Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Нарангэрэл багш, түүний үе үеийн төгсөгчдийн хамтарсан 3 дахь удаагийн “Нэг урлан” үзэсгэлэнг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 14-ний хооронд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж байна.
“Нэг урлан” хамтарсан үзэсгэлэнгээр уран бүтээлчид маань үндэсний үнэт зүйл болсон соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн, дахин давтагдашгүй, гайхам сайхан бүтээлүүдийг Та бүхэндээ хүргэхээр зорьсон байна.
Макро гэрэл зургийн үзэсгэлэнг гэрэл зурагчин Л.Жаргал, Н.Батхүрэл, судлаач Ц.Өлзий гэрэл зураг сонирхохч Д.Лхагвасүрэн нар хамтран Блюмон төвийн нэг давхарын галлерейд "Нуугдмал ертөнц" үзэсгэлэнгээ дэлгэв.
Энэхүү үзэсгэлэнд эрвээхэй, шавьжийг дурангаар авсан маш сонирхолтой гэрэл зургууд дэлгэгдсэн байгаа. Тухайлбал: Бар цох, говийн арваалж, хилэнц, хүн хорхой, хавч гээд олон зүйлийн шавьжийг макролинзээр хэд дахин томруулж гэрэл зургаар буулгасан байгаа учир хүүхэд багачууд, залуусын танин мэдэхүйн мэдлэгийг тэлнэ.
Инээдмийн баярт зориулсан Монголын шог зураачдын нэгдсэн үзэсгэлэн Урлан бүтээх төвд дэлгэгдлээ. Монголын шог зураачдын үзэсгэлэн үзэгч олонтой, хүний хөл тасрахгүй байгаа аж. Ардын зураач Ц.Байды тэргүүтэй зураачид энд хүүхдүүдтэй ярилцаж, зургаа тайлбарлаж байгаа аж.