Сонгино хайрхан дүүргийн “Хөгжил” сургуулийн 9г ангийн сурагч, “Tanan wild¬cats basketball“ клуб, “Хөгжил 80” багийн төвийн тоглогч Г.Амарбаяр үеийнхнээсээ тоглох ур чадвараараа цахиур хагалж буй. Сургуулийнхаа шигшээ багт тоглодог байсан тэрбээр тус клубт тамирчнаар дуудагдаж, дасгалжуулагч Н.Түвшинтөгсийн удирдлагад бэлтгэл хийсэн цагаасаа дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож, медаль хүртэх болжээ. Түүний хүсэл тэмүүллийг гэрийнхэн нь дэмжсэнээр тууштай хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж эхэлсэн байна. Тэрбээр багийнхантайгаа өнгөрсөн хоёрдугаар сард болсон өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн дүүргийн АШТ-д оролцож, дунд насныхны ангилалд түрүүлсэн юм. Тус клубийнхэн “Aldar cup” тэмцээнд өрсөлдсөн багуудаас шигшээ наймд шалгарч, хүүхдийн лигт гурван удаа хожигдож, долоон удаа ялсан билээ.
-Монголд сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж буйг өсвөр үеийнхэн ч харуулдаг. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг”-т танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч 52 дугаар сургуулийн тоглогчид байлаа.
-Сагсан бөмбөгийн лиг, нийслэлийн АШТ улсынхаас дутахааргүй өрсөлдөөнтэй болдог тул багийнхантайгаа бэлтгэл сайн базаасан. Манайхантай учраа таарсан багуудаас Хан-Уул дүүргийн 52 сургуулийн тамирчид гал гарсан тоглолт өрнүүллээ. Аль баг нь хожих, эсэх нь тодорхойгүй тоглолтод шар хөдөлж, бүхнээ дайчилж гаргасан. Ана мана тоглохыг үзэж, суусан хөгжөөн дэмжигчид хоёр хуваагданбүр хашхирч байлаа. Үзэгчдийн дуу чимээ сэтгэл зүйд нөлөөлж, нэг талаар дарамт болсон ч бид анхаарлаа төвлөрүүлж, алдаа гаргахгүйг хичээсэн. Хожлын салхи хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй үед багш тоглолтын шинэ хувирбар гаргаж, тэднээс оноо илүү авах, эсвэл оноог тэнцүүлэн, цаг сунгаж тоглох талаар зөвлөв. Бид эхэндээ эсрэг багийнханд ялагдаж явсан ч тэмцээний явцад онооны зөрүүг тэнцүүлсэн. Манайхан нэг л оноогоор ялагдсан. Гэхдээ торгуулийн шидэлтээр. Тэд ч гэсэн биднийг хожихын тулд тааварлашгүй тактик боловсруулснаа тоглолтоороо харуулсан. Хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ тэднээс суралцах зүйл их байсан шүү.
-Төвийн тоглогч үзэгчдийн анхаарлыг татдаг. Энэ байрлалд тоглох танд ямар санагддаг вэ?
-Төвийн тоглогчоос тухайн багийн тоглолтын хувь заяа хамаардаг тал бий. Сагсан бөмбөгийн тэмцээнд 1.8 метрөндөр тамирчидтай багууд хүчтэй өрсөлддөг. Биерхүү тамирчидтай багтай тоглох амаргүй. Манайхан хэсэгтээ эхний тоглолтоо Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багтай өрнүүлж, таван онооны зөрүүтэй ялсан бол дараа нь нь Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийнхантай тоглож, таван онооны зөрүүгээр хожигдсон. Оноогоор илүү багийг барьж, түрүүлэхийн тулд тоглогч бүрийн үүрэг, хариуцлагаас гадна ухаан, тооцоолол, тактик, нэгнээ мэдэрч тоглох чухал байдаг. Энэ удаа 52 дугаар сургуулийнхан тэргүүн байрт шалгарч, 33 дугаар сургуулийнхан мөнгө, Налайх дүүргээс оролцсон баг хүрэл медаль хүртлээ.
-Багийнхаа тамирчдад түшиг болдог хүн бол дасгалжуулагч. Багшийнхнь зөвлөдөг гол зүйл юу бол?
