БНСУ-ын “Гимхэ” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар луу үйлдэх нислэгийн тоог нэмж байгаагаа мэдэгдлээ. Тус улсын зуны нислэгийн шинэчилсэн төлөвлөгөөний дагуу уг нислэгийн хуваарийг энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлэх юм байна. Харин Монгол Улс зуны улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт агаарын 17 тээвэрлэгчийн 10 116 нислэг төлөвлөөд буй. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 100.9 хувиар, 2024 оныхтой харьцуулахад 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж. 2025 оны зуны улиралд шинээр Хо Ши Мин, Ордос болон Муан чиглэлүүдийн нислэг нэмэгдэх нь. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК зургаан чиглэлд 764 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Л.Ням