Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балет ирэх сард тоглогдоно. Тодруулбал, тавдугаар сарын 10, 11-нд алдарт “Жизель”-ийг тайзнаа амилуулах бөгөөд энэхүү бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцохоороо онцлогтой. Гол дүр буюу Жизельд “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич бүжиглэх бол ханхүү Альбертын дүрд мөн тус театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов тоглох аж. 1841 оны зургаадугаар сарын 28-нд Парисын “Гранд опера” театрын тайзнаа “Жизель” бүжгэн жүжгийг анх толилуулсан түүхтэй. Харин Монголд анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэснээр үзэгчдийн хүртээл болгож байв.
Л.Аргамжин