зун томоохон хэд хэдэн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор тов нь гараад буй. Ийнхүү олон тоглолт болдог хэдий ч тэр бүрдээ дотогш шингэн уух зүйлс оруулдаггүйг үзэгчид шүүмжилж байна. Тодруулбал, тоглолт руу нэвтрэхдээ авч орж буй ус, ундаа зэргийг нь зохион байгуулагчид хураадаг гэнэ. Жишээ нь, реппер ThunderZ-ийн “Нэг л өдөр”, “Опозит” хамтлагийн “Хамгийн сайхан нь” зэрэг тоглолтын үеэр дотогш нэвтрэхэд уух зүйлсийг хурааж авсан байна. Тэдгээр тоглолтын үзэгч “Би архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Гэтэл тоглолтын талбайд зарж байсан зүйлс нь голдуу согтууруулах ундаа. Ус, ундаа авъя гэхэд үнэ нь хэд дахин өндөр” хэмээсэн юм. Ийнхүү дургүйцлээ илэрхийлэх хүн олон байв.
2024-05-31
Бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах боломжтой
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Ubinvest” аппликэйшн ашиглалтад оруулснаа өчигдөр мэдээлэв. Улаанбаатар хотод хийж байгаа бүтээн байгуулалт, ялангуяа иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт зэрэгтэй холбоотой мэдээллийг эл аппликэйшнээс авах боломжтойгоороо онцлог юм байна.
2024-05-31
Наадмын нээлтээр 21 аймгийн онцлогийг харуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон хуралдаж, нээлт, хаалтын ёслолын талаар хэлэлцсэн байна. Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвээр найруулах гэнэ
2024-05-31
1.8 сая сурах бичиг хэвлэжээ
Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ашиглах сурах бичгийг хэвлэж дууссаныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Сурах бичиг хэвлэх тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан бөгөөд уг ажлыг гүйцэтгүүлэхээр таван компанийг шалгаруулсан байна. Тэдгээр аж ахуйн нэгж бага, дунд, ахлах ангийн 124 нэр, төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэсэн аж.
2024-05-31
С.ЧИНГИМ: Тэмцээнд байр эзлэх нь бус, өөрийгөө сорих нь чухал гэж аав, ээж минь үргэлж захидаг
Оюуны спортыг сонгон хичээллэх хүүхэд жилээс жилд олширч буй билээ. Монголын оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, ерөнхий боловсролын “Язгуур” бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч С.Чингимтэй ярилцлаа. Тэрбээр 2023 оны онцлох хүүхдээр шалгарч, түргэн бодолтын тэмцээний “Флаш анзан” төрөлд улсын хошой аваргаар тодорч байсан юм. Мөн энэ жил ой тогтоолтын спортоор Гиннесийн дээд амжилт тогтоогоод буй. Тэрбээр цээжээр болон, түргэн бодохоос гадна рубик шооны төрөлд ч олон амжилт гаргажээ
2024-05-31
Г.Амартүвшин, Т.Мөнхзул нар улсын аварга боллоо
Монголын шатрын холбооноос Дорнод аймгийн Чойбалсанд энэ сарын 17-30-нд зохион байгуулсан шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 54 дэх удаагийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өндөрлөлөө. Дээрх тэмцээнд өрсөлдсөн тамирчид 13 өрөг тоглож, шилдгүүдээ шалгаруулав. Эрэгтэйчүүдээс Завхан аймаг, Монголын шатрын үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын мастер Г.Амартүвшин анх удаа түрүүлж, улсын аварга боллоо.
2024-05-31
Манай улсад 2500 хөдөлмөр засалч шаардлагатай байна
Хөдөлмөр заслын эмчилгээний олон улсын II бага хурал өнөөдөр болно. Уг арга хэмжээ нь ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дэлхийн хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэн, хөдөлмөр засалчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм байна. Хүнийг хөдөлмөр хийхэд тулгарч буй асуудлыг үнэлэн, чадвар алдагдалтыг дүгнэж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр засалч нь нэн хэрэгцээт, өвөрмөц мэргэжилд тооцогдох болжээ.
2024-05-31
Улаан загалмай нийгэмлэгээс малчдад 7.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ
Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зудад өртсөн малчин өрхүүдэд үзүүлсэн хандив тусламжийнхаа талаар өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн 11 350 малчин өрхөд 7.6 тэрбум төгрөгийн хандивыг хүргэсэн байна. Хандивын үйл ажиллагаанд Монгол болон бусад орны Засгийн газар, байгууллагууд нэгдсэн аж. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газраас 675 сая төгрөг хандивлажээ. Манай улсын Гадаад харилцааны яамны ажилтнууд нэг өдрийн цалин болох 46.4 сая төгрөгийг малчдад хандивласан аж.
2024-05-31
“Ц.Гарамжавыг сонгуулийн өмнө хорьсон нь улс төрийн зорилготой”
УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн АТГ-аас саатуулаад буй. Үүнтэй холбогдуулан Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх, нэр хүндэд халдах, дарамтлах, хааж боох явдал сүүлийн жилүүдэд гаарч буйг тэд дурдаад, Ц.Гарамжавыг үүний хамгийн том хохирогч гэв.
2024-05-31
Арай ч дээ: Сургууль хүрэх зам хэзээ аюулгүй болох вэ
Гэхдээ тэдэнд тулгамдсан асуудлыг нь ч анхаарч, шийдэх ёстой. Сонгууль дөхмөгц эрх баригч намаас хотын замуудыг хэдхэн өдөрт багтаан засаж эхэлсэн. Харин хүүхдүүд эрсдэл дүүрэн, бартаат замаар хичээлдээ явсаар байгааг “харсангүй”. Энэ нь ажил хийсэнмэт харагдах, санал авахадл төвлөрч буйг нь илтгэнэ. Үнэхээр л ажил хиймээр байгаа юм бол ядаж сургууль хүрэх замыг аюулгүй болгоод, хүүхдийн сурах эрхийг нь хангачихвал илүү оноо авах биш үү.
