Ц.Хулангийн ялыг хөнгөрүүлж, 8.1 жилийн ял оноолоо
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9.6 жилийн ял оноосон байдаг. Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан хаалттай хянан хэлэлцсэн байна. Улмаар Ц.Хулангийн ялыг 8.1 жил болгож хөнгөрүүлжээ.
2023-11-02
Х.Бат-Ялалтыг албадан саатууллаа
Энэ өдрөө Д.Үүрцайх цагдаагийн байгууллагад хандаж “Шууд нэвтрүүлгийн үеэр зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж, дараа сард нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Шүүхийн шинжилгээний байгууллагаас Д.Үүрцайхын нүүрэнд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан байна. Ингээд түүнийг удаа дараа дуудаж уг тогтоолтой танилцуулахаар хандахад ирэхгүй өдий хүрчээ.
2023-11-01
Дахиад нэг Допингийн төвийг нууцаар байгуулах гээд байна уу, эсвэл...
Допинг тойрсон дуулиануудын буруутан нь Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА болж хувирсан. Тэгээд тэнд ажилладаг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад сүйд болсон. Гэвч Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн үйл ажиллагааг өөр хүнд хариуцуулснаар шуугиан намжсан. Түүнээс хойш Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ, Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гийн шинэ дарга Ц.Уугангэрэл нар хамтдаа мэдээлэл, мэдэгдэл хийгээд явж үзэгдэх болсон юм. Гэтэл муулуулаад байсан Допингийн эсрэг үндэсний төв МОНАДА-гаас нь “муулах” шалтгаан илрээгүй байна.
2023-10-31
Тавантолгойгоос нүүрс тээвэрлэгч компанийн захирлыг цагдан хорьжээ
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шалгах ажлын хүрээнд “Ёл групп” ХХК-ийн захирал Ч.Мөнхбаяртай холбоотой үйлдлийг илрүүлсэн агаад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэн НПГ-аас тавьсан саналын дагуу шүүхээс цагдан хорих захирамж гаргасан гэнэ.
Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Ажнай” группийн удирдлагатай холбоотой хэмээн бичиж буй ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь хараахан нотлогдоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.
2023-10-30
"Авлига" хороололд гал гарчээ
Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга байхдаа "Акуа Гарден" хотхоны 2блок барилгыг албадан нураах захирамж гаргасан. Харин тус барилгын эзэд хотын даргын захирамжийг эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандсанаар уг асуудлыг шүүх түр түдгэлзүүлээд буй. Үүнээс гадна Акуа Гарден" хотхоныг нурааснаас үүдэн гарах хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Дараа нь буруутай газраас нь нөхөн төлүүлнэ гэдгийг хотынхон ярьж буй. Өнөөдрийн байдлаар шинэ мэр Х.Нямбаатар тус хорооллынхныг аргадах, гуйх хослуулан, харилцан тохиролцохоор ажиллаж буй.
2023-10-29
“Суруга”-гийн сургамж буюу гадаадын хөрөнгө оруулалтыг гацаадаг гурван субьект
Түүнчлэн 2022 оны аравдугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажил дуусч байна. Холбогдох яамдаас санал дүгнэлтийг аваад Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагынхантай хамтарч тонон дээрэмдэх ажлууд хийсэн талаарх судалгааг УЕПГ болон мөрдөн шалгах байгууллагын удирдлагуудтай хамтран гаргаж байгаа. Ийм хэргүүдийг ил болгож, бүгдийг нь шийдүүлж байж хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл тээнэ” гэсэн юм.
2023-10-27
Хугацаат цэргийг хувийн байгууллагад ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалын хэргийг дахин хэлэлцэнэ
Эл золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан юм. Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан. Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан.
2023-10-27
Баянхонгорын хуучин дарга нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны 10.00 цагаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад уржигдрын 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм.
2023-10-27