Цэргүүдийн шүдийг эмчилж байна
цэргийн алба хаагчдын дунд шүдний өвчлөл их байдагтай холбогдуулан эмчлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын шүдний эмч нараар тулгуурлан явуулж байгаа аж.
2023-02-03
Өнгөрсөн онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрчээ
Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325,600 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2023-01-17
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх боломжтой боллоо
Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна.
2023-01-16
СЭМҮТ Баянхонгор аймагт сургалт зохион байгуулж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал сургалтыг энэ сарын 5-9-нд Дорнод аймгийн ЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарт зохион байгууллаа.
2023-01-13
Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.01.12) хуралдлаа.
Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.
2023-01-12