Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргийг шалгаж байна. Тодруулбал, “Лимитлесс Бридж” ХХК нь Уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна. Та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж иргэдтэй зээлийн гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулсан байна. Уг хэргийн улмаас хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж уулзахыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Холбогдох утас:99092669
Мөн иргэд та бүхэн дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.