Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Тэнгэрийн аялгуут морин хуур” үзэсгэлэнг ирэх сарын 2 хүртэл олны хүртээл болгоно

Монголын үндэсний музей Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сан хөмрөгтөө хадгалж буй морин хуур хөгжмийн цуглуулгаасаа дээжлэн “Тэнгэрийн аялгуут морин хуур” түр үзэсгэлэнг ирэх сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болгож байна. Улс, үндэстэн бүр бахархалт хөгжмийн зэмсэгтэй. Монгол түмнийг, нүүдэлчний ахуй соёлыг морь, морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй гэлцдэг.
2024-07-09

Эрдэнэбулган сумд цэвэр усны төв байгууллаа

Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар тус аймгийн Эрдэнэбулган сумд өдөр, шөнө тасралтгүй цэвэршүүлсэн усаар үйлчлэх автомат худаг буюу цэвэр усны төв байгууллаа. Цэвэр усны төвтэй болсноор Эрдэнэбулган сумынхан төдийгүй баруун аймгууд руу зорчигчид, гадаад, дотоодын жуулчдыг цэвэр усаар хангах боломж бүрджээ. 
2024-07-09

Энэ жилийн наадмын гоёлд зонхилох өнгө нь тоорын ягаан

Ингэхдээ монгол дээлний үндсэн хэв шинжийг ажил хэрэгч хэв маягтай хослуулсан нь сонирхол татна. Цэцгэн хээтэй даашинзыг монгол дээлний загвартай хослуулах нь түгээмэл байна.  Хэдэн жилийн өмнө гэхэд шүр, сувдан хатгамалтай “нүсэр” дээлийг онцолдог байлаа. Харин өдгөө шигтгэмэл гоёлыг орхиж, өнгөний зохицлоор загвараа “амилуулсан” харагдана. Энэ жилийн загварын чиг хандлагыг тоор мэт ягаан өнгө илэрхийлнэ хэмээн мэргэжилтнүүд онцолсон. Загвар зохион бүтээгчид ч үүнийг ашиглаж зуныг илэрхийлэх “ялдам” дээлнүүдийг танилцуулаад байна. Цэнхэр, шар, ягаан өнгийг ч түгээмэл хэрэглэжээ. Харин эх биеийн хэсэгт нь цагаан өнгийг ашигласан нь тун ховор. Дээлнийхээ эмжээр хэсэгт л цагаан өнгийг түлхүү оруулж өгчээ. 
2024-07-09

Нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдэж, 17 хүн нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн 36 сумд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амийг аварчээ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн нас барж, таван хүн гэмтэж, бэртсэн гэнэ. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын, нөгөө нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.
2024-07-09

Зайсан толгойгоо жуулчлалын улирлаас өмнө засаж болсонгүй юү

Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол маршрутуудын нэг, нийслэлийг бүхэлд нь тольдон харах боломжтой байршилд тооцогддог Зайсан толгойг засаж, шинэчлэх нэрийдлээр жуулчлалын ид үед хаасан нь гадаадын төдийгүй дотоодын аялагчдыг гонсойлгож байна. Тур оператор компаниуд, аяллын хөтөч, тайлбарлагч нарт энэ талаар урьдчилж мэдэгдээгүй, тодорхой мэдээлэл өгөөгүй учир хотоо гадаадын жуулчдад харуулахаар тэнд дагуулж очсон хүмүүс “цоожтой хаалга” мөргөж, нүүрээ улалзуулан буцаж буй гэнэ. 
2024-07-08

“Тунгалаг тамир” романыг франц хэлээр олны хүртээл болгоно

Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын ХХ зууны шилдэг бүтээл “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулж албан ёсоор борлуулж эхэллээ. Энэ романыг монгол судлаач, докторантур Тифэн Канн орчуулсан байна. Тэрбээр өдгөө Б.Ринченгийн “Үүрийнтуяа”-г франц хэлнээ хөрвүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. 
2024-07-08

Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулах нь

Морин хуурын олон улсын VII наадмыг энэ сарын 16-23-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулна. Эл наадмыг гурван төрлөөр зохиох бөгөөд мэргэжлийн морин хуурч, сонирхогч болон хөгжим урлаач 170 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Ковид-2019” цар тахлын улмаас түр завсарласан уг наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах гэж буй юм. Түүнчлэн Моринхуурын олон улсын наадмыг цаашид гурван жил тутамд хийхээр болсныг зохион байгуулагчид онцоллоо
2024-07-08

“Playtime 2024” өндөрлөв

“Playtime 2024”-ийг “Earth, music, art, love” уриан дор өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. 22 дахь удаагийн эл наадмын байршлыг өнөө жил сэлгэж Налайх дүүрэгт болгов. Өнгөрсөн жил үер усны аюулаас үүдэн уг наадмыг нэг хоногийн өмнө дуусгасан. Тиймээс энэ жил байршлаа сэлгэж үерийн эрсдэлгүй бүсэд хийжээ. Дөрөв хоногийн турш үргэлжилсэн эл наадамд нийт 2000 орчим жуулчин, 250 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцсон гэнэ. 
2024-07-08