-Багш бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулахдаа ч хэрхэн тоглож, амжилт гаргахыг зөвлөдөг. Тэмцээний өмнөх өдөр “Сэтгэлээ тайван байлга. Эрт амарч, нойр сайн ав. Ус бага уу, хэт цадталаа идэж болохгүй” гэх зэргээр хэлнэ. Тухайн багийн тоглолтоос бэлтгэл хэр базаасан нь харагддаг болохоор бид их хичээнэ. Тамирчин хүний олны дунд биеэ авч явах соёл, нөхөдтэйгөө харилцаж буй хандлага, багийнхантайгаа нэг зорилго, тэмүүлэлтэй байхаас амжилт хамаардаг гэж боддог. Манайхан эе, эвийг эрхэмлэдэг. Би “Хөгжил80” багт хөл тавиад хоёр жил болж байна. Ирсэн цагаасаа тэмцээнд цөөнгүй оролцлоо. Үүнээс өнгөрсөн хоёрдугаар сард болсон Сонгинохайрхан дүүргийн өсвөрүеийнхнийаварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохдоодунднасныхныангилалдтэргүүлж, багаараа алтан медаль, аваргын цом гардсан.
-Нэр хүндтэй клубт тоглохыг хүүхэд бүр мөрөөддөг шүү дээ. “Tanan wildcats basketball” клубийнхэнтэй нэгдсэн тухайгаа сонирхуулаач.
-Намайг тус клубийнхэн багтаа тоглуулахаар анх дуудахад сэтгэл догдолж баярласан. Лиг, УАШТ-д оролцох нь сургуулиа төлөөлж тоглодогтэмцээнээс үүрэг хариуцлагын хувьд өндөр, өрсөлдөөн ихтэй болдгийг тэр үед мэдэрсэн. Тухайнөдрөөс хойш тамирчин хүн ямар байх ёстойг маш сайн ойлгож билээ.
-Томоохон тоглолт эхлэхийн өмнө тамирчдын сэтгэл зүй тогтворгүй болж, сандарч байгаа ньанзаарагддаг. Та ч бас догдолдог уу?
-Сүүлийн үед ингэхгүйг өөртөө сануулж, сэтгэл зүйгээ аль болох тайван байлгахыг хичээдэг болсон. Би шартай. Зургаадугаар ангид байхдаа сургуулийнхаа зохион байгуулсан тэмцээнд хожигдоод, шарандаа уйлж билээ. Түүнээс хойш миний хичээллэх спорт бол сагсан бөмбөг юм байна гэж бодсон. Ялагдах нь муу зүйл биш шүү дээ, ялахын эхлэл. Өөрийгөө хурцалж, хөгжүүлэхийн тулд өрсөлдөгчөөсөө илүү хөдөлмөрлөхийг ухааруулдаг. Өсвөр үеийнхний лигийн тэмцээнд саяхан ялагдчихаад шар хөдөлж, бас л уйлсан. Хожно доо гэж бодож байсан багт ялагдахаар сэтгэл гонсойно. Онооны хол зөрүүгүй хожигдохоор нэг хэсэгтээ л мартагддаггүй. Тийм үед алдаагаа өөрөөсөө хайж, дараагийн тэмцээнд заавал хожно гэх бодол илүү төрдөг.
-Багийнхан таньсүүлийн үед тоглолтынхоо юунд анхаарал хандуулж байна вэ?
-Бид хамгаалалтаасайжруулахаданхаарал хандуулж байгаа. Багш сургуулийнхаа шигшээ багийн дасгалжуулагчаар нэг хэсэг ажилласан. Дөрвөн жилийн өмнө “Tanan wildcats basketball“ клубийг байгуулж, биднийг зургаадугаар ангийн сурагч байхаас бэлтгэл хийлгэн, өсвөр үеийнхний тэмцээнд сойдог болсон юм. Бидэнтэй ойр байж, нээлттэй ярилцдаг. Мэддэг, чаддаг зүйлээ харамгүй хуваалцдаг зангаар нь бахархах дуртай.
-Хүүгээ сагсан бөмбөгөөр хичээллэхэд аав, ээж тань хэр хүлээж авав?
-Манайхан дуртай хүлээж авсан. Тэр цагаас өнөөг хүртэл тууштай дэмжиж байна. Намайг хожсон ч, ялагдсан ч сэтгэлийн дэм өгч, урам хайрладаг. Би гурван хүүтэй айлын дундах нь. Нэг охин дүүтэй. Ах минь сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. Дүү минь спортод дуртай. Тэр дундаа сагсан бөмбөгт илүү сонирхолтой. Манай багийг тэмцээнд оролцоход аав, ээжийг дагаж ирээд үздэг юм.
