Газын зурвасыг өлсгөлөнгийн бүс болгон зарлахыг НҮБ-д уриалав
Газын оршин суугчдын 90 гаруй хувь нь хүнсний хомсдолд орж, 65 хувь нь ундны цэвэр усаар гачигдаж буй өнөөгийн хүнд нөхцөл байдал нь НҮБ Газын зурвасыг өлсгөлөнгийн бүс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд хангалттай байна гэж Газын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Мунир аль-Бараш “Anadolu” агентлагт мэдэгдэв.
2025-05-02
Трамп нууц задруулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Уольцыг огцруулав
Дональд Трамп АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уольцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээллийг пүрэв гарагт батлав. Тэрбээр Уолцыг НҮБ-д суугаа АНУ-ын бүрэн эрхт төлөөлгчөөр томилж, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүргийг хавсран гүйцэтгэхээр болсныг мэдэгдлээ.
2025-05-02
Европын зургаан улс харанхуйд автав
Севиль, Барселон, Валенсиа, Памплон хотуудад цахилгаангүй болж дараа нь Мадрид, Барселон хотууд эрчим хүч тасарч, замын гэрэл, метро ажилахгүй болжээ. Хэсэг хугацааны дараа Португал, Андорра, Францад эрчим хүчний асуудал үүссэн тухай мэдээлэл гарчээ. Удалгүй Нидерланд, Бельги улс харанхуйд автжээ.
2025-04-29
Трамп АНУ-ыг Украины хэлэлцээрээс гарах товыг зарлав
Орос-Украины мөргөлдөөний асуудлаарх хэлэлцээрээс АНУ гарч магадгүй гэсэн асуудлыг хоёр долоо хоногийн дараа тавьж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стертэй уулзах үеэрээ мэдэгдэв.
2025-04-25
“За рубежом” сэтгүүлийн олон улсын редакцын зөвлөлд Р.Болдыг урьжээ
Монголын нэрт түүхч, дипломатч, төрийн зүтгэлтэн, Элчин сайд асан Р.Болд “За рубежом” сэтгүүлийн Олон улсын редакцын зөвлөлд оржээ. Түүнийг олон улсын харилцааны салбарт хандах буурь суурь, өргөн мэдлэгийг нь үнэлж тус зөвлөлд гишүүнээр элсэхийг урьсан байна. Олон улсын редакцын зөвлөл байгуулагдаад энэ жил 95 жилийн ойгоо тэмдэглэж буй.
2025-04-24
Дараагийн Пап лам хэн болох вэ
Пап ламын залгамжлагчийн тухай яриа гараад нилээд удаж байна. Францикс эмнэлэгт хэвтсэнээс хойш ердөө долоо хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараачийн гэгээнтний нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэлж эхэлжээ.
2025-04-22