Маргааш номын баяртай
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
2023-05-25
Туркийн газар хөдлөлтийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэлээ
Нийслэлийн төв талбайд гэрэл зургийн “Нуранги” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үүнийг itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Бэлэн бай” аяны хүрээнд гаргаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлтийн гамшигт өртсөн БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд явсан уран бүтээлч юм. Тухайн үед газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, суурины байдлыг гэрэл зурагт хэрхэн буулгаснаа тэрбээр монголчуудтайгаа ийнхүү хуваалцаж байгаа аж.
2023-05-24
Олон Улсын нэг хүний жүжгийн фестивалиас Гран при хүртлээ
Фестивальд Төв аймгийн Монгол Туургатан театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам нь Б.Батдэлгэрийн “Би хэн бэ” жүжгээр оролцож, Гран при шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь ч олон улсын “Ялагчдын цуваа 2021” уралдаанд оролцож Гран при шагналт хүртэж байжээ.
2023-05-22
И.Дунаевскийн нэрэмжит Гран при шагналыг УДБЭТ-ын дуучин авлаа
Уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн байна. Эцсийн мөчид Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин, 27 настай Н.Чулуунхүү тодорлоо.
2023-05-22
Гар урлаачид бүтээлүүдээ олны хүртээл болгох нь
Гар урлаач эмэгтэйчүүдийн “Бүсгүй цэцэг-2” нэгдсэн үзэсгэлэнг “Монгол арт” галерейд өнөөдрөөс эхлэн гурав хоног зохион байгуулна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч 120 орчим уран бүтээлч оролцох нь. Тэд зүймэл даавуун урлал, уран зангилаа, нэхмэл, хатгамал, гоёл чимэглэл зэрэг төрлийн, цор ганц бүтээлээрээ нэгдэн оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцохоор Орхон, Хөвсгөл, Төв, Дундговь зэрэг аймгийн гар урлаачид зорьж иржээ.
2023-05-19
“Монголын сайхан орон”-ыг жуулчдад толилуулна
Энэ үеэр тоглолтоо бүрэн эхээр нь толилуулахаас гадна хамтын ажиллагааны гэрээ байгуулах, захиалга баталгаажуулах, яриа хэлэлцээхийх үйл ажиллагаануудыг явуулах нь. “Монголын сайхан орон” нь үндэсний бахархал болсон дуу хуур, бүжиг наадмаар дамжуулан нүүдэлчин монголчуудын ахуй соёл, өв уламжлалыг жуулчдад сурталчлан таниулах зорилготой гэнэ.
2023-05-19
Орон нутагт ажиллаж буй соёлын салбарынханд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авах үүргийг Ерөнхий сайд өглөө. Тодруулбал, Соёлын тухай хуулийн дагуу орон нутагт ажиллаж буй тус салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журам баталсан юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ энэ оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
2023-05-18
Монголын шилдэг уран зургууд орон нутгаар “аялна”
Олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийнүйлчилгээг ороннутагт хүртээмжтэй хүргэх зорилгоор Монголынуранзургийнгалерейгаас Дархан-Уул аймагт анх удаа “Галерей аялж байна” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийнхүрээнд “Монголыншилдэг уранзургууд” тусгай үзэсгэлэнгээтус аймагт дэлгэх юм байна.
2023-05-16
“Олон улсын музейн өдрөөр тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ
Монгол оронд Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талд үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Энэ жилийн олон улсын музейн өдөр “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдэвтэй. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
2023-05-15
Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс дээжлэн Өвөрхангайн иргэдэд сонирхууллаа
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх “Соёлын сэргэлт” аян улс орон даяар өрнөж буй. “Соёлын сэргэлт” аян нь Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд 5,6,8,10 дугаар сард болно. Улмаар соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг дээрх хугацаанд түлхүү зохион байгуулна.