-Дотоодынхоо болон NBA-д тоглодог мэргэжлийн тамирчдын хэрхэн тоглодог арга барил, техникийг ньсонирхож хардаг биз дээ?
-NBA-гийн (Үндэсний сагсан бөмбөгийн холбооны) тоглолтуудыг алгасахгүй үзнэ. Миний хувьд төвийн тоглогчийн байрлалд тоглодог тулNBA-гийн шилдгүүдээс 34 дугаартай Демаркус Казинсын ур чадвараар бахархдаг. Тэрбээр Монголд урилгаар ирж, сагсан бөмбөгийн дээд лигт “Сэлэнгэ бодонс” багийнхантай тоглож байгаа. АНУ-ын Алабама мужийн Мобил хотод 1990 оны наймдугаар сарын 13-нд төрсөн түүний амжилтыг сонирхож судлахад “Сакраменто кингс” багийн 2010 оны драфтын тав дахь сонголтоор сонгогдсон. “Кингс”-тэй хийсэн анхны улиралдаа NBA- гийн Бүх рүүки тоглогчдын I багт сонгогдож, 2015-2018 он хүртэл бүх одоор шалгарсан. Мөн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаар 2014 онд ДАШТ-д түрүүлж, 2016 онд Риогийн олимпоос алтан медаль хүртсэн юм билээ. Хамгийн сүүлд Тайванийн “Taiwan beer leopards” багт тоглож, лигийн аварга болсон байв. Хэдийгээр төвийн байрлалд тоглодог ч довтлогчийн байрлалд илүү зохицсон гэмээр харагддаг. Тэсрэлттэй хурдтай, довтолгоонд холбогчидтойгоо хослон тоглохдоо маш сайн. Самбарт идэвхтэй тоглодог байсан түүний идэвх NBA-д тоглох болсноор өөрчлөгдөж, оноо авахүзүүлэлт нь харьцангуй өссөн гэдэг.
Монголын тамирчдаас “Хасын хүлгүүд” багийн тоглогч А.Азбаяр бусдаасаа илүү ухаалаг тоглолттой. Сагсан бөмбөгийн “3x3” төрлөөр Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга болсон тэрбээр 2023 онд “Хасын хүлгүүд” багтай зургаан жилийн гэрээ хийсэн. Тэр жилдээ Үндэсний дээд лигийн “Шилдэг шинэ тоглогч”- оор шалгарч, 2024-2025 оны улирлын “Үнэ цэнтэй тоглогч”, “Шилдэг хамгаалан тоглогч” шагналын эзнээр тодорсон юм. “Хасын хүлгүүд” багийнхан “Сэлэнгэ бодонс”-ынхонтой дээд лигт гал гарсан тоглолт өрнүүлж, цувралын оноогоороо тэргүүллээ.
-Спортын талбарт хүн бүр тамирчин болохыг хүсдэг ч сэтгэл зүтгэл гаргаж, бүхнийг тэвчээр хатуужлаар даван туулсан ньүлддэг юм билээ.
-Тийм шүү. Дуртай зүйлдээ тэмүүлж амьдрах сайхан. Миний хувьд сагсан бөмбөгөөр тууштай хичээллэнэ. Хожим хөгширсөн ч энэ спортоос холдохгүй байх. Би ирээдүйд эмч мэргэжилтэй болохыг хүсдэг. Анагаах ухааны салбар хүмүүст амьдрал, эрүүл явах аз жаргал бэлэглэдэг болохоор сонирхолтой санагддаг юм. Бэлтгэл хийхгүй долоо хоновол өөрийн эрхгүй үгүйлнэ. Шинэ жил, сар шинийн баяраар олон хоног амарсан үед “Зааланд бөмбөгөө залаад гүйх сэн” гэж боддог шүү.
-Тамирчны амьдралаар замнах амаргүй л гэдэг. Та ч гэсэн зах зухаас ньмэдэрч эхэлсэн байлгүй.
