Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Үндэсний өв соёлоо “гайхуулсан” даншиг наадам

“Даншиг наадам-Хүрээ цам-2024” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эл наадамд гадаадын жуулчид төдийгүй манай иргэд ч өргөнөөр оролцсон юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын шашин соёлын хамгийн том наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2015 оноос жил бүр зохион байгуулж буй бөгөөд жуулчдыг татах, тэдэнд зориулсан арга хэмжээний тоог нэмэх зорилготой. Өдгөө энэ зорилгодоо хүрчээ. Энэ удаагийн даншиг наадам баялаг хөтөлбөртэй” гэсэн юм. Эл наадмын үйл ажиллагааг сурвалжиллаа.
2024-08-05

Хилийн чанад дахь монголчууд тав дахь удаагаа чуулав

Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын чуулга уулзалтыг өнгөрсөн баасан гарагт нийслэлд зохион байгуулав. Тав дахь удаагийн арга хэмжээг өнөө жил “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн 10 жилийн ойд зориулж, урьдынхаас өргөн хүрээнд зохион байгуулснаараа онцлог. 
2024-08-05

Үерт автсан 171 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Нийслэлийн хэд хэдэн байршилд айлууд үерт автаж, тухайн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд өнгөрсөн баасан гарагт Түргэний гол хүчтэй үерлэж, далан сэтэрснээс айл усанд автсан тул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авсан байна. Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дахь Сонгинын хэсгийн дөрвөн айл үерт автсан аж. Мөн тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг 117 айл үерт өртсөн гэнэ. Түүнчлэн 14 дүгээр хорооны 50 гаруй айл усанд автсан гэх дуудлагаар онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллажээ. Нийслэлийн 26, 59 дүгээр сургуульд түр байр гаргаж, иргэдэд туслаж үзүүлж байгааг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв. Өдгөө сэтэрсэн даланг сэргээн засварлахаар ажиллаж буй юм байна.
2024-08-05

Улаан бурхнаар хоёр иргэн өвчилж, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д өнгөрсөн сарын 30-нд улаан бурхны сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг болон ойрын хавьтлын 52 хүнийг тусгаарласан талаар бид мэдээлсэн. Монгол Улсад уг өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК өчигдөр хуралдлаа. Өнөөдрийн байдлаар улаан бурхнаар хоёр хүн өвчилсөн нь тогтоогджээ. Мөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар дэлхийн 178 улсад 210 мянга орчим тохиолдол батлагджээ. Азербайжан, Киргиз, Казахстан зэрэг улсад халдварын тохиолдол өндөр байгаа аж. Өвчилсөн иргэн Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн юм. 
2024-08-05

Их хэмжээний хөрсний ус шавхсан гэх “Риверстөүн пропертийз” ХХК-тай холбоотой шүүх хурал өнөөдөр болно

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Риверстөүн пропертийз” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгаа талаар Усны газраас мэдээлсэн билээ. Тус компанийнхан 2022 оноос хойш багадаа 5.7 сая шоо метр усыг хууль бусаар шавхаж, холбогдох байгууллагуудаас удаа дараа хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй үл тоож ирснийг ч мэргэжилтнүүд мэдээлсэн бөгөөд зөрчил дутагдлаа арилгахын оронд Засгийн газрыг шүүхэд өгөөд буйг өнгөрсөн хавар олон нийтэд зарласан юм
2024-08-05

Элгээрээ хэвтсэн салбарыг Т.Мөнхсайхан өндийлгөж чадах уу

Т.Мөнхсайхан гурван жил долоон сарын дараа Эрүүл мэндийн сайдаар эргэн ирлээ. Эрүүл мэндийн салбар бахь байдгаараа, яг урьдынхаараа түүнийг угтаж байна. Зарим талаар асуудлууд нь бүр ч ужгирч, илүү хүндрээд буй. Сайд нар нь нүүдлийн шувуу шиг ажилладаг, байсхийгээд л солигддог, тогтвортой бодлого хэрэгжүүлдэггүй, ирсэн хүн нь “самарчхаад” буцдагтай эрүүл мэндийн салбарын өнөөгийн хямрал холбоотой ч байж мэдэх юм. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш эл салбарыг удирдахаар ирсэн 10 дахь сайд нь Т.Мөнхсайхан. Нэг жилийн “настай” сайдын суудалд тэрбээр өнгөрсөн 10 жилийн дотор хоёр дахь удаагаа сууж буй анхны хүн нь.
2024-08-05

