Гэрийн тэжээвэр амьтнаа нэгдсэн системд бүртгүүлэх ёстой
Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон билээ. Тэжээвэр амьтны эзний эрх, үүргийг уг хуульд нарийвчлан тусгасан. Мөн амьтан тэжээхээр бэлдэж байгаа бол ямар шаардлагуудыг биелүүлэх ёстойг ч тодорхой заажээ. Тухайлбал, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Мөн нохой, муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх зэргийг хуульчилсан юм. Сургалтаар асран хамгаалагчийн эрх, үүрэг болон нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгааны талаар зөвлөмж өгөх аж
2024-05-10
“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан багш бэлтгэх нь
“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан математик, физик, химийн багш бэлтгэх хөтөлбөртэй болно. Тэд ирэх хичээлийн жилээс эдгээр мэргэжлийн хөтөлбөрөө эхлүүлэх аж. Үүний хүрээнд сумын сургууль төгсөөд ирсэн элсэгчдэд дөрвөн жилийн буцалтгүй тэтгэлэг олгох гэнэ. Уг тэтгэлгээр нь суралцаж төгссөн бол төрөлх сумынхаа сургуульд таван жил багшлах ёстой юм байна. Үүнээс гадна суралцагчдад зориулсан олон тэтгэлгийг бэлтгэж буй аж. Тус сургууль нь архитектур, программ хангамж, барилгын инженер зэрэг есөн хөтөлбөрөөр ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх нь.
2024-05-10
Хөвсгөл, Төв аймагт гарсан ойн түймрийг унтраажээ
Улсын хэмжээнд он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 28 сумд 56 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт нийт 504 913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 бог мал өртсөн байна. Хамгийн сүүлд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант сумд гарсан түймрийг бүрэн унтраагаад буйг онцгой байдлын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баясгалант багийн нутагт энэ сарын 6-нд ойн түймэр гарчээ
2024-05-10
Хэнтийн талд хадсан дуу
“Нямбуугийн Нямдорж! Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог билээ. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Нямдорж маань тэр үеийн үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Эдгээр шүлгээс түүний маань “үнэр” тэр чигээрээ ханхалж байнам. Өөрөөр хэлбэл, том яруу найрагч бол томоороо л байдаг ажээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким түүний “Монгол” шүлгийн түүвэрт бичжээ.
2024-05-10
“УОК ташаа мэдээлэл тараасан”
Хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрсэн осол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон 207 дугаар байрны оршин суугчид өчигдөр мэдээлэл хийв. Тус байрны оршин суугчид “БХБЯ-наас манай байрны дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 1-нд гарна гэсэн. Гэтэл дүгнэлтийг бидэнд танилцуулалгүйгээр УОК өнгөрсөн сарын 4-нд хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлсэн.
2024-05-10
Инфляц 6.4 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 6.4, оны эцсийнхээс 3.3, өнгөрөгч сарынхаас 0.8 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 12.3, барааных 8.4, баруун бүсэд үйлчилгээнийх 7.2 хувир өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд хүнсний барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд 8.6, хүнсний бусынх 5.5, барааны бүлгийн үнэ 6.4, үйлчилгээнийх 6.6 хувиар өссөн байна.
2024-05-10
Ажлын байрны дүгнэлт аж ахуйн нэгжүүдэд “чөдөр” болж байна
“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд сонирхолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулж. Үүний нэг нь химийн бодис ашиглахад ажлын байрны дүгнэлт шаардлагатай гэж заасан нь юм. Гэтэл аль 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 20 дугаар тушаалаараа ажлын байрны дүгнэлтийг зөвшөөрөл хэлбэрээр олгохыг хориглочихсон. Угаасаа өгөхөө больсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл химийн бодис ашиглах зөвшөөрөл авах гэхээр өгөхөө больчихсон ажлын байрны дүгнэлт хэрэгтэй гээд хуульдаа оруулчихсан. Харин дүгнэлт олгох газар байхгүй. Ийм шалтгаанаар улсаараа тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар химийн бодис хэрэглэж байгаа гэсэн үг.
2024-05-09
Дунд, бага орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцаар хангана гэв
Үндэсний орон сууц жуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг хуулиар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, сан байгуулж, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах аж. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан өрхүүдийн орлого сарын 2.1 сая төгрөгөөс дээш байсныг салбарын сайд Ц.Даваасүрэн ярив. Тиймээс үүнээс бага орлоготой иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчныг дээрх хуулиар бүрдүүлэх юм байна.
2024-05-09
“Малчин кэмп”-ийн айлууд жуулчнаа хүлээж авахаар бэлдэж байна
Архангай аймаг “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Малчин кэмп” хөтөлбөр санаачилжээ. Үүнийг тус аймгийн ЗДТГ, “Эртний нүүдэлчдийн холбоо” аялал жуулчлалын холбоо хамтран хэрэгжүүлэх юм байна. Дээрх хоёр байгууллагынхан хөтөлбөрт оролцох 60 малчин өрхийг өнгөрсөн сард сонгон шалгаруулж, чадавхжуулах сургалтад хамруулсан аж.
