Д.Даваажаргал: Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааныхаа үр дүнг энэ онд багтаан нийтэд танилцуулна
Үндэсний статистикийн хорооныхон Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа хийж байна. Энэ судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан, эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой аж. Тус байгууллагынхан 21 аймаг, есөн дүүргийн 8000 орчим өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаанд хамруулаад буй юм. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргалтай ярилцлаа.
2024-10-03
Зовлон хэмээх амь зуулга буюу “Амьдрахуй”-гаар амьсгалахуй
Ганц хүнд хэтийдсэн зовлон шаналал гэж байдаггүй. Зарим хүн зовлон даахаас жаргалыг үгүй гэнэ. Үзэх байтугай уншихад дотор харанхуйлам үхэл хагацалтай, бөөн бөөн хоосон нулимс үзүүлсэн кино, жүжиг их л байна шүү дээ. Гэхдээ зайлшгүй туулах зовлонг оргүй хоосноос орчлонд “шидэгдэж” ирээд бүдчиж яваа хөөрхий хүн хэмээх догмагаас арай өөрөөр илэрхийлж, уншигч, үзэгчдэд жинхэнэ агуулга толилуулах нь зохиогчийн утга зохиолын арга барилтай холбоотой буюу. “Ер нь ингэж амьдрахаар үхээд өгье” гэх ацан шалаанд орсон бол үхээд л өгөх нь хамгийн зөв, дардан зам баймаар. Гэхдээ нүдэн дээр амьдрал нь алга эргүүлэх шиг хөмөрч байхад хүлцэж, туулж оршино гэдэг заяагдмал эр зориг аж.
2024-10-03
Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг хэзээнээс хийх нь тодорхойгүй байна
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд хийж эхэлнэ гэдгийг салбарын яам, холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Тэгвэл өсвөр насны охид, хөвгүүдэд хийх заалттай уг дархлаажуулалтыг одоо болтол эхлүүлээгүй байна. Энэ талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад “Сайдын тушаал гараагүй” гэсэн бол ХӨСҮТ-ийнхөн “Вакцинжуулалтыг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж огт товлоогүй. Ямартай ч бид холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байгаа. ЭМЯ-ны шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм.
2024-10-03
Сүхбаатар дүүрэгт Ахмадын хөгжлийн төв нээлээ
Олон улсын ахмадын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүрэгт Ахмадын хөгжлийн төв нээсэн юм. Тус дүүрэгт одоогоор 20 орчим мянган ахмад настан оршин суудаг аж. Тэдний нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь уг төвийнхөн туслах нь. Ахмадын хөгжлийн төв нь 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
2024-10-02
Хүүхдүүд хэдий болтол саадтай замаар сургууль руугаа явах вэ
Хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа хүрэх зам нь аюулгүй байх ёстой. Ядаж л явган хүний гарцтай, замтай, гэрэлтүүлэг сайтай байх хэрэгтэй. Гэтэл хүүхэд сургуулийнхаа эргэн тойронд ч амь эрсдэж мэдэхээр аюултай хотод бид амьдарч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороон дахь нийслэлийн 16 дугаар сургууль хүрэх замд хүүхдүүдийг маш олон саад отож буй юм. Хэдэн жилийн өмнөөс л эл сургуулийн орчимд хүүхэд байтугай насанд хүрэгчид явахад хүндрэлтэй тул нэн даруй засаж тохижуулахыг иргэд шаардсаар ирсэн. Гэвч иргэд хэчнээн шаардлага хүргүүллээ ч үр дүнд хүрэхгүй байгааг энэхүү сурвалжилгаараа хүргэе.
2024-10-02
Төмөр замыг амьтдад ээлтэйгээр төлөвлөхийн ач холбогдлыг таниулав
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Азийн шугаман дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөх нь” төслийг 2022 оноос манай улсад хэрэгжүүлж, авто болон төмөр замын бүтээн байгуулалт, үйл ажиллагаа хариуцсан байгууллагынхныг энэ талаар нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах, чадавхжуулах ажлуудыг хийж буй.
2024-10-02
Ес дэх парламентын намрын чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган өчигдөр 79.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮАБЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагууд, нийслэлийн удирдлагууд болон Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Харин маш олон сонирхолтой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж, 100 гишүүнтэйгээр “салхиа хагалсан” намрын чуулганаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд үг хэлээгүй нь сонирхолтой.
2024-10-02
“Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэн нээнэ
Эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд, төлөөлөгчдийн газруудын бараа бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 4-нд нээнэ. Уламжлал ёсоор “Мишээ л экспо” төвд тус үзэсгэлэн, худалдааг энэ сарын 6 хүртэл, 25 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
2024-10-01
Хүүхдэд зориулсан фестивалийг үнэ төлбөргүй зохион байгуулна
“Gotcha” энтертайнментаас хүүхэд, багачуудад зориулан “Чухал” фестивалийг энэ сарын 5 буюу ирэх бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд 13.00-19.00 цагт зохион байгуулах гэнэ. Хүүхдэд зориулсан гэдгээрээ анхдагч болж буй уг фестивальд оролцоход үнэ төлбөргүй ажээ. Фестивалийн талаар зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.
2024-10-01
“Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг эргэн дурсав
Ub.life сайт, “Fat cat” жазз клуб хамтран Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны амьдрал, уран бүтээлийн түүх, замналыг олон нийтэд таниулах “Туулын урсгал шөнөдөө сайхан” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Тус байгууллагынхан “Яруу найргийн үдэш” нэртэй үйл ажиллагааг цувралаар зохион байгуулж, урлаг, утга зохиолын салбарынхныг “цуглуулдаг” болоод удаж буй.
2024-10-01