Браво, Леон

Л.Маршан долоодугаар сарын 31-ний лхагва гаргийн 20.42 цагт “Paris la defense arena” усан бассейны усан замын хананд гараа хүргэснээр энэ өдрийн хоёр дахь, дөрөв хоногт гурав дахь алтан медалиа хүртэх болзол хангалаа. Тэрбээр алтан медаль бүрээ олимпын дээд амжилт тогтоож хүртсэнийг нэмж дурдах нь зүйтэй болов уу. 
2024-08-02

Олимпын наадмын тав дахь өдрийн“одод”

МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ БНХАУ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Усанд сэлэлтийн хамгийн сонирхолтой төрөл болох 100 метрийн чөлөөт сэлэлтэд дэлхийн дээд амжилт тогтоосон (46.80 секунд) 19 настай Пань Жаньлэгийн гайхалтай ялалтын ачаар БНХАУ медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд олимпын эхний өдрөөс хойш медалийн тоогоор тэргүүлсэн Японы баг тамирчдын өмнө бичигдэх болов
2024-08-02

Агуу Марта болчимгүй үйлдэл гаргалаа

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Испани, Япон, Нигерийн багтай нэг хэсэгт багтсан бразил бүсгүйчүүд хасагдах шатанд шалгарах боломжгүйд хүрээд байв. Ялангуяа хэсгийн сүүлийн тоглолтдоо Испанийн багт 2:0-ээр ялагдсанаар тун хүнд байдалд орсон. Гэвч тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр багийн нэг болсноор хасагдах шатанд “азаар” шалгарсан юм.
2024-08-02

Веган хоолоор үйлчилдэг амралтын газар нээжээ

Веган буюу цагаан хоолтнуудад зориулсан үйлчилгээтэй “Mongolian vegan” амралтын газар нээжээ. Уг амралтын газар нь хотын төвөөс 24 км-ийн зайд, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, БогдхануулынТүргэнийамандбайрладаг. Амралтын байр болон дөрвөн ортой гэр тэнд бий. Хоногийн 250 мянган төгрөгөөр амрах боломжтой аж. 
2024-08-02

“Эхийн сүүгээр хооллох нь нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйл болдог”

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног өчигдрөөс эхэллээ. Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос санаачилсны дагуу жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг ийн тэмдэглэдэг билээ. Энэ жил “Ялгааг арилгая, бүх эхчүүдийг хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан доор тэмдэглэх гэнэ. “Хүүхдээ сүүгээр хооллох нь нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйл болдог” гэж НЭМҮТ-ээс онцоллоо. 
2024-08-02

Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдыг бүртгэж байна

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэлсэн талаар Монголын хуульчдын холбооноос өчигдөр мэдээлэв. Шалгалт эхлэх өдрийг 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах хуультай. Мэргэжлийн шалгалтыг ирэх аравдугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Харин бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж, ирэх есдүгээр сарын 15-ны 00.00 цагт хаах гэнэ. Бүртгэлийг burtgel.mglbar.mn цахимхуудсаар явуулах аж. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2015 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд ес дэх удаагаа болох гэж байгаа нь энэ
2024-08-02

Гурван төрлийн банкны картаар нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой

Автобусны “Umoney” картаа цэнэглүүлэх газар олдоггүй, ийм үйлчилгээ үзүүлж буй ТҮЦ-ийн худалдагч“Төлбөрөө бэлэн мөнгөөр төл”, “Банкны картаар төлбөрөө төлөх бол шимтгэлд нь 200 төгрөг нэмж авна” гэх зэрэг асуудал олон гардаг. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас банкны картаар төлбөрөө төлөх боломж бүрдүүлсэн юм байна. 
2024-08-02

Усны ослын 91 дуудлага бүртгэгдэж, 81 хүн нас баржээ

Ойрын өдрүүдэд бороо хур элбэг, томоохон гол, мөрөн үерлэж буй ч иргэд усанд орж эндэх явдал буурахгүй байна. Энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар усны ослын 91 тохиолдол бүртгэгдэж, 81 хүн нас баржээ. Тэдний 14 нь хүүхэд байсан гэх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн юм. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-нд Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт байрлах “Монгол шилтгээн”-ий урд Туул голд сэлэхээр орсон 36 настай эрэгтэй живж, амиа алджээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орсон байна
2024-08-02

Сутай хайрхан уулын мөсөн унжлага хоёр жилийн дотор 10 метрээр багассан гэв

Сутай хайрхан уулын мөсөн унжлага нь 2022 оныхоос 10 орчим метрээр багасаад байгааг “Жаргалант” уулчдын клубээс мэдээллээ. Тэд өчигдөр уг ууланд авирах үеэрээ энэ талаар хуваалцсан бөгөөд мөсөн унжлагынх нь хэмжээ 2022 оныхоос багасаж, хайлсныг дурдсан юм. Сутай хайрхан нь төрийн тахилгатай уул агаад хиргисүүр, буган чулуун хөшөө зэрэг археологийн олдворыг хадгалж байдаг. Мөн цоохор ирвэс, аргал янгир зэрэг амьтны өлгий нутаг аж. Энэ нь Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховдын Дарви, Цэцэг сумдын нутгийг дамнан 60 км үргэлжилдэг мөнх цаст уул юм
2024-08-02

Онгийг бохирдуулсан “Эм Эс бэл майнинг” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумд ашигт малтмал олборлож буй “Эм Эс бэл майнинг” компанийн үйл ажиллагааг зогсоосноо өчигдөр орон нутгийн холбогдох албаныхан мэдээлэв. Тус компани нь Онгийн голыг бохирдуулж, улаанаар урсаж байгаа талаар Зүүнбаян-Улаан сумын байгаль хамгаалагч аймгийнхаа БОАЖГ-т мэдэгджээ. Үүний дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж, Онгийн хамгаалалтын далан нь сэтэрснээс дээрх компанийн нь ашигт малтмал олборлоход ашигласан бохир ус гол руу нийлснийг тогтоосон аж. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоогоод буй юм. 
2024-08-02

Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээнэ

Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг энэ сарын 8-нд нээнэ. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг хаасан тул Уулын цехийн хэсгийг музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд 2018 онд шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн жил байгуулж байлаа. Төслийн багийнхан БНСУ, ХБНГУ-аас туршлага судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2020 онд батлуулсан аж. 
2024-08-02

Олон улсын эдийн засгийн олимпиадаас Г.Халиунаа мөнгөн медаль хүртэв

Олон улсын эдийн засгийн долоодугаар олимпиад Хонконгод болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцсоноос Г.Халиунаа дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “British school of Ulaanbaatar” сургуулийн сурагч юм. Долоо хоног үргэлжилсэн энэхүү олимпиадад 55 орны 250 суралцагч өрсөлдсөн байна. 
2024-08-02

Нэг иргэн улаан бурхнаар өвчилж, ойрын хавьтлын 52 хүнийг тусгаарлажээ

Улаан бурхан өвчний сэжигтэй нэг тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд ХӨСҮТ-д улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг тусгаарласан байж. Улмаар уг иргэн улаан бурхнаар өвчилснийг маргааш нь лабораторийн шинжилгээгээр тогтоосон аж. Өвчилсөн иргэн нь Монгол Улсын харьяалалтай ч Казахстанд оршин суудаг, 47 настай эрэгтэй гэнэ. Тэрбээр зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 20-нд АНУ, Казахстаны Алматы хотод байжээ. Өнгөрсөн сарын 17-нд Сан-Францискогоос Истанбул, тэндээсээ Алматы хотын чиглэлд агаарын тээврээр үйлчлүүлсэн гэнэ. Долоодугаар сарын 20-нд “Хүннү эйр” компанийн нисэх онгоцоор Казахстанаас Улаанбаатарт ирсэн аж. 
2024-08-02

Онон гол түүхэн дээд хэмжээнд хүрч үерлэжээ

Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Онон голын усны түвшин эрс нэмэгдэж, 34 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрч үерлээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан тооцооллоор тус голын усны түвшин уржигдар Биндэр сум орчимд 304 см-т хүрчээ. Энэ нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байсан 1990 оны үзүүлэлтээс дөрвөн см-ээр дээшилсэн дүн гэнэ. Өчигдрийн байдлаар Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10 см-ээр буурсан ч үерийн түвшнийг 14-22 см-ээр даваад байв.
2024-08-02