НҮБ-ын Хүүхдийн сангийнхан 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулан “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг өрнүүлжээ. Өсвөр насны охидын бие, сэтгэл зүйн онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тэдний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх, ариун цэврийн хэрэглэлийг соёлтой, боловсон хэрэглэх дадал суулгах зорилготой аж. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахиснаар олон эрсдэлээс хамгаалах талаар өсвөр насны охидод мэдээлэл хүргэж, бие биедээ туслах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн юм. Энэхүү ажлыг дэмжин сургуулийн захиргаанаас хичээлийн болон дотуур байрны орчинд охидод зориулсан ариун цэврийн булан ажиллуулахыг уриалжээ.
Ч.Болор