2024-05-31
“Дэлхийн цом”-ын тэмцээнтэй
Нийслэлийн даамын холбоо Олон улсын даамын холбоотой хамтран “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал болох “Mongolia-2024” тэмцээнийг эх орондоо ирэх долоодугаар сарын 8-15-нд зохион байгуулах нь. Манай улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээн үндсэн гурван ангилалд болох бөгөөд сонгодог, блиц төрлийг нь орос, рапидыг нь бразил дүрмээр явуулна.
2024-05-30
“Намнаа” клубийнхнийг гүйцэх харваач байсангүй
Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбооны хаврын сорилго тэмцээнд 10 клубийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд 50 тамирчин дөрвөн төрөлд өрсөлдлөө. Өсвөр үеийнхнээс гран при төрөлд “Намнаа” клубийнхнээс Э.Мэргэн, насанд хүрэгчийнхэд Б.Аягаа тэргүүн байр эзэлжээ. Солонгос гурван байны төрөлд “Хан Монгол”-ын харваач Ц.Түвшинбаатар, унгар төрөлд Б.Аягаа (“Намнаа”), саран байн төрөлд Г.Гүнбилэг (“Намнаа”), хятад босоо байныхад Б.Аягаа (“Намнаа”) нар шилдгээр тодров. Дээрх тэмцээний ерөнхий шүүгчээр Б.Оюунбилигт, онооны шүүгчээр М.Амгалан ажиллажээ.
2024-05-30
Монголын бөхчүүдээс хоёр нь аваргаар шалгарав
ОХУ-ын Тувад болсон чөлөөт бөхийн Төв Ази, бүх Оросын III тэмцээнд манай эрэгтэй тамирчид хүч сорив. Тэднээс 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө Тува улсын тамирчин Айслан Монгуш, 65 кг-д Н.Ганбаяр хойд хөршийн Кежик Чимбаг Кызыл хотын дэвжээнд буулган авч аварга боллоо. 79 кг-ын жинд зодоглосон бөхчүүдээс Я.Ерөөлт өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль гардсан юм.
2024-05-30
Дөрвөн тамирчин өвлийн олимпын тэтгэлэгт хамрагдлаа
Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Эв санааны нэгдлээс “Милан, Кортина-2026” өвлийн наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл ОУОХ-ны Эв санааны нэгдэл нь олон улсын спорт холбоодтой хамтран тухайн улсын Үндэсний олимпын хороо, спортын холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчны амжилтыг судалж үзсэний үндсэн дээр “Милан, Кортина-2026” өвлийн олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргажээ.
2024-05-30
Б.Гарьдмагнай өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч болжээ
Хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт олон жил тоглосон, өдгөө Монголын хөл бөмбөгийн холбооны техникийн захирлын алба хашиж буй Б.Гарьдмагнай Азийн хөл бөмбөгийн холбооны про зэрэглэлтэй анхны дасгалжуулагч болов. Тэрбээр Монгол болон Катарын хөл бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдаж амжилттай төгссөнөөр ийнхүү өндөр зэрэглэл авчээ.
2024-05-30
Шинэ технологийн эринд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргасаар байна
“Цагаан сар болбол түгжрэх байх, автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлая. Хичээлийн шинэ жил эхлэх нь, бас л тэгш, сондгойгоор хязгаарлахаас өөр аргагүй гэж байна. Эсвэл хэдэн хүн утсаар яриад, “Зайсангийн замын урсгалыг өөрчилчихвөл түгжрэл буурна” гэхээр түүнийх нь дагуу шийдчихдэг. Хэд хоногийн дараа иргэд бухимдаад эхлэхээр цуцална. Төр ийм байхаар ард түмэн эргэлзэнэ шүү дээ. Төрийн шийдвэр оновчгүй, тогтворгүй, байгаа онодоггүй нь big data (их мэдээлэл), шинжлэх ухаанч тооцоололд суурилдаггүйтэй холбоотой”. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ийнхүү ярьжээ. Энэ бол манай улсын бодит байдал, зугтах аргагүй үнэн нь юм.
2024-05-30
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангахыг уриалав
Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй сурагчид үе тэнгийнхний дэмжих бүлэг байгуулан, хамтдаа хөгжих, суралцах, хүний эрхийн мэдлэгтэй болох, өөрийгөө илэрхийлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлох зэрэг ур чадварт суралцаж буй аж. Түүнчлэн сурагчид хүсэл зорилго, үзэл бодлоо илэрхийлж, хэрэгцээгээ тодорхойлон, оролцох, хөгжих эрхээ танин мэдэх давуу талтай гэнэ. Эл жишгийг бусад сургууль, цэцэрлэгийнхэн нэвтрүүлж хэрэгжүүлэх бол хамтран ажиллах боломжтойгоо дээрх байгууллагынхан илэрхийлсэн.
2024-05-30
Р.Надалийн харамсалтай хожигдол
Испанийн нэрт теннисчин Р.Надаль “Ролан гаррос”-ын нэгдүгээр тойрогт ОХУ-ын А.Зверевт 3:6, 6:7, 3:6-гийн харьцаатай хожигдлоо. Тэрбээр тус тэмцээнд 14 удаа түрүүлж, 112 тоглолтод оролцоод байгаа юм. Сонирхолтой нь, тэрбээр “Ролан гаррос”-т өмнө нь гурван удаа буюу 2009 онд дөрөвдүгээр тойрогт, 2015 онд шөвгийн наймд, 2021 онд хагас шигшээд ялагдал хүлээж байв.
2024-05-29