Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Гадаадад суугаа 2459 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ ил хоёр дахь удаагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нөхцөлд л тэд улс төрийн сонголтоо хийх боломжтой болдог юм. Ингэхдээ зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын нэр сонгоно.
2024-05-29

ҮАГ-ын орон тоог 585 болгож нэмлээ

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь байнгын хорооны тогтоолын төсөл юм. Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав энэ талаар танилцуулсан.
2024-05-29

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн болон зүүн, говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр, нөгөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Түүнчлэн ирэх сарын 1-нд төвийн, 2-нд баруун аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар орох нь.
2024-05-29

Н.Дүгэрсүрэн: Үйлдвэрлэлийн орлогоос гаалийн татварыг төлүүлэх нь зүйтэй

УИХ-ын нэр бүхий гишүүд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөлд хоёр зүйлийн өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалтад өөрчлөлт оруулан, үйлдвэрлэл технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж, үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөхөөр тусгасан гэнэ.
2024-05-28

Архангайн Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа

Мөн тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийнхөн молекул биологийн лабораторио өчигдөр нээжээ. Ийм лабораторитой болсноор гоц халдварт өвчнийг цаг алдалгүй шуурхай илрүүлж, яаралтай урьдчилан сэргийлэх, өргөн хүрээнд тархаахгүй байх зэрэг шат шатны арга хэмжээг авахад чухал ач холбогдолтой гэнэ. Өмнө нь Улаанбаатар хот руу шинжилгээнийхээ сорьцыг явуулдаг байсан. Харин өдгөө сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аймагтаа шинжлэх боломж бүрдсэн аж.
2024-05-28

Ц.ЦЭРЭНДОРЖ: “Монголын нууц товчоон” бол олборлоод ч дундрахгүй эрдэнэсийн уурхай

Энэхүү бүтээл урьд өмнө нь байгаагүй олон тайлбартай, уншигчдад ойлгомжтой, энгийн, хүртээмжтэйгээрээ онцлогтой юм. Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, дэд профессор Ц.Цэрэндоржтой ярилцлаа. Тэрбээр дээрх бүтээлийн түүхийн судалгааны багийг ахалснаас гадна редакторын үүргийг давхар гүйцэтгэжээ.
2024-05-28

Адал явдал, дурсамж дүүрэн амралт бүтээх боломжтой

Сурагчдын амралт ирэх сараас эхэлнэ. Хүүхдүүд гурван сарын амралтаа хэрхэн өнгөрөөж болох вэ. Энэ үеийг үр бүтээлтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжууд байна уу гэх мэт асуулт олон хүүхдэд бий байх. Үүнтэй холбоотойгоор сурагчдын амралтад зориулан зохион байгуулахаар бэлтгэж буй үйл ажиллагаануудын талаар мэдээлэл хүргэе. Бас амралтаа үр дүнтэй, хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлж болох зарим санааг танилцуулъя. 
2024-05-28

Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Их хуралдай” цогцолборыг “Чингис хаан” музейн харьяанд байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Уг цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газрын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлог юм.
2024-05-28

Хотын дэд бүтцийг сайжруулах шийдэл боловсруулах нь

Улаанбаатар хот дахь дэд бүтцийн хүртээмжгүй байдлыг залуус, иргэдийн оролцоотойгоор шийдэж чадах уу. Ийм асуултад хариулт өгч, шийдэл олох зорилготой “Тэсвэртэй хот” хакатон ирэх сарын эхээр болно. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд JCI байгууллага болон Азийн сангийнхан хамтран уг хакатоныг зохион байгуулах аж
2024-05-27

“Эхийн алдар” I, II одонг 11 294 ээжид олголоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” I, II одон гардууллаа. Энэ сарын 20-ноос Хан-Уул дүүргийн эхчүүдэд одон гардуулж эхэлсэн бол өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрханд харьяалалтай ээж үүд “Эхийн алдар” одонгоо зүүснээр уг ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм. Энэ жил улсын хэмжээнд 11 294 ээжид одон гардуулсан юм байна. Уг одонг хүртсэн ээжүүдийн тоо өнгөрсөн оныхоос 526-гаар нэмэгдсэн бөгөөд тэдний олонх нь 34-38 настай аж. “Эхийн алдар” одонтой ээжүүд жилд 100 000 -200 000 төгрөгийн урамшуулал авдаг. 
2024-05-27

“Сэтгэл шингэсэн өнгө” хүндэтгэлийн үзэсгэлэн нээнэ

Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Л.Гүрсэдийн 80 насны ойд зориулсан “Сэтгэл шингэсэн өнгө” хүндэтгэлийн үзэсгэлэнг маргааш нээнэ. Уг үзэсгэлэнг Уран зургийн галерейд зургаан хоногийн хугацаанд дэлгэж, олон нийтэд толилуулах аж. Түүний “Эхийн хөрөг” бүтээлийг Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалдаг юм байна. Уг бүтээлээс гадна хувийн архив дахь уран зургуудыг нь энэхүү үзэсгэлэнгээр толилуулах гэнэ. Тэрбээр бүтээлдээ монголчуудын ахуй амьдрал, нийгмийн бугшсан асуудлыг түлхүү тусгадаг уран бүтээлч юм. Мөн шог болон хөрөг зураг олныг туурвижээ.
2024-05-27