-Сагсан бөмбөгтэй нөхөрлөснөөс хойш хаана ч очсон биеэ зөв авч явах, зөв хүмүүжилтэй, эерэг хандлагатай, хүмүүсийг хүндэлж харилцах, үзэгчдийн хайр, хүндлэл, гэр бүл, ойр дотно нөхөрлөдөг найзуудынхаа итгэлийг даах, шүүмжлэл, магтаал сонсож сурах гээд тамирчин хүний баримтлах ёс зүй, соёлоос суралцаж байна. Би өмнө нь их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа. Спортын орчин намайг олон талаар хөгжүүлж, өөрчилж байгаад талархдаг. Манай багийн ахлагч Х.Ган-Эрдэнэ зөв ёс суртахуунтай. Тухайн баг тэмцээнд амжилт гаргах, эсэх нь ахлагчаас шалтгаалдаг тал бий. Тамирчдаа эв нэгдэлтэй, нэг зорилготой, өөдрөг бодолтой, эерэг уур амьсгалтай байлгах нь багийн ахлагчийн хэрхэн удирдаж буй арга барилаас хамаарна. Тиймдээ ч тоглогчдоосоо илүү үүрэг хариуцлага үүрч, тэмцээнд оролцдог гэж боддог. Бид дасгалжуулагч багш, багийнхаа ахлагчаас заримдаа хатуухан үгсонсдог. Хааяа уур хүрнэ, хаяад явчихмаар ч санагдана. Багийн спортод эв нэгдэл хамгийн чухал. Тоглогч бүр өөрийн алдаа дутагдлаа засаж, хариуцлагаа ухамсарладаг байж урагшилна.
-Айлын гурван хүүгийн хэн ньаав, ээждээ тусалж, гэрийнхээ ажлыг амжуулж байна вэ?
-Намайг бэлтгэл сургуулилалттай үед манайхан гэрийн ажлаас чөлөөлнө. Ах, дүү хоёр л хамаг ажлыг амжуулдаг. Багийнхантайгаа тэмцээнд түрүүлэхэд дүү баярлаж, “Та сайн тоглосон шүү. Дараагийн тэмцээнхэзээ болох вэ. Амжилт хүсье” гээд урам өгнө. Тааруухан тогловол “Танайхан муу тоглолоо. Та оноо хийхгүй яасан юм бэ” гээд шүүмжилнэ. Тамирчин хүнд үнэнийг нь шударга хэлдэг шүүмжлэгч бол гэр бүл нь байдаг. Гэрийнхнээсээ шүүмжлэл сонсоод өөртөө дүгнэлт хийнэ. Хичээлтэй үед сургуулийн захирал, багш нар хичээлээс чөлөөлж, тоглолтод оролцуулдаг. Ангийн багш, хамт олон минь намайг ойлгож, сайн дэмждэг юм. Тэмцээн өндөрлөсний маргааш нэг сайхан нойр авч амраад л бэлтгэлээ үргэлжлүүлдэг.
-Сагсан бөмбөгийн тэмцээнд орон нутгийн баг сүүлийн үед хүчтэй өрсөлддөг болсон байна.
-Аймгуудадсагсан бөмбөг эрчимтэй хөгжиж байгааг өсвөр үеийнхний УАШТ, лигт оролцохдоо ажигласан. Хотын клубүүдийн багаас тоглох арга барил нь арай өөр. Миний хувьд лигийн тэмцээнээс тэдний давуу тал, сул талыг нь ч олж харлаа. Орон нутгийн багийн холбогч нь хурдтай, хөнгөн, мэдрэмжтэй, сэргэлэн зангаараа тэмцээнд голлох үүрэг гүйцэтгэж байна. Өндөр, биерхүү биш ч гэлээ техникээрээ бусад зүйлээ нөхөн, тэнцүүлж тоглох нь анзаарагдсан.
-Та 15 дугаартай тоглож харагдсан. Бэлгэдэж сонгов уу?
-Монголын сагсан бөмбөгийн дээд лигт өрсөлддөгбагуудын төвийн тоглогч 15 дугаартай тоглодог болохоор бэлгэшээж сонгосон. Тухайлбал, “Сэлэнгэ бодонс” багт тоглож буй Демаркус Казинс, “Хасын хүлгүүд” багийн тоглогч, Гавьяат тамирчин Б.Билгүүн нар иймдугаартай тоглож байгаа. Миний хувьд энэ дугаараа нэг хэсэгтээ л солихгүй.