2024-05-09
Говийн бүсийн ургамлуудыг бортогонд үржүүлж тарих нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллаж буй. Тэд өчигдөр Цогтцэций сумд байрлах “Тавантолгой” ХК-ийн мод тарьж, үржүүлэх ажлын явцтай танилцсан байна. Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин зургаа, аймагтаа 1.5, нийт 7.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн аж.
2024-05-09
УИХ-ын Тамгын газар Азийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг өчигдөр хүлээн авч уулзав. УИХ-ын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, 2021 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хэд хэдэн ажлыг хэрэгжүүлсэн байна
2024-05-09
Он гарснаас хойш 118 автомашин шатжээ
Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор автомашин шатсан дуудлага сүүлийн өдрүүдэд онцгой байдлын байгууллагад цөөнгүй ирэх болжээ. Уржигдар гэхэд ахуйн галын 18, ой, хээрийн түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг, Хачигтын гол гэх газар энэ сарын 7-ны 16.50 цагт суудлын автомашин шатаж, галд нэг иргэн өртөж нас баржээ
2024-05-09
“Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг зохион байгууллаа
Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулсан “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” өдөрлөг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Энэ нь олон нийтэд хүмүүнлэгийн үйлсийг таниулан сурталчлах зорилготой аж. Өдөрлөгийн хүрээнд 10 орчим асрыг төв талбайд барьжээ. Баруун талын эгнээнд үндэсний хувцас борлуулж, хүмүүнлэгийн үйлстнүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн болж байв. Мөн Улаан загалмай нийгэмлэгийн гишүүнээр бүртгэх асар ч бий. Гол тайзны баруун хажуу дахь асарт анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар заавар, зөвлөгөө өгч байлаа
2024-05-09
М.Маргад-Эрдэнийг агентлагийн даргаар томиллоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнийг томилсон байна. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн намар тус агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, тодорхой шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэсэн аж. Улмаар дээрх хүнийг томилуулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээснийг ийнхүү шийдвэрлэжээ. Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй нийт 4500 иргэн ажилладгаас 10 хувь нь л захиргааны алба хашдаг хэмээн ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ дурдсан
2024-05-09
“Улаанбаатар” медиа урлагийн наадмыг нээлээ
Ес дэх удаагийн “Улаанбаатар” медиа урлагийн наадмыг өчигдөр Уран зургийн галерейд нээлээ. Уг наадмыг “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор энэ сарын 19 хүртэл Уран зургийн болон “Улаан гэр” галерейд зохион байгуулна. Герман, Тайвань, Словени, Франц, Америк, Испани болон манай улсын 14 уран бүтээлч уг наадамд оролцож, дэлхий ертөнцтэй харилцахад дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг харуулах аж. “Улаан гэр” галерейд Словени улсын уран бүтээлч Анже Секелийн урлаг, технологийн хослолыг толилуулах юм байна. Бусад бүтээлийг Уран зургийн галерейгаас сонирхох боломжтой.
2024-05-08
“Найрамдал” амрагчдаа ирэх сарын 3-наас хүлээн авах нь
Олон улсын “Найрамдал” зуслангийнхан зуны ээлжийн амрагчдаа хүлээн авах хуваариа танилцууллаа. Нэгдүгээр ээлжийн амрагчид болох 6-10 насныхныг ирэх сарын 3-наас хүлээн авах аж. Төлбөр нь 344 500 төгрөг юм байна. 7-12, 10-15 насныхны долоо хоног амрах үнэ 476 500 төгрөг. 12-17, 15-18 насныхан “Найрамдал” зусланд 10 хоног амрахад 694 500 төгрөг төлөх гэнэ. Амрагчдыг энэ сарын 13-наас бүртгэх нь. Сонирхсон хүүхдүүд nairamdal.mn цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.
2024-05-08
“Зүүд зэрэглээн дунд аялах мэт мэдрэмж төрүүлнэ”
Соёлын яам, Монголын урчуудын эвлэлийнхэн хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar” арга хэмжээ дөрөв дэх жилдээ үргэлжилж буй билээ. Үүний хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “Үзэгдэл” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэгчдийн хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнг ирэх 15 хүртэл толилуулна
2024-05-08
Мод тариулах цагийн хуваарь гаргажээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагууд энэ хаврын Бүх нийтээр мод тарих арга хэмжээг Улаанбаатарт “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор дөрөвдүгээр сарын 11-31-нд зохион байгуулахаар төлөвлөснөө танилцуулсан.
2024-05-08
Ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрлийг цахимаар олгож эхлэв
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар өчигдрөөс эхлэн www.ewater.mn вэб цахим хуудсаар ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээн авч, зарим төрлийн дүгнэлт, тусгай зөвшөөрлийг олгох болсноо мэдээлэв. Тодруулбал, ус ашиглуулах болон хэрэглэх боломжит нөөцийн дүгнэлт гаргуулах, хаягдал усны, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ, зөвшөөрөл олгох хүсэлтийг дээрх хаягаар хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ
2024-05-08