2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г хоёр эмэгтэй, гурван эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь архины хамааралтай 27-52 насны иргэд бөгөөд П-г тэтгэвэрийн мөнгөө аваад явж байхыг харжээ. Улмаар хүч хэрэглэж, биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.