"Тунгалаг буянт"-аа мөрөн болтол дуулахыг хүсдэг" хэмээн ярьдаг ардын жүжигчин Б.Зангад гуайг өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр нэг хөдөлмөрийн баатар, нэг ардын жүжигчин,22 гавьяатад цол тэмдгийг нь гардуулсан юм.
Мөн энэ өдөр Төрийн хан хуурч Ц.Цэрэндоржид ардын жүжигчин цол гардуулсан бол орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүй соёлын гавьяат зүтгэлтэн, С.Миеэрагчаа гавьяат тамирчин цол авчээ.
Намуун зөөлөн хоолойтой, авьяаслаг дуучин Л.Болдбаатар мөн гавьяат жүжигчин болсон байна. Онцгой байдлын ахмад аврагч С.Баавгай үйлчилгээний гавьяат ажилтан болжээ.