Говьсүмбэр аймгийн сум дундын ойн анги Сүмбэр сумын VI багийн нутаг дахь Хэрлэн гол дагуух гурван га талбайд 2500 бургас тарьж, нөхөн сэргээжээ. Тус байгууллагынхан 45 га талбайн ойн сан, аймгийн төв дэх 28.8 га талбайн ногоон байгууламж, авто зам дагуух 52.7 га ойн зурвасыг арчилж, хамгаалдаг бөгөөд орчны бохирдол, доройтлыг бууруулж, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн гол орчимд сүүлийн жилүүдэд бургас тарих болсон байна. 2022 онд 30, энэ жил нийт 73 мянган мод тариад буй гэнэ. Үүнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийж байгаа нь ойн ангиудад үлгэрлэх сайн жишиг болсныг байгаль хамгаалагчид дурдлаа.