Нийслэлийн ЗДТГ-аас “UB food” фестивалийг энэ сарын 8-14-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах нь. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл фестивалиар өнөө жил Бүгд найрамдах Узбекистан Улсын хоолны амт, соёлыг танилцуулах юм байна. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм. Энэ удаагийн “UB food” фестивалиар монгол, узбекистан хоолыг онцлох ч бусад орны хоолны соёл, амт, чанар, стандартыг хоол үйлчилгээний салбарт нэвтрүүлж, иргэдэд танилцуулах, жуулчдын анхаарлыг татах олон сонирхолтой үзүүлбэр бэлтгэсэн гэнэ. Тухайлбал, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса зэргийг тус улсын мастер тогооч өөрийн жорын дагуу бэлтгэж, иргэд, жуулч¬дад амтлуулах аж. Мөн энэ үеэр бараа, бүтээгдэ¬хүүний худалдаа, амьд хөгжмийн тоглолт болон төрөл бүрийн хоолны тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.Сүрэн