 Үерийн эрсдэлтэй бүсэд 614 айл байна

Зөвхөн Баянзүрх дүүрэг бус, өнгөрсөн жил үерт автсан бусад газарт ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй гэнэ. Түүнчлэн үерийн эрсдэл, хариу арга хэмжээ авах хүчин чадлын үнэлгээг НОК-оос хийжээ. Эрсдэлийн хувьд дээр дурдсан гурван хороонд нөхцөл байдал хамгийн хүнд аж. Мөн үерийн үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал дутмаг гэсэн дүн гарсан. Тухайлбал, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал 68.5 хувьтай байгааг тогтоожээ. Тиймээс хүн хүчээ сургах, мэргэшүүлэх, техник хэрэгслээ сайжруулах шаардлага тулгарсан юм байна.
2024-05-27

Сэлэнгийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын даргын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга байсан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг хянасан юм. Улмаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хянаж, гэм буруутай, эсэхийг нь тогтоохоор болж байна.
2024-05-27

Эрчим хүчний салбарт нүүрлэсэн далд хямрал

Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор манай улс шинэ эх үүсвэр байгуулж, системийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч байна. Эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд шинэ эх үүсвэрүүдийг төрөлжүүлэн байгуулах, цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй.
2024-05-27

Э.Эрхэс хоёр төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэв

Монголын усанд сэлэлтийн холбооны тамирчдын нэг ОУХМ Э.Эрхэс АНУ-ын Норт Каролина хотод болсон, ДАШТ-ий эрх олгох болон “Үндэсний олимпын багийн сорил” нээлттэй тэмцээнд оролцов. Тэрбээр 100 метрийн араар даллах сэлэлтийн зайг 58 секунд 41 дольд туулж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Үүний дараа тэрбээр “Speedo sectionals-Indianap¬olis”-д үргэлжлүүлэн оролцож, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 26 секунд 39 доль, 200 метрийнхэд хоёр минут есөн секунд зургаан долийн амжилтаар улсын дээд үзүүлэлтийг тус тус эвдсэн байна.
2024-05-24

Д.Чулуунбаяр, Д.Эрдэнэтуяа нар тэргүүн байр эзэлжээ

Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит үндэсний сурын нээлтийн харваа “Чингисийн хүрээ” жуулчны баазад болов. Үүнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 75 багийн 1500 харваач цэц сорилоо. Улсын дархан, даяар дуурсах, даян, улсын мэргэн цолтнууд гарамгай, гоц, онч, тод харваачидтай хоёр өдөр ана мана өрсөлдсөн. Дээрх тэмцээнд эрэгтэйчүүдээс Баян- Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Соёмбо” багийн харваач, улсын гоц харваач Б.Энхтүвшин, улсын гарамгай харваач Х.Цогбаяр, Дундговь аймгийн Луусын харьяат, аймгийн мэргэн Б.Отгонхүү, Ховдын Дуут сумын харьяат, аймгийн мэргэн Г.Ганзориг нар 35 оноогоор тэнцсэн тул 76 метрийн зайнаас товх харвалаа. Тэднээс Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн мэргэн, “Ёл мэргэн” холбооны харваач Д.Чулуунбаяр 37 оноогоор тэргүүлсэн юм. Тэгвэл Б.Энхтүвшин II, Г.Ганзориг III байр эзлэв
2024-05-24

Парисын олимпын галт бамбар аялсаар байна

“Парис-2024” зуны олимпын бамбар нь өлгий нутаг Эллада орноор буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор Газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүлэв. Орчин үеийн анхдугаар олимпын наадам сэргэн өрнөсөн 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэхэд 1000 гаруй усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50 000 хүн хуран цугласан байв. Ариун бамбарын буухиаг “Лондон-2012” олимпын усанд сэлэлтийн аварга Флоран Манаду эхлүүлсэн бол нэрт хөл бөмбөгч Базиль Боли, Дидье Дрогба, “Марсель” клубийн үнэнч фэн, 83 настай Коллетт Катальдо нар үргэлжлүүллээ
2024-05-24

Архангай, Ховд аймгийнхан “Алтан цом”-ын төлөө өрсөлдөх нь

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээд Архангай аймгийнхан Өвөрхангайн бөхчүүдийг 15:10-аар яллаа. Ингэснээр Архангайнхан “Алтан цом”-ын төлөө барилдах эрх өвөртлөв. Тэднээс улсын харцага Б.Зоригтбаатар, С.Сүхбат нар тус бүр дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ гурав, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр давсан. Цэргийн заан Ө.Батсуурь III тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва хоёр давснаар тус баг нийт 15 даваа авав. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ. 
2024-05-24

С.Жамбалжамц АНУ, Б.Тэгшбаяр Италид үйлдвэрлэсэн дугуйгаар уралдана

Монголын дугуйн спортын шигшээ багийнхнаас ОУХМ С.Жамбалжамц өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон “Ханжоу-2022” Азийн наадамд хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” олимпын бөөн гараат уралдаанд оролцох эрх авсан билээ. Тэрбээр Узбекистан улсад энэ сарын 27-нд эхлэх “Тоur of Bostonlig” олон өдрийн тэмцээнд дугуйн тойрог замын (трак) залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаярын хамт оролцоно.
2024-05-24

Дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 1000 бургас тарив

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг үйлдвэр нь шинэ өв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэглээнд нийлүүлэх горимоор ажиллах юм
2024-05-24