Орос-Украйны дайны галын шугамд 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналын тухай Владимир Путины мэдэгдэл нь "маш таамаглаж болохуйц" бөгөөд "маш залтай мэх" гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тодорхойлов.
"Дайны галыг зогсоох саналын хариуд Путинаас маш их таамаглаж болохуйц, маш зальтай үгсийг бид сонслоо. Тэрбээр үндсэндээ татгалзсан хариу өгөх нь ойлгомжтой байна. Путин энэ дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа, украинчуудыг алахыг хүсч байгаагаа Ерөнхийлөгч Трампад шууд хэлэхээс эмээж байгаа. Тийм ч учраас Москвад гал зогсоох саналыг ер бүтэхгүй эсвэл аль болох урт хугацаанд бүтэхгүй нөхцөл байдлаар хүрээлүүлж байна. Путин ихэвчлэн ингэдэг л дээ. Тэобээр шууд "үгүй" гэж хэлдэггүй, гэхдээ бараг бүх зүйлийг сунжруулж, ердийн шийдвэр гаргах боломжгүй болгодог" гэж Украйны Ерөнхийлөгч үзэж байна.
Түүний хэлснээр ОХУ-д дайн хэрэгтэй, тиймээс Путин “дарамт шахалт” үзүүлэж тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалав.
Энэ сарын 11-нд Саудын Арабт болсон уузлзатын үеэр АНУ-ын тавьсан 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг Украин дэмжсэн юм.
Уг саналын талаар Владимир Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, байлдааны гал зогсоохыг хүлээн зөвшөөрч байгаа ч гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хэлэлцэх шаардлагатай “нарийн ширийн зүйл”байгааг дурдав. Тухалбайл Украины Зэвсэгт хүчний Курск мужид явуулж буй ажиллагаа, мөн нийт фронт дахь гал зогсоох дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудал багтжээ.
“Саудын Арабт хийх уулзалт нь өнгөц харвал Украины тал АНУ-ын шахалт дор гал зогсоохыг хүлээн зөвшөөрсөн мэт харагдаж болох ч одоогийн нөхцөл байдалд тулгуурлан Украины тал өөрөө үүнийг тууштай шаардсан гэдэгт би итгэлтэй байна.
Өчигдөр би Курскийн мужид байхдаа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон “Умар” бүлгийн командлалын хил орчмын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Тухайн бүс бидний хяналтанд бүрэн орсон. Манай нутаг дэвсгэрт халдсан бүлэглэл бүрэн тусгаарладгсан. Өмнө нь Украины цэргийн албан хаагчид хэсэг бүлгээрээ гарахыг оролддог байсан бол одоо энэ нь боломжгүй болсон юм. Хэрэв ойрын өдрүүдэд бүрэн бүслэлт хийвэл тэдэнд бууж өгөх эсвэл үхэх гэсэн хоёр сонголт л үлдэнэ.
Ийм нөхцөлд 30 хоногийн хугацаатай гал зогсоох нь Украины талд ашигтай. Бид энэ саналын "төлөө" байгаа ч нарийн ширийн зүйл байна. Курск мужиийн хэсэг газрыг яах вэ? Хэрэв бид галаа зогсоовол тэнд байсан бүх хүн тэмцэлгүй явна гэсэн үг үү? Энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг сул явуулах ёстой юм уу? Эсвэл Украины удирдлага тэдэнд зэвсгээ хаян бууж өгөх тушаал өгөх үү?
Бараг 2000 км урттай фронтын шугамын дагуух асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Оросын цэргүүд ихэнх нутагт урагшилж, дайсны томоохон ангиудыг хаах нөхцөл бүрдэж байна. Энэ 30 хоногийн дотор Украинд дайчилгаагаа үргэлжлүүлэх, зэвсэг нийлүүлэх, шинэ анги нэгтгэлүүдийг сургахад ашиглах уу? Эсвэл ийм зүйл болохгүй юу?
Хяналт, баталгаажуулалтын механизм нь ямар байх вэ? Гал зогсоох тушаалыг хэн өгөх вэ, 2000 гаруй км-т үүнийг яаж хэрэгжүүлэх вэ? Гал зогсоох хэлэлцээрийг хаана, хэн зөрчсөнийг хэн тогтоох вэ? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
Эдгээр бүх асуудлыг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Гал зогсоох санаа нь өөрөө зөв, бид үүнийг дэмжиж байгаа, гэхдээ нарийн ширийн зүйлийг, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцах шаардлагатай байна. Бидний байр суурь өөрчлөгдөөгүй: бид мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байна" хэмээн Путин байр сууриа илэрхийлжээ.