2023-05-15
Соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд сэтгэл ч, мэдлэг ч дутаж байна
Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооныхон хуралдаад энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолт, Төрийн концертын найруулагчаар нэгэн продакшны үүсгэн байгуулагчийг томилсон. Түүний баг бүрэлдэхүүнд чөлөөт уран бүтээлчид голдуу багтаж буй. Аль аль арга хэмжээний хөгжмийн найруулагчаар ажиллах залуу “Юутай ч үүрэг даалгавар авсан. Бидэнтэй төрийн байгууллагуудыг холбож өгөх хүнийг удахгүй томилох юм гэсэн. Бид төлөвлөсөн тоглолтуудаа цуцалж, энэ ажилд анхаарлаа хандуулж эхэллээ” гэж байна билээ.
2023-05-11
“Макбет”-аас үүдсэн хэлхээ бодлууд
Аливаа дуурийг амилуулж, амьдруулж байдаг хэсэг бол яах аргагүй хөгжимчид юм. Италиас ирсэн Стефано Торболийн удирдсан жүжгийн тоглолт болоод ялангуяа симфони найрлын тоглолт, найрал хөгжмийн дуугаралт гайхамшигтай байсныг хэлэх хэрэгтэй. Баярлалаа хөгжимчид өө. Та нар байхгүй бол тайз яах билээ. Харамсалтай нь, доор байгаа хөгжимчдийг тоож талархах хүн байсангүй. Мөн жүжгийн эхлэл, төгсгөлийн ёсолгоо, элдэв зүйлд шүүмжлэлтэй хандах нь театрын ёс зүйд шууд нөлөөлөх юм.
2023-05-10
Кофегоор туурвигч үзэсгэлэнгээ дэлгэлээ
Зураач Г.Наранзаяа кофегоор зурсан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Өөрөөр хэлбэл, кофе найруулж гаргаж авсан материалаараа бүтээлүүд төрүүлснээ дэлгэсэн байна. Түүний зарим бүтээлээс танилцуулъя. “Баян туулай”-гаа тэрбээр туулай жилийн бэлгэдэл болгож зурсан аж. “Үзэсгэлэн болгогч” хэмээх “гуншин”-тай учраас цэцэг, ургамлаар гоёжээ. Мөн хоол хүнс хангалуун байхыг илтгэж, туулайн дуртай лууванг оруулсан гэнэ. Өсөж дэвжихийн бэлгэдэл тариан түрүүг ч бүтээлдээ тусгажээ. Өөрчлөлт шинэчлэлийг илэрхийлж эрвээхэй нисгэсэн байна. “Шар шувууны хүч” хэмээх зурагт уг шувууг уультай зэрэгцүүлэн суулгажээ. “Шөнө унталгүй, бүхий л тийш харж, сонор сэрэмжтэй байдаг шар шувууг уультай нэг мөчир дээр суулгая гэж төлөвлөөгүй байтал аяндаа ийм санаа орж ирсэн” гэж зураач ярилаа.
2023-05-10
Хатан янчрыг эзэмдэгч
Ёочин хөгжмийн сургалт, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарын нэг О.Дашдэлэгийн сургалтад ашиглаж байсан, эдүгээ Сэлэнгэ аймгийн музейд хадгалдаг дунд гарын ёочинг одоогийн хөгжимчид сайн мэддэг юм байна. Гэхдээ энэ хөгжим үндсэндээ түүх болж буй гэнэ. Өдгөө ёочинчид бараг бүгд Хятадад үйлдвэрлэсэн 402 загварын их гарын ёочингоор тоглодог ажээ. Цаг хугацааны явцад уг зэмсгийн диапазон илүү өргөсөж, томорч ирсэн бөгөөд энэ хэрээр хөгжимчдийн тоглох ур чадвар дээшилж, тоглох зохиол ч бас томорсоор буй юм байна.
2023-05-10
Жагсаалт байршуулаад “шилэн” болчихдоггүй
...Энэ жилийн хувьд нийт 375 төслөөс эхний шатанд 90-ийг нь дэмжиж, дараагийн шалгаруулалтад үлдээгээд байна. 2021 онд 39, 2022 онд 34 төсөлд санхүүжилт олгосон бөгөөд энэ жил ч үүнээс хол зөрөхгүй болов уу...
2023-05-10