Аялахад тохиромжтой, өртөг багатай таван улс 

Аялал нь хүнийг ажлын ачааллаас түр ч батугай холдуулаад зогсохгүй шинэ санаа, сэдэл өгдөг. Боломжтой үедээ жилдээ хэдэн удаа аялах нь амьдралыг илүү сонирхолтой болгодог гэнэ. Аяллын тухай мэдээлэл хүргэдэг “CN traveler” цахим хуудас бага зардлаар аялах боломжтой таван орныг танилцуулжээ. Тухайлбал, Индонези нь Номхон болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Газар нутаг нь 17 508 арлаас бүрддэг бөгөөд дэлхийн хамгийн том арлын орон юм. Тэдгээрээс хамгийн алдартай нь Бали
2024-07-08

“Багануур”-ын Э.Номинчулуун нарыг анхан шатны шүүх дахиад хэлэлцэх нь

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийг түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Дээд шүүх хянаад хэлэлцэхээс татгалзлаа. Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагынханд мөнгө өгсөн, удирдлага доороо ажиллаж байсан хүмүүстэй хамтарч эрх мэдлээ урвуулан компанидаахохиролучруулсанхэрэгт гэм буруутай гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох, зорчих эрх ял оноосон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. 
2024-07-08

Манай шатарчид дөрөв дэх өргөөс тэргүүлж эхлэв

Индонези улын Жакарта хотод үргэлжилж буй шатрын 20 хүртэлх насныхны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, эмэгтэйчүүдээс их мастер Н.Цогзолмаа эх орноо төлөөлөн оролцож байна. Тус тэмцээнд манай тоглогчид дөрөв дэх өргөө тоглон, тэргүүлээд эхэлжээ. Тус тэмцээний стандарт төрөлд тэргүүн байрт шалгарах тамирчин олон улсын их мастер цолны нэг норм биелүүлэх юм.
2024-07-08

Мазаалайг олон улсад сурталчлан таниулахад анхаарна

Засгийн газар 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгож зарласан. Үүний хүрээнд говийн баавгайг үндэсний бахархалт амьтан болгож, амьдрах орчинд нь тулгамдаж буй экологи, биологийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон билээ. Уг ажлын эхлэл болгож БОАЖЯ, Баянхонгор аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” компанийн удирлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
2024-07-08

Нанотехнологийн олон улсын хурал эхэллээ

“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурал өчигдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцож байна. Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилт технологийн судалгаа, инновац, тэдгээрийн хэрэглээг судлах нь хурлын гол зорилго аж
2024-07-08

Монгол, Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан-2024” хээрийн сургууль болж байна

Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Нүүдэлчин заан” хоёр талын хамтарсан сургалт, дадлагыг энэ сарын 3-нд эхлүүллээ. Тус сургалтыг энэ удаад БНЭУ-ын Мегхалаяа муж дахь Цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж буй гэнэ. 
2024-07-08

Олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж буйг онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэлсэн юм. Ингэхдээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв. Тэрбээр олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр болон олон талт хэлбэрээр дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг ч хэллээ
2024-07-08

1-1.2 сая дотоодын жуулчин орон нутагт аялна гэж тооцжээ

“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагынхан дотоодын аялал жуулчлалын чиг хандлагын талаар хийсэн судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд “Улаанбаатар трэвэл экспо” арга хэмжээний үеэр 350 орчим хүнийг хамруулан санал асуулга явуулж, түүндээ үндэслэн дүн шинжилгээ, тооцоо хийсэн байна. 
2024-07-08

77 сурагч элсэлтийн шалгалтаар 800 оноо авчээ

Монголын түүх, англи хэл, хими, газарзүй, нийгэм судлалын элсэлтийн шалгалтаар 77 сурагч 800 оноо авлаа. Элсэлтийн шалгалт өчигдөр өндөрлөсөн бөгөөд 17.00 цагийн үед физик, монгол хэлний хичээлийн нэгтгэсэн дүн гараагүй байв. Англи хэлний хичээлээр улсын хэмжээнд 35 шалгуулагч 800 оноо авчээ. Тэдний 19 нь Улаанбаатар хотын харьяат аж. Монголын түүх хичээлээр 1358 шалгуулагч өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн сурагч 800 оноо авсан юм. 
2024-07-08

Автобусны жолооч нарын цалинг нэмсэн ч хүний нөөц нь дутагдалтай хэвээрээ байна

Автобусны жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд цалинг нь өсгөхөөр шийдвэрлэснийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сард танилцуулж байв. Уг нь “2-3 дугаар сар гэхэд цалинг нь нэмж олгоно” гэсэн ч хэлсэндээ хүрэлгүй удсан нь жолооч нарын эгдүүцлийг төрүүлээд амжсан. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэхийн тулд автобусны жолооч болох хүсэлтэй иргэдийг мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангахаар шийдвэрлэж байлаа
2024-07-08

Соотон алагдаага ВВС-гийнхний анхааралд өртөв

Соотон алагдаага (алагдаахай) гэж дэлхийд нэн ховордсон, судлаач, биологичдын анхаарлыг ихэд татдаг амьтан байдаг аж. Эл амьтан манай улсад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны өмнөд хэсгийн цөлд тэмдэглэгджээ. Зөвхөн соотон алагдаагыг үзэхээр жил бүр гадаадаас олон жуулчин ирдэг бөгөөд судлаачид түүнийг “Цоохор ирвэсээс дутахгүй алдартай” хэмээн тодотгодог гэнэ
2024-07-05

15 чиглэлд 30 морьт эргүүл ажиллаж байна

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг нийслэлийн гудамж, талбайд ажиллуулж байна. Одоогоор төвийн зургаа, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж, талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагч ажиллаж буй гэнэ
2024-07-05