Төв талбайд өнөөдрөөс циркийн тоглолттой
Монголын циркийн урлагийн 200 гаруй уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв талбайд долоо хоногийн турш нэгдсэн тоглолт толилуулах нь. “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд санаачилсан уг тоглолтыг Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсад циркийн сургууль үүссэний 85 жилийн ойд зориулж буйгаараа онцлог гэнэ.
2025-04-16
Мансуурах гэж эм хэрэглэсний улмаас 13 хүүхэд амиа алдаж, 40 гаруй нь гар, хөлөө тайруулжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн гадаадынхантай хамтраад мансууруулах төрлийн бодис оруулан ирж,
борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, сэжигтэй этгээдийг баривчлан цагдан хорьсон.
2025-04-16
“Эрчим хүчний салбарт бүтээмжийн менежер хэрэггүй”
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрчим хүчний салбарт хууль, журам зөрчин, ажиллагсдын эрх ашгийг үл тоон, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх нөхцөлийг нь улам дордуулах томилгоонууд хийсээр байгаа талаар шүүмжилж, дараах шаардлагыг тавилаа.
2025-04-16
“Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч, 260 түрээслэгчийн эд хөрөнгө шатав
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Шинэ мөрөн” худалдааны төвд уржигдар 21.34 цагт гал гарч, барилга бүхэлдээ шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 00.35 цагт зогсоож, 02.21 цагт бүрэн унтраажээ.
2025-04-16
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал төллөөд байна
Мал төллөлт улсын хэмжээнд 17.5 хувьтай байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд 4.7 сая толгой мал төллөжээ. Үүнээс 2.1 сая хонь хургалж, 2.4 сая ямаа ишгэлэн, 16.8 мянган ингэ ботголсон аж. Мөн 104.9 мянган үнээ тугалсан бол 19.7 мянган гүү унагалжээ. Төл мал 2024 оны мөн үеийнхээс 1.3 саяар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Одоогоор 2.4 сая хурга, 2.1 сая ишиг, 102.5 мянган тугал, 19.4 мянган унага, 16.6 мянган ботго эрүүл бойжиж байгаа гэнэ
2025-04-16
Нэг кг ноолуур 100-120 мянган төгрөгийн ханштай байна
Дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг Миланы загварын долоо хоногт Монголын үндэсний үйлдвэрлэгчид оролцож, ноолуурын үнэ цэнийг олон улсад таниулж буйг ХХААХҮЯ-ныхан цахим хуудсаараа бахархалтай нь аргагүй түгээж суух цаг дор “цагаан алт” хэмээн үнэлэгддэг энэ төрлийн түүхий эд манайд улам үнэгүйдсэнийг хөдөө аж ахуйн салбарынхан хөндөж байна.
2025-04-16
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа
Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналааМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
2025-04-15
Уурхайн 800 хүнээс хоолны халдварт өвчин илэрлээ
Сүүлийн дэгдэлт 4-р сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн ба 4-р сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.
2025-04-15
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.
